Уран зөгнөлт кинон дээр гардаг ирээдүйн дэвшилтэт технологиудыг бүтээхдээ зүгээр л гэртээ байгаа зүйлийг ашиглаж орхисон хөгжилтэй 20+ тохиолдол

0

Уран зөгнөлт жанр бол их орлого цуглуулдаг киноны нэгэн төрөл. Шүтэн бишрэгчид нь кинонд гарсан эд зүйл, дүрүүдийн өмссөн хувцас зэргийг бэлэг дурсгал болгон авахаар хошуурдаг. Кинонд ашиглагдах эд зүйл бүрийг тусгай захиалгаар, өндөр үнээр хийлгүүлсэн тохиолдлууд бий. Гэхдээ киноны зураг авалтад ашигласан эд зүйлс нь бараг л айл болгонд байдаг эсвэл ойрхон дэлгүүрээс худалдаад авч болохоор байхад заавал өндөр үнэ төлөх хэрэг байна уу даа?

Reddit-ийн хэрэглэгчдийн тусламжтайгаар хэдэн саяын төсөвтэй бүтсэн кинонд ашиглагдсан ахуйн хэрэглээний эд зүйлсийг олж мэдэж авлаа. Бидэнд кино бүтэгчдийн энэ залийг үнэлж, мэхийн ёслохоос өөр ажил үлдсэнгүй.

28. Resident Evil

© KiwyGal / Reddit

Дүрүүд AccuСheck-ийн сахар хэмжигчийг гэнэт ашигласан байх юм. Бүр нууц лаборатори руу орох кодыг эвдэхэд ашигласан гээч. Уг төхөөрөмж бас өөр зориулалттай байсныг бид мэдээгүй байжээ. Үндсэн загвар дээр нь байдаггүй тэр антеннд хамаг учир байна уу?

 

27. Blade Runner 2049

© Blade Runner 2049 / Warner Bros. Pictures, © Andshel / Wikipedia

Киноны эхэнд Райан Гослингийн ашиглаж байгаа таблет нь үнэндээ 1920-иод оны үеийн гэрэл зургийн аппаратын негатив тогтоогч юм.

 

26. Lost

© Lost / Buena Vista Television, © DBAfeed / Twitter

“Lost” олон ангит кинонд гардаг зүрхний хэмнэл хэмжигч нь гитар хөглөгч болохыг юм мэддэг хүн анзаарсан л байх ёстой.

© Lost / Buena Vista Television, © Travelon Store / Amazon

Харин Дэниел Фарадейн биедээ авч явдаг өндөр дэвшилтэт GPS дохио хүлээн авагч, илгээгч нь Travelon фирмийн онцгой үед ашигладаг автомашины хэрэгслийг санагдуулаад байгаа юм даа. Уг хэрэгсэлд автомашины цонх хагалах тусгай хадаас, аюулгүйн бүс зүсэх хайч, анивчдаг улаан өнгийн дохио, хүчтэй соронз бий, харин GPS бол яавч байхгүй.

 

25. Licence To Kill

© Licence to Kill / MGM/UA Communications Co.

Жеймс Бондын өттэй саванд гараа хийдэг тэр хэсэг, үнэндээ энэ бол загасны өгөөшөөр дүүргэсэн сав шүү. Мэргэжлийнхэн твистер гэдэг бөгөөд силиконоор хийдэг тул ер эвгүй харагдахгүй. Гэхдээ хувинд дүүртэл нь хийгээд гэрлийг нь бууруулчихвал бас л…

 

24. Back To The Future, Part II

© DeLorean5017 / Twitter, © Back to the Future Part II / Universal Pictures

Алдартай киноны хоёрдугаар ангийн эхний хэсэгт доктор Браун ирээдүйгээс төгс төгөлдөржүүлсэн цаг хугацааны машинаар ирдэг. Уг машин боловсруулсан хогоор түлш хийж явдаг. Доктор Браун хогоо яагаад ч юм германы Krups фирмийн кофе чанагчид хийчих юм. Аан, түр хүлээгээрэй, энэ чинь хог хаягдлаар цахилгаан үйлдвэрлэгч юм байна шүү дээ.

 

23. Doctor Who

© Doctor Who / BBC Studios, © Dean Hochman / Wikipedia

1960-аад оноос эхэлж дэлгэцнээ гарсан “Doctor Who” уран зөгнөлт олон ангит киноны эхний хэсэгт цаг хугацаагаар аялах төхөөрөмж гардаг. Энэ нь тэр үедээ дөнгөж худалдаанд гараад байсан хайлмагт чийдэн байжээ. Үнэхээр уран зөгнөлт киноны орчинг бүрдүүлж чадсан эд шүү.

Кибер хүмүүсийн гарыг бас сайтар ажиглаж хараарай. Мөнгөлөг өнгөөр будсан крикетийн бээлий байгаа юм.

 

22. Equilibrium

© Equilibrium / Miramax Films, © aslan / kak_eto_sdelano / LiveJournal

Аэродромын Fresia SP 200 маркийн онгоц чирэгчийг бага зэрэг өөрчлөөд онгоцны хөөрөх зурвасаас гаргаж ирээд саарал орчинд оруулчихвал баяр хөөргүй ирээдүйн цагдаагийн машин болгож болохоор харагдана.

 

21. Star Trek

© Star Trek / Paramount Pictures, © Secondarywaltz / Wikipedia

“Энтерпрайз” сансрын хөлгийн бүхээгт Dyson фирмийн гар хатаагч юу хийж яваа нь үнэхээр сонирхолтой байна? Аан тийм, энэ чинь хурууны хээ уншигч, одоо л бүх зүйл хэвэндээ орлоо.

© Star Trek / Paramount Pictures, © alexjane.shop / Ebay

Ахмад Жеймс Кирк ахмадынхаа суудалд суугаад сканнерын тусламжтайгаар бараагаа шалгадаг, өө биш ээ – онгоцоо жолоодож эхэлдэг. Харин ахмадын хоёр талд байгаа штрихкодын сканнер зүгээр л чимэглэл юм шүү.

© Star Trek / Paramount Pictures, © Veganbaking.net / Wikipedia

Сансрын нисгэгчийг ямар өвчин туссаныг мэдэхийн тулд эмч ногоо арилгагчаар скан хийнэ. Үүнд гайхаад байх зүйл алга.

© Star Trek: The Original Series / Paramount Pictures

“Star Trek”-ийн эхний ангиудад тусгай эффектэд толгойгоо нэг их гашилгаад байгаагүй бололтой. Тийм ч учраас харь гаригийн амьтанд арслангийн үстэй, толгой дээрээ ганц эвэртэй жирийн нохой тоглуулаа биз ээ.

 

20. Star Wars

“Star Wars” кино – ирээдүйн эд зүйлсийг энгийн зүйлээр орлуулж чадсанаараа амжилт тогтоосон. Эндорын аймшигтай амьтны дүрд бугын бөгс хувирсан нь юу ч биш. Бид хэд хэдэн сонирхолтой жишээнүүдийг түүвэрлэлээ.

© Star Wars: Episode I – The Phantom Menace / Lucasfilm, © ticktockdroptop / Reddit

Хамгийн эр зоригтой жедай Квай-Гон Жинн гартаа яах гэж эмэгтэй хүний Gillete Sensor Excel сахлын хутга авав, тэр арай сахлаа хусах гэж байгаа юм биш биз? Аан үгүй юм байна шүү, тэр яриад байна, юун сахлын хутга, харин ч харилцаа холбооны супер технологи байж.

© augmentedseventh / Reddit

Залуу Энакин Скайуокер хэдий нохой тэжээдэггүй, харин ч төрөл бүрийн робот зэрэг сонин хачин хэрэгсэлтэй. Тэгсэн мөртлөө ханан дээр нь нохойны тоглоом өлгөөтэй байх юм, нохой тэжээдэг олон хүмүүс нохойтойгоо энэ тоглоомоор тоглодог. Гэхдээ ирээдүйн ДартВейдер үүгээр төрөл бүрийн механизм янзалдаг юм байна.

 

19. V for Vendetta

© v0wels / Reddit

Reddit-ийн нэгэн хэрэглэгч орчин үеийн дэвшилтэт технологи бүхий радио хүлээн авагчаас өөрийнхөө уншлагад ашигладаг чийдэнг олж харжээ.

 

18. The Mandalorian

© The Mandalorian / Lucasfilm, © Luniticus / Reddit

Бяцхан Йодаг хоолны савнаас олсон, өөрөөр хэлбэл чийдэнгээр чимэглэж өөр өнгөөр будсан хоолны савнаас. Ийм савыг Mermite гэх бөгөөд америкийн армийнхан ашигладаг байна.

 

17. Meet the Fockers

© Meet the Fockers / Universal Pictures, © Meet the Fockers / Universal Pictures, © calxlea / Reddit

Де Нирогийн бүтээсэн дүр нь ТТГ-ын агент асан Жек Бернс, энэ хүн ирээдүйн хүргэнээ тагнах чин хүсэлтэй. Гэхдээ яагаад ч юм Uniball балны тагийг чагнах төхөөрөмж болгоод ашиглаж чадна. Энэ хэрэгслийн ачаар киноны маш олон сонирхолтой үйл явдлууд тодорч гарч ирдэг байна.

 

16. Total Recall

© Total Recall / TriStar Pictures, © AntiProtonBoy / Imgur

“Total Recall” киноны цэргүүдийн гар компьютер ямар догь харагддаг гэж санана. Түр хүлээ, энэ чинь Casio FX-250D гэдэг инженерийн тооны машин юм биш үү?

 

15. Ghostbusters

© Ghostbusters / Columbia Pictures, © Unknown User / Imgur

Психокинетикийн энергийг хэмждэг төхөөрөмж үнэхээр үр дүнтэй юм. Гутал цэвэрлэгчээр хийсэн гэдгийг мэдсэнээс хойш бүр ч янзтай.

 

14. The Fifth Element

© The Fifth Element / Gaumont Buena Vista International, © Davian Atwater / WALMART / alibaba

Брюс Уиллисийн тоглосон Корбен Далласын гарт ирээдүйн харилцаа холбооны хэрэгсэл байна. Тэр төхөөрөмжийг бидний өнөө цагт ч харж болно шүү. Магадгүй таны автомашинд ч байхыг үгүйсгэхгүй. Аргагүй шүү дээ, ирээдүйн харилцаа холбооны хэрэгслийн дүрийг Sony-гийн автомашины радионы тохируулагч бүтээсэн юм.

© The Fifth Element / Gaumont Buena Vista International, © Thegreenj / Wikipedia

Хар гаригийн мангалор сансрын хөлөг онгоцыг дэлбэлэх детонар барьж явдаг, үнэндээ код бүхий түгжээ л байж. Сургуулийн эсвэл спортын заалны хувцас солих өрөөний хайрцгуудад өлгөөтэй байгаа даа.

© The Fifth Element / Gaumont Buena Vista International, © Damian Yerrick / Wikipedia

Сансрын хөлөг онгоцны замаар хөглөрөх паразитууд нь Bumble Ball- ын резинэн бөмбөлгүүд юм. Бөмбөлөгт хиймэл арьс л угласан хэрэг.

 

13. The Expanse

© The Expanse / Alcon Entertainment, © Antec Store / Amazon

Уурхайн хананд суурилуулсан агааржуулагч нь нөүтбүүкний доор тавьдаг сэнс.

© The Expanse / Alcon Entertainment, © Matti Blume / Wikipedia

Харин барокамер нь жирийн автомашины ачаан дээр байрлах юм хадгалах сав.

 

12. A.I. Artificial Intelligence

© A.I. Artificial Intelligence / Warner Bros. Pictures, © dalemcmillo0 / Ebay

Уг төхөөрөмжийг энэ кинонд хиймэл оюун ухаантай хүүхдэд ном уншиж өгөхөд ашигладаг. Үнэн хэрэгтээ Radio Shack брэндийн компьютерын микрофон ажээ. Микрофоныг өөр өнгөөр будаж, утсыг нь салгаж аваад л гэрэл нэмчихэж.

 

11. Virtuosity

© Virtuosity / Paramount Pictures, © GoTguru / Reddit

Бас нэгэн онц чухал зориулалттай удирдлага. LEGO-ны төмөр замын хурдыг тохируулдаг удирдлага энэ кинонд гарсан нь үнэхээр хачирхалтай.

 

10. Domesday Book

© Doomsday Book / Lotte Entertainment, © BrettMontgomery / Wikipedia

Уран зөгнөлт киноны харилцаа холбооны төхөөрөмж нь багтраа өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг Advair Diskus ингилятор.

 

9. Galaxy Quest

© Galaxy Quest / DreamWorks Pictures, © Sarindam7 / Wikipedia

Сигурни Уивер харь гаригийнханы сканнерын хошууг хараад яагаад айсан нь ойлгомжтой. Эмэгтэйчүүдийн үзлэгийн толь гэдгийг тэр эрхбиш мэдэлгүй яах вэ дээ?

 

8. Челове́к-амфи́бия

© Человек-амфибия / Ленфильм

Ихтиандрын гүн усны хувцсыг нь будаж өөрчилсөн кино хальсны хайчилбараар урлаж хийсэн юм. Үнэхээр уран зөгнөлийн юм шиг болж чадсан шүү.

 

7. Alien: Resurrection

© jbomb1080 / Reddit

“Alien” киноны удирдлага – Lights Out гэдэг нэртэй хүүхдийн зөөврийн тоглоом юм.

 

6. Alias

© Alias / Buena Vista Television, © CakeArt

“Alias” олон ангит кинонд гардаг бүх хаалгыг онгойлгодог өндөр технологи бүхий супер онгойлгогч – үнэн хэрэгтээ галаар үлээдэг бyy шүү дээ, жишээ нь крем-брюле хийхэд ашигладаг.

 

5. Mad Max: Fury Road

© Mad Max: Fury Road / Warner Bros. Pictures, © Enjoyer / Amazon

Киног сайтар ажиглаж үзсэн бол Максын баг нь цэцэрлэгийн сэрээ багаж гэдгийг ойлгох л байлаа. Гэхдээ ирээдүйн аймшигтай дүрийг бүрдүүлж өгсөн нь үнэн.

 

4. Mutant X

© phantomjerky / Reddit, © phantomjerky / Reddit

Reddit-ийн хэрэглэгч нэгэн бүсгүй олон ангит киноны дүр болох Жесси ийм төхөөрөмж ашиглаж байгааг хараад ихэд гайхжээ. “Дэвшилтэт гажет”-аас өөрийнхөө сургуулийн үеэс хэрэглэж байгаа нүдний будагны савыг таньсан байдаг.

 

3. The Spy Next Door

© The Spy Next Door / Relativity Media, © The Spy Next Door / Relativity Media

Жеки Чан хиймэл дагуулыг программчлахдаа 40 орчим долларын үнэтэй Dymo LetraTag-ийн зөөврийн халуун хэмжигч ашиглачихжээ. Ийм олон үйлдэлтэй гэдгийг бид эсвэл мэдээгүй хоцорч.

 

2. xXx

© XXX / Sony Pictures, © Dhscommtech / Wikipedia

Киноны төгсгөлд гардаг пуужин хөөргөх удирдлага нь үнэндээ камкордер (видео магнитофон бүхий телевизийн тусгай камер) юм. Үгүй яах вэ, бас өнгийг нь өөрчлөөд будсан л байна.

 

1. Westworld

© Westworld / Warner Bros. Television Studios

Бернард Лоу бүсгүйг цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалагч түүнийг олно гэж найдаад түүнд GPS өгдөг. Бодит амьдрал дээр энэ нь замын анивчдаг таних тэмдэг. Ийм төхөөрөмжийг жишээ нь зам засварын ажлыг харанхуйд хийхэд ашигладаг ажээ. Amazone-оос нэгийг нь 7 доллараар захиалж болно.

 

Бонус

Бенгалийн Krishnokoli олон ангит кинонд үнэхээр санаачлагатай ажилласан юм. Зүрх дэмжигч аппарат тэр болгон олдохгүй, харин ванны сойз айл болгонд л бий. Тэгэхээр өвчтөнийг энэ элбэг байдаг бараагаар амилуулахад яагаад болохгүй гэж?

8
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *