Нялх хүүхдийг яагаад усаар угжиж болохгүй вэ?

4

Мэргэжилтнүүд хүүхдийг усаар угжих нь аюултай гэж анхааруулж байна.

Ус бол насанд хүрсэн хүн болон хүүхдүүдэд хамгийн аюулгүй, ашигтай шингэн боловч нялх хүүхдэд тийм биш билээ.

Мэргэжилтнүүд энэ тухай эцэг эхчүүдэд дахин дахин анхааруулж байгаа бөгөөд нялх хүүхдийг 6 сар хүртэл нь ямар ч нөхцөлд усаар угжихгүй байхыг сануулдаг байна.

Доктор Алан Грин энэ тухай «The New York Times»-д өгсөн ярилцлагадаа:

“Хүүхэд бор хоолонд ортлоо хөхний сүү болон бусад тэжээлээр өсөж хөгжихөд хэрэгтэй усаа авах бөгөөд тэр нь эргээд шээс, өтгөн болон шүлсээр ялгарч гардаг”.

Ус нь хүүхдэд илүүдэхээс гадна ямар нэг калори өгөхгүй, жин хасагдахад хүргэх (эсвэл жин нэмэгдэхгүй байх) бөгөөд усны хордлого гэсэн аюултай нөхцөл байдлыг үүсгэж болно.

Усны хордлого гэж юу вэ?

Энэ нь нялх хүүхдийн цусан дахь электролит (жишээ нь натри) шингэрэх үйл явц юм.

Энэ нь бие организмын үйл ажиллагаанд саад учруулж биеийн халуун багасах (36°C болон түүнээс бага болох), тархи хавдах, аливаа зүйлийг мэдрэх нь багасах, татах зэрэг байдал бий болгоно.

Бусад шинж тэмдэг нь хүүхэд уур уцаартай болох, энд тэнд хавдаж, хавагнах зэрэг билээ.

Хэрвээ таны нялх хүүхэд усны хордлого болсон байж болох сэжиг илэрвэл, татаж эхэлбэл нэн даруй эмчид үзүүлэх хэрэгтэй.

Юунаас болж усны хордлого бий болдог вэ?

Ердөө л хэт их уснаас болно.

Доктор Алан:

“Хүүхэд шингэн болон электролитоо суулгах замаар алдаж байх үед усны хордлого болох магадлал маш өндөр. Шингэн алдахыг хөхний сүү болон бусад таарах шингэнээр нөхөх хэрэгтэй. Усаар алдсан шингэнийг нөхөх гэж оролдож болохгүй шүү.

Мөн шингэн нөхөх шингэнийг усаар хэт их шингэлэх нь уг хордлого бий болох нэг нөхцөл бөгөөд ялихгүй мөнгө хэмнэх гэж олон эцэг эхчүүд ийм үйлдэл хийдэг.”

Харин халуунд яах ёстой вэ?

Гадаа ямар ч халуун байлаа гэсэн хөхөөр хангалттай хооллож байгаа хүүхдэд нэмэлт ус хэрэггүй бөгөөд хүүхэд хөхний сүүнээс хэрэгтэй бүх зүйлээ авч чадна.

Мөн янз бүрийн тэжээлийн холимгоор хооллодог хүүхдэд бас нэмэлт ус хэрэггүй. Харин хооллох завсар хооронд хүүхэд цангаж байгаа шинж байвал нэмэлт тэжээлийн холимог өгөх хэрэгтэй.

Харин хүүхдэд шингэн дутагдаж эхэлбэл яах вэ?

Нялх хүүхэд төрсөн эхний өдрүүдэд багадаа нэг удаа шээх бөгөөд хоёр дахь өдрөө хоёр удаа, цаашдаа энэ байдлаар шээсний тоо нь нэмэгддэг.

Хэрвээ хүүхдэд шингэн дутагдаж байгаа шинж илэрвэл тэр дор нь эмчид үзүүлээрэй.

Хүүхдийг хэзээ усаар угжиж болох вэ?

Ихэнх мэргэжилтнүүд хүүхэд бор хоолонд орох хүртэл буюу 4-6 сар хүртэл нь усаар угжихгүй байхыг зөвлөдөг.

Энэ үедээ эмчтэй зөвлөж хэдий хэмжээний ус өгч болохыг асууж зөвлөөрэй. Гэхдээ ихэнх хүн энэ үед хөхний сүү, тэжээлийн холимгоо өгсөөр байх нь зүйтэй гэж үздэг байна.

Доктор Алан:

“Хүүхэд хооллох завсраа юм уухаар шинжтэй боловч хөхөө хөхөхгүй, өдрийнхөө хэмжээний 950 мл тэжээлээ аль хэзээний идсэн бол нэмэлт болгож ус өгч болно.

Ийм нөхцөлд халуун үед, хооллох завсар хооронд 60-120 мл ус өгч болно”

Харин хүүхэд нэг нас хүрсний дараа ус байнга өгч болох билээ.

Анхааруулахад: Нэг наснаас том хүүхдэд ус маш хэрэгтэй бөгөөд ямар ч сок, ундаанаас илүү чухал юм шүү.

19
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *