Будаатай хоолны 7 амтат жор

4

Будаатай хоол гэхээр л ази гал тогоо эсвэл будаатай хуурга байдаггүй. Энгийн будааг зөв аргаар болговол гайхалтай амттай хоол хийж болно: гайхалтай үнэр, давтагдашгүй амт, үнэхээр тасархай үзэмж. Бид уншигчиддаа зориулан хийхэд хялбар будаатай хоолны 7 жорыг цуглууллаа. Таны гэр бүлийнхэн болон найз нөхдөд чинь таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 

Ногоотой будаа

Будаатай хоолны 7 амтат жор 7

Орц:

  • 90 гр будаа
  • 40 гр амтат чинжүү
  • 1 сонгино
  • 2 хулуу
  • Хэдэн хумс сармис
  • 200 гр ургамлын тос
  • 200 гр шар буурцагны сүмс
  • Чимх давс
  • Яншуй / мини улаан лооль (чимэглэлд)

Бэлтгэх арга:

  1. Будаагаа агшаана. Дараа нь шар буурцагны сүмс хийнэ гэж тооцоолж давсаа тааруулаарай.
  2. Чинжүү, хулуу, сонгиноо шоо дөрвөлжин болгож жижиглэнэ. Сармисаа жижиглэж хэрчинэ. Ногоогоо ургамлын тосон дээр болтол нь шарна. Шар буурцагны сүмс нэмээд сайтар хутгана.
  3. Ногоон дээрээ агшаасан будаагаа нэмээд хэдэн минут жигнээрэй.
  4. Будаагаа аяганд хийж аягалаад тавган дээр хөмрүүлж тавиарай. Улаан лооль болон яншуйгаар чимэглээрэй.

 

Ногоон цайнд агшаасан амтат будаа

Будаатай хоолны 7 амтат жор 1

Орц:

  • 2 цайны халбага эсвэл 2 дүрдэг ногоон цай
  • 1/2 аяга цагаан будаа
  • 1 аяга ус
  • 1 хоолны халбага элсэн чихэр
  • 1 хоолны халбага будааны цуу
  • 1/4 цайны халбага давс

Бэлтгэх арга:

  1. Саванд будаа, ус, цайнаас хольж хийж буцалгана. Үүний дараа галаа хамгийн бага дээр нь тааруулж тагийг нь тавиад зөөлөн гал дээр 20 минут буцалгана. Гал дээрээс авна.
  2. Энэ хооронд жижиг саванд зөөлөн гал дээр элсэн чихэр, цуу, давсаа нэмж холино. Элсэн чихэр, давс хоёр хайлж нэгэн жигд холимог болох ёстой.
  3. Холимгоо будаатайгаа холиод идэхэд бэлэн боллоо.

 

Тахианы шөлтэй өег будаа

Будаатай хоолны 7 амтат жор 2

Орц:

  • 2 хоолны халбага оливийн тос
  • 1 сонгино
  • 1 хумс сармис
  • 2 аяга урт тарианы будаа
  • 3 аяга тахианы шөл
  • 1 аяга улаан лооль
  • Чимх орегано
  • 1 цайны халбага давс

Бэлтгэх арга:

  1. Улаан лоолио шоо дөрвөлжин хэрчинэ.
  2. Сонгино, сармисаа жижиглэж хэрчинэ.
  3. Оливийн тосоо том хайруулын тавганд хийж дунд зэргийн гал дээр халаана.
  4. Будаагаа дээр нь нэмээд тосондоо сайтар хутгана. Дунд зэргийн гал дээр будааг шаргал өнгөтэй болтол болгоно.
  5. Дээр нь сонгиноо нэмээд 3 минут орчим болгоно. Ингэхдээ сайтар хутгаарай.
  6. Сармисаа нэмээд сонгиноо өнгөгүй, зөөлөн болтол хуурна (дахин нэг минут).
  7. Шөл, орегано, давсаа хайруулын тавган дээрээ нэмээд буцалгана. Галаа хамгийн бага дээр нь тохируулаад 15-25 минут буцалгана.
  8. Хоолоо идэхийнхээ өмнө 5 орчим минут хөргөөрэй.

 

Халуун ногоотой үхрийн махтай будаа

Будаатай хоолны 7 амтат жор 3

Орц:

  • 300 гр басмати будаа
  • Оливийн тос
  • 2 хумс сармис
  • 500 гр татсан үхрийн мах
  • Халуун чинжүү
  • 2 цайны халбага шар буурцагны сүмс
  • 2 өндөг
  • 2 лайм
  • Үсүний навч
  • давс

Бэлтгэх арга:

  1. Будаагаа давсалж агшаана.
  2. Том хайруулын тавганд тосоо халаана. Сармисаа нухаад зөөлөн гал дээр хоёр минут шарна. Дээр нь үхрийн татсан мах, халуун чинжүү, шар буурцагны сүмс нэмнэ. Модон халбагаар татсан махаа цохингоо хэдэн минут шарна.
  3. Өөр хайруулын тавганд өндгөө хагалж хийгээд хэдэн секунд хүлээсний дараа хусуураар хутгана. Дээр нь хөргөсөн будаа, амтлагчаасаа хийгээд хүчтэй гал дээр шаргал өнгөтэй болтол шарна.
  4. Үхрийн махаа гал дээр буцааж тавиад 2 лаймын шүүс болон үсүний навчнаас нэмж хийнэ. Хутгана.
  5. Будаа, махаа таваглаад үсүүний навчаар чимэглээрэй.

 

Будаатай улаан лоолийн шөл

Будаатай хоолны 7 амтат жор 4

Орц:

  • 200 гр ястай мах
  • 5 төмс
  • 1 лууван
  • 2 ширхэг сонгино
  • 2-3 хоолны халбага будаа
  • 30 гр цөцгийн тос
  • 2-3 хоолны халбага улаан лоолийн паста
  • 2 лаврын навч
  • Ногоо
  • Давс, перц

Бэлтгэх арга:

  1. Ястай махаа угаана. Махаа зөөлөн болтол усанд буцалгана.
  2. Төмсөө шоо дөрвөлжин хэрчээд махан дээрээ нэмнэ. Давс нэмнэ.
  3. Будаагаа угаагаад мах, төмсөн дээрээ нэмнэ.
  4. Сонгино, луувангаа хэрчээд сонгиноо өнгөгүй болтол цөцгийн тосон дээр шарна. Дээрээс нь улаан лоолийн паста нэмээд 1-2 минут жигнэнэ. Дараа нь перцээр амтлаад төмс бэлэн болмогц төмсөн дээрээ нэмээрэй.
  5. Шөлөө гал дээр 3-5 минут буцалгаад ногоо нэмнэ.

 

Хатаасан чангаанзтай будааны салат

Будаатай хоолны 7 амтат жор 5

Орц:

  • 500 гр будаа (цагаан, улаан, зэрлэг будаа холихыг зөвлөж байна)
  • Руккола
  • 200 гр хатаасан чангаанз
  • 125 гр хатаасан фисташкийн самар
  • 4 хоолны халбага оливийн тос
  • 3 хоолны халбага бальзамын уксус
  • Давс, перц

Бэлтгэх арга:

  1. Хайруулын тавганд 1 хоолны халбага оливийн тос хийж халаагаад будаагаа өнгөгүй болтол нь шарна. Дээр нь 750 мл ус нэмж буцалгаад галаа багасгаж будаа усаа бүгдийг нь уутал буцалгана. Дээр нь дахин 250 мл ус нэмээд будаагаа агшаана.
  2. Хайруулын тавгаа гал дээрээс аваад будаагаа хөргөөрэй.
  3. Хайруулын тавган дээр фисташкийн самраа тосгүй 5 орчим минут шарна. Нарийн туузан хэрчсэн хатаасан чангаанзаа дээр нь нэмж холино.
  4. Тусдаа саванд оливийн тосоо бальзамын уксустай хольж давсалж перцлэнэ.
  5. Том саванд будаа, рукколла, хатаасан чангаанзтай фисташкийн самраа хийж холино. Амтлагчаа дээр нь асгаад сайтар хутгана.

 

Шүүслэг загас, дарстай будаа

Будаатай хоолны 7 амтат жор 6

Орц:

  • 750 гр загас
  • 4-5 хоолны халбага ургамлын тос
  • 2 ширхэг сонгино
  • 2 хумс сармис
  • 1 багц яншуй
  • 500 гр улаан лооль
  • 1 аяга будаа
  • 1/4 аяга цагаан дарс
  • 1 цайны халбага давс
  • Хар нунтаг перц
  • Ганга

Бэлтгэх арга:

  1. Будаагаа саванд хийгээд дээрээс нь их хэмжээний давстай ус нэмнэ. Будаагаа болтол нь агшаана.
  2. Сонгиноо жижиглэж хэрчээд ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол шарна. Дараа нь жижиглэсэн сармис болон ногоогоо нэмнэ. 1-2 минут шарна.
  3. Дээр нь шоо дөрвөлжин хэрчсэн улаан лоолио нэмнэ. 5-7 минут жигнэнэ.
  4. Дарс нэмээд гал дээр дахин 2 минут байлгана.
  5. Будаагаа хайруулын тавганд хийгээд ногоотойгоо холино. Амтлагч нэмнэ.
  6. Түүхий загасаа шоо дөрвөлжин хэрчээд будаан дээрээ тавьж 20 минут жигнээрэй.
  7. Хоолоо таваглаад идэхэд бэлэн боллоо.
68
ГоёГоё
46
ТэнэглэлТэнэглэл
18
БурууБуруу
18
БахархмаарБахархмаар
17
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
12
Ха ХаХа Ха
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uranchimeg

    2016/04/03 at 01:49

    Yamar goy ymbe surmaar bna

  2. Haha

    2017/08/20 at 18:43

    Uranchimeg chi t1 ymu zaawrana baih chine surmar bn? HAHA

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *