Өглөөний цайндаа яагаад шоколад идэх хэрэгтэй вэ? Хэрэв та таргална гэж бодож байгаа бол харин ч эсрэгээрээ таны жинг хасна

0

Шоколадыг хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд хүнсний хэрэглээнээсээ хасаж боломгүй нэгэн зүйл билээ. Манай сайт уншигч танд шоколад хэрэглэх ач холбогдол, өглөөний цайндаа шоколад идсэнээр таны биед гарах эерэг өөрчлөлтүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Тархины үйл ажиллагааг сэргээнэ

© unsplash.com, © unsplash.com

Судалгаагаар хар шоколадыг долоо хоногт хамгийн багадаа нэг удаа иддэг хүмүүс бусдаас илүү хурдан сэтгэж, илүү ой сайтай байгааг тогтоосон байдаг. Какаонд агуулагдах флаванол хэмээх нэгдэл нь тархинд хүрэх цусан хангамжийг нэмэгдүүлж, тархины санах ой, шинэ зүйлийг танин мэдэх үүрэгтэй хэсгийг маш сайн ажиллуулж өгдөг ажээ. Хэрэв та шалгалтанд бэлдэж байгаа бол өглөөний цайндаа шоколад хэрэглээд үзээрэй.

 

2. Хоолны дуршил багасгана

Шоколадны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь жингээ хасахын нэгэн нууц ажээ. Өглөөний цайндаа хар шоколад идэж дадсанаар хоолны дуршлыг тодорхой хэмжээнд барьж, шим тэжээлгүй хоолны хэрэглээг багасгах давуу талыг танд олгох болно. Түүнчлэн шоколадтай өндөр илчлэг бүхий өглөөний цай уух нь өдрийн турш авах илчлэгийн хэмжээгээ багасгах боломж болдог гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.

 

3. Сэтгэл санааг тань дээшлүүлнэ

© freeimages.com

Өглөө залхуутай, нойрмог байдаг уу? Тэгвэл өглөөний цайндаа хар шоколад идэж байхыг танд зөвлөж байна. Шоколад идэх нь эндорфин, серотонин, дофамин хэмээх сэтгэл санааг өргөж, хүнийг илүү цовоо, өөдрөг болгодог гормоны өсөлтийг дэмждэг ажээ. Өөрөөр хэлбэл шоколад бол сэтгэл гутралын эм юм.

 

4. Таны эрүүл мэндэд тустай

© depositphotos.com, © depositphotos.com

Шокодад тогтмол хэрэглэдэг хүмүүсийг бусадтай харьцуулахад зүрх судасны өвчин, цус харвалт зэрэгт бага өртдөг байна. Тухайлбал хар шоколад идэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны даралтыг бууруулж, азотын хүчил ялгаруулж судсыг амраах давуу талтай байдаг ажээ.

Какаогоор баялаг хар шоколадны зохистой хэрэглээ нь бодисын солилцоог дэмжиж, чихрийн шижинтэй тэмцдэг байна. Мөн хар шоколад нь артерийн судас бөглөдөг LDL буюу муу холестролын хэмжээг бууруулж, HDL буюу сайн холестролын хэмжээг нэмэгдүүлдэг. Хар шоколадыг хэдийд ч хэрэглэсэн эдгээр эерэг нөлөө таны биед мэдрэгдэх боловч өглөөний цагаар идэх нь өдрийг эерэг эхлүүлэх үндэс болно.

 

5. Ажиллах эрч хүчийг танд бэлэглэнэ

© pexels.com, © unsplash.com

Кофе болон цайны нэгэн адил какаод кофейн агуулагддаг. Цагаан шоколадад кофейн агуулагддаггүй бол хар шоколадад хамгийн их кофейн агуулагдана. Бусад кофейны агууламж бүхий хүнстэй харьцуулахад шоколад нь таныг илүү сэргэлэн цовоо болгодог. Кофейнд агуулагддаг теробормин гэх химийн нэгдэл нь бага зэрэг гашуун амт гаргадаг бөгөөд өглөөний цагаар ийм амт амтлах нь таныг улам бүр сэргээх болно.

 

6. Дархлааны тогтолцоог дэмжинэ

© unsplash.com

Дээр дурьсан бүх давуу талуудыг хүний биед өгөхөөс гадна шоколад нь кальци, зэс, магни, кали зэргээр баялаг, маш тэжээллэг хүнс юм. Түүнчлэн хар шоколадны 70 хувьд үл исэлдүүлэгч агуулагдаж байдаг аж. Түүнд агуулагдах флаванол нь тамхины утаа, агаарын бохирдол, алкохолын хэрэглээ зэргээс үүдэлтэй эсийн гэмтлийг сэргээдэг байна. Иймээс гэрээсээ гарахын өмнө какаоны агууламж өндөртэй шоколад хэрэглэж эрүүл мэндээ хамгаалаарай.

 

7. Өглөөний бэлтгэлээ хийх гэж байгаа бол шоколад хэрэглээрэй

© shutterstock.com, © unsplash.com

Хар шоколад нь хүний биед агуулагдах азотын хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, булчингийн сэргэлт авах хугацааг багасгаж, булчин ургалтыг дэмжих ач холбогдолтой байдаг ажээ. Иймээс бэлтгэл хийхийн өмнө болон дараа хар шоколад хэрэглэж хэвшээрэй.

 

Бонус: Хатуу шоколад идэх дургүй бол өглөөний цайндаа шоколад хэрэглэх бусад аргуудаас тантай хуваалцаж байна

© unsplash.com, © unsplash.com

Смүүти, шейк болгон хэрэглэх. Нэг халбага какао эсвэл шоколадны кремийг өглөөний цайн дээрээ нэмж хэрэглэх.

Халуун шоколад уух. Өглөөний цай эсвэл кофены оронд халуун шоколад хэрэглээд үзээрэй. Хэрэв та илүү их эрч хүч мэдрэхийг хүсвэл кофе болон халуун шоколадны холимог болох мокко ууж үзэхийг санал болгож байна. Халуун шоколад тогтмол хэрэглэх нь танин мэдэхүй болон ой тогтоолтыг дэмжих ач холбогдолтой.

Шоколад, какаотой жигнэмэг идэх. Жигнэмэг болон талхаа та өөрөө хийдэг бол какаоны нунтаг нэмэх эсвэл шоколадтай жигнэмэг хийх боломжтой. Хэрэв та энэ аргыг сонгохоор шийдсэн бол шоколад нь гадилтай төгс зохицдог гэдгийг танд дуулгах нь зүйтэй болов уу.

Хатуу шоколад идэх. Дэлгүүрийн лангуун дээрх шоколад үнэтэй байвал өөрөө хялбархан хийж идэх боломжтой. Мөн нэг хийсэн шоколадаа хэд хэдэн өглөөний цайн дээр хувааж хэрэглэнэ гэдэг тун таатай хэрэг гэдэг нь ойлгомжтой биз ээ.

Шоколадтай овьёос хэрэглэх. Өглөөний цайндаа шоколадтай жигнэмэг эсвэл шоколадтай овьёос ч хэрэглэх боломжтой.

Та ямар шоколад идэх дуртай вэ? Хэрэв танд шоколадтай өглөөний цайны жор байгаа бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *