Майонезээр амтлаагүй ч салахын аргагүй амттай болдог 7 салатны жор

4

Хавар цагаар хөнгөхөн шиг гэхдээ амттай хоол идмээр болдог. Тэгээд ч удахгүй зун цаг ирж зугаалгаар явах нь…

Та бүхэнд идэхэд хөнгөн гэхдээ амттай салатны жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

Кольраби /булцуут байцаа/, цоохор майлз, алим болон луувантай салат

Майонезээр амтлаагүй ч салахын аргагүй амттай болдог 7 салатны жор 1

Орц:

  • Булцуут байцаа – 500 г
  • Алим – 300 г
  • Лууван – 200 г
  • Цоохор майлзын иш – 150 г
  • Хагас лаймын эсвэл нимбэгийн шүүс
  • Ургамлын тос
  • Давс

Хийх арга:

  1. Булцуут байцаагаа дунд зэргийн үрүүлээр үрж жижиглэнэ. Хэрвээ их шүүс гарч байвал базаад шүүж авна биз.
  2. Луувангаа мөн адил хэмжээний үрүүлээр үрж жижиглэх бол цоохор майлзыг жижиглэн хэрчинэ.
  3. Алимаа арилгаж нарийхан урт хэрчинэ. Лаймын шүүсээ нэмээд сайтар холиорой.
  4. Дээрээс нь булцуут байцаа, лууван, цоохор майлзаа хийж холино. Ургамлын тос дусааж, давсаар амтална.

Авокадотой “Капрезе” салат

Майонезээр амтлаагүй ч салахын аргагүй амттай болдог 7 салатны жор 2

Орц:

  • Хятад байцаа – 150 г
  • Моцарелла бяслаг – 170 г
  • Аяга жижиг үрийн улаан лооль, дундуур нь хуваасан байх
  • Авокадо – 1 ш, арилгаад жижиглэн хэрчсэн байна
  • Базилик – ¼ аяаг
  • Бальзамийн уксус – ½ аяга
  • Бор сахар – 2 х.х
  • Оливийн тос – 1 х.х
  • Тахианы цээж мах – 2, нарийхан жижгэвтэр хэрчсэн байна
  • Давс, перец – өөрийн хүссэн хэмжээгээр

Хийх арга:

  1. Дунд зэргийн хайруулын таваг дээр оливийн тосоо халаана. Жижиглэн хэрчсэн тахианы махаа давс, перецээр амтлаад зөөлөн галаар шарна.
  2. Соусаа бэлдье: бальзамийн уксусыг бага зэргийн сахартай холиод зөөлөн гал дээр аажим 6-8 минут буцалгана. Галаас аваад хөргөхөөр цааш тавина.
  3. Салат зуурах том саванд хятад байцаагаа цацаад дээрээс нь шарсан тахианы мах, моцарелла бяслаг, жижиг үрийн улаан лооль, авокадо болон базиликээ хийнэ. Салатаа бэлдсэн соусаараа амтлаад сайтар хутгана.

Зөөлрүүлсэн улаан лооль, шарсан тахианы мах, пармезантай салат

Майонезээр амтлаагүй ч салахын аргагүй амттай болдог 7 салатны жор 3

Орц:

  • Тахианы цээж мах – 300 г
  • Зөөлрүүлсэн улаан лооль – 100 г
  • Пармезан – 50 г
  • Салатны навч – 150 г
  • Сармис – 2 хумс
  • Хар перец – 5 үрэл
  • Хатаасан амтлагч ногоо – 2 ц.х
  • Ургамлын тос – 2 х.х
  • Давс

Амтлагч соус:

  • Ургамлын тос – 50 мл
  • Гич – 1 ц.х
  • Тал нимбэгийн шүүс
  • Давс
  • Перец

Хийх арга:

  1. Үрлэн хар перецээ давстай сайтар нухаж нунтаглана. Дээрээс нь жижиглэн хэрчсэн сармисаа нэмж жижиглээрэй. Мөн хатаасан амтлагч ногоо, тос, давсаа хийж бүгдийг холино.
  2. Бэлэн болсон амтлагчиндаа тахианы махаа өнхрүүлээд фольгад орооно. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 30-40 минут шарна.
  3. Бэлэн болсон тахианы махаа жижиглэн хэрчинэ, мөн адил хэмжээгээр улаан лооль болон бяслагаа хэрчээрэй.
  4. Амтлагч соус бэлдэхдээ, тос, гич, нимбэгийн шүүсээ холиод давс, перецээр амтална. Салатны навч, улаан лооль зэргээ нэг саванд хийж соусаар амтална.
  5. Таваглаад дээрээс нь шарсан тахианы мах, бяслагаа цацаж өгнө.

Шарсан талх, беконтой салат

Майонезээр амтлаагүй ч салахын аргагүй амттай болдог 7 салатны жор 4

Орц:

  • Талх – 100 г
  • Ургамлын тос – 50 мл
  • Сармис – 2 хумс
  • Тал нимбэгийн шүүс
  • Хатаасан амтлагч ногоо – 1 х.х
  • Бекон – 200 г
  • Салатны навч
  • Пармезан – 100 г
  • Жижиг үрийн улаан лооль – 15-20 ш
  • Давс, перец

Хийх арга:

  1. Ургамлын тос, нимбэгийн шүүсээ холино. Сармисаа жижиглээд дээрээс нь хатаасан амтлагч ногоо хийж давс, перецээр амтлаарай.
  2. Талхаа жижиглэн таслаад сармистай тосондоо дүрж амтлаад 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд шаргал өнгөтэй болтол нь шарна, ойролцоогоор 25 минут гэсэн үг.
  3. Беконоо нарийхан урт хэрчээд тосгүйгээр шарна. Пармезанаа хутгаар эсвэл үрүүлээр жижиглэнэ.
  4. Жижиг үрийн улаан лоолио хоёр хуваана. Салатны навчийг гараараа ураад дээрээс нь улаан лооль, бекон, пармезан, шарсан талхаа хийгээд өөрийн хүссэнээр давсаар амтална.

Рукколатай итали салат

Майонезээр амтлаагүй ч салахын аргагүй амттай болдог 7 салатны жор 5

Орц:

  • Хятад байцаа – 15 навч
  • Руккола – 1 боодол
  • Улаан сонгино – 1
  • Жижиг үрийн улаан лооль – 10 ш
  • Оливийн тос – 20 мл
  • Нимбэгийн шүүс
  • Давс

Хийх арга:

  1. Сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчээд давсаар амталсан нимбэгийн шүүс, тос цацна.
  2. Хятад байцаа, руккола, улаан лоолио жижиглэн хэрчээд амталсан сонгиноо цацна.
  3. Бүгдийг холиод үлдсэн нимбэгийн шүүстэй тосоор амтлаарай.

Мөөг, кальмартай салат

Майонезээр амтлаагүй ч салахын аргагүй амттай болдог 7 салатны жор 6

Орц:

  • Цэвэрлэсэн кальмар – 300 г
  • Мөөг – 300 г
  • Пүнтүүз – 150 г /нарийн/
  • Сонгино – 150 г
  • Давс, перец
  • Ургамлын тос

Хийх арга:

  1. Кальмараа буцалж буй усанд дүрээд 3 минут байлгана. Шүүж аваад хөрснийх нь дараа нарийхан хэрчээрэй.
  2. Сонгиноо хэрчээд халаасан тосонд шарна. Мөөгийг дөрвөлжин хэрчээд шарж байгаа сонгино дээрээ нэмж давс, перецээр амтална. Мөөг болтол буюу 15-20 минут шарна.
  3. Пүнтүүзээ дэвтээнэ.
  4. Уксус, тос, лаймын шүүс, давс перецээр сайтар хольж салатаа амтална.
  5. Кальмар, мөөг, пүнтүүзээ нэмж хийгээд сайтар хутгана.

Лууван, цагаан гаа, өргөст хэмхтэй салат

Майонезээр амтлаагүй ч салахын аргагүй амттай болдог 7 салатны жор 7

Орц:

  • Лууван – 500 г
  • Өргөст хэмх – 200 г
  • Сармис – 1 хумс
  • Шинэ цагаан гаа
  • Цуу – 50 мл
  • Гүнждийн тос – 40 мл
  • Гүнждийн үр – 20 г

Хийх арга:

  1. Луувангаа арилгаж цэвэрлээд солонгос маягаар луувангаа үрнэ. Өргөст хэмхээ хэрчээд луувантайгаа холино.
  2. Шинэ цагаан гаагаа үрүүлээр үрж жижиглэнэ, харин сармисаа жижиглээд хэрчээд хоёуланг нь нийлүүлж холино. Хэрвээ нүдүүр байвал сайхан нухаш холино.
  3. Цуу, гүнждийн тосоо хийж холиод салатандаа хийж хутгана. Сэрүүхэн газар 30 минут тавьж амтыг нь шингээж дээрээс нь гүнждийн үрээр чимэглэнэ.
41
ГоёГоё
23
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *