![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/01/XopoM.com-Өндөр-зэрэглэлийн-рестораны-мэргэжлийн-тогооч-шиг-чадвартай-болоход-туслах-15-заль-мэх.-Одооноос-га-100.jpg)
Хэрэв та хэрхэн хайрцагнаас гадуур сэтгэхийг мэдэж чадвал, хоолыг илүү амар хялбар аргаар хийдэг болно. Хэрэв та сонгино хэрчихдээ уйлдаг эсвэл хийсэн хоол чинь тогоонд наалддаг бол, эдгээрт зориулсан лайфхакууд гэж бий. Гал тогооны өрөөнд ашиглах боломжтой маш олон зөвлөмжүүд байдаг бөгөөд тэдгээрийн тусламжтай бүх төрлийн хоол хүнсийг амтлах эсвэл хоол хийх гэж стресстэй нүүр тулахаас сэргийлнэ.
Бид хоол идэх дуртай шиг ээ хоол хийх ч бас дуртай байдаг билээ. Гал тогооны өрөөнд ямар ч үед ялалт байгуулахад туслах хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Сонгино хэрчихдээ амандаа талх зуугаарай. Ингэснээр аагийг уусгаж, нулимс гарахыг зогсооно
2. Өндөгний хальс өндгөн дотор уначихвал, өндөгнийх нь хальсаар гаргаж аваарай
3. Өөрийн гараар жижиг кекс хийхийн тулд аягыг тогтоогч болгон ашиглаарай… Мөн хэмжээг нь ч бас тохируулах боломжтой!
4. Жимсийг мөстэй усанд 5 минутын турш угаавал, хальслахад илүү амархан байдаг
5. Онгойлгосон шүүгээн дээр гамбанзаа тавьснаар боломжийн зай хэмнэнэ
6. Өндгийг хэрчих үед үйрүүлэхгүйн тулд, хутгыг хүйтэн усанд хэсэг барьж байгаад хэрчээрэй
7. Усны хуванцар савыг жигнэмэг зүсэгч болгон ашиглахад тохиромжтой – мөн хайрсан боовны хэлбэрийг гаргаж болно!
8. Өндгийг бүхэлд нь шарахдаа дээр нь бага зэрэг ус хийгээрэй
9. Байгалийн гаралтай тосных нь амтыг сайжруулахын тулд халуун ногоог зөөлөн гал дээр хайраарай
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/01/XopoM.com-Өндөр-зэрэглэлийн-рестораны-мэргэжлийн-тогооч-шиг-чадвартай-болоход-туслах-15-заль-мэх.-Одооноос-га-109.jpg)
10. Уур хоолыг илүү хурдан болгодог тул будааг жигнэхдээ битүү таглаж тавиарай
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/01/XopoM.com-Өндөр-зэрэглэлийн-рестораны-мэргэжлийн-тогооч-шиг-чадвартай-болоход-туслах-15-заль-мэх.-Одооноос-га-110.jpg)
11. Орцуудыг түвшингөөр нь биш, жингээр нь хэмжих хэрэгтэй
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/01/XopoM.com-Өндөр-зэрэглэлийн-рестораны-мэргэжлийн-тогооч-шиг-чадвартай-болоход-туслах-15-заль-мэх.-Одооноос-га-111.jpg)
12. Улаан лооль эсвэл исгэлэн жимсийг хэзээ ч хөргөгчинд хадгалж болохгүй. Учир нь хүйтэн орчин амт болон чанарыг нь алдагдуулна
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/01/XopoM.com-Өндөр-зэрэглэлийн-рестораны-мэргэжлийн-тогооч-шиг-чадвартай-болоход-туслах-15-заль-мэх.-Одооноос-га-112.jpg)
13. Өндөгний шинэ эсэхийг шалгахдаа усан дотор хийгээрэй. Живж байгааг нь хадгалж, хөвж байгааг нь хаяарай
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/01/XopoM.com-Өндөр-зэрэглэлийн-рестораны-мэргэжлийн-тогооч-шиг-чадвартай-болоход-туслах-15-заль-мэх.-Одооноос-га-113.jpg)
14. Хэмжигч саванд өндөг хийж, зөгийн бал эсвэл чихэр наалдахаас сэргийлээрэй
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/01/XopoM.com-Өндөр-зэрэглэлийн-рестораны-мэргэжлийн-тогооч-шиг-чадвартай-болоход-туслах-15-заль-мэх.-Одооноос-га-114.jpg)
15. Давс нь усан үзэмний суффль эсвэл нэрсний чанамал зэрэг исгэлэн жимсний чихэрлэг чанарыг гаргаж ирдэг
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/01/XopoM.com-Өндөр-зэрэглэлийн-рестораны-мэргэжлийн-тогооч-шиг-чадвартай-болоход-туслах-15-заль-мэх.-Одооноос-га-115.jpg)
Та өөр бусад ямар зөвлөмжүүдийг мэдэх вэ? Сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан бидэнтэй хуваалцаарай.
![Гайхмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/wow.png)
![Бахархмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/yay.png)
![Тэнэглэл](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/poop.png)
![Ха Ха](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/haha.png)
![Буруу](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/angry.png)
![Гоё](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/heart.png)
![Хөөрхөн](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/love.png)
![Харамсалтай](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/sad.png)