
Япон улс биднээс тусдаа орших ертөнц шиг – тэдний соёл нь үнэхээр гайхалтай бөгөөд давтагдашгүй, уламжлал нь олон зуун жилийн түүхийн улбаатай. Өөрийн гэсэн хошигнол, эелдэг зан харьцаа, аниме, төрөл бүрийн худалдааны автомат машин, робот зөөгч, самурай, якуза … тоолж баршгүй. Энэ улсад очиж үзсэн олон хүн гүн сэтгэгдэлтэй үлддэг юм.
1. Энэ бол Японы иргэн 95 настай Хиранэ. Би зам асуухаар санаандгүй түүний дэлгүүрт орсон юм. Түүнээс хойш бид хоёр ойртож танилцан, тэрээр надад өдөр болгон 2 цагийг зарцуулан Япон хэл сурахад минь тусалж байдаг болжээ.

2. Японд үе мөч нь татаж мэдээгүй болсон хүмүүсийг бусдад хэрэгтэй хүн гэдгийг нь ойлгуулж, мэдрүүлдэг кафе бий. Тэдгээр хүмүүс нь робот-үйлчлэгчийг удирдаж хянах ажлыг хийдэг билээ.

3. Японд голын халиутай гар барьж болдог амьтны хүрээлэн бий

4. 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Японы баг Германы шигшээг хожсоны дараа Япон хөлбөмбөгчид хувцас солих өрөөгөө ийм байдалтай орхисон байна. Бүр цаасан тогоруу хүртэл хийсэн байсныг яана

5. Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимэ Мориясу нь хөгжөөн дэмжигч нарыг өөрийн багийг дэмжихээр хол зам туулан ирсэнд баярлаж байгаагаа илэрхийлэн бөхийн хүндэтгэл үзүүлсэн юм

6. Японы хөгжөөн дэмжигч нар уг тоглолтын дараа халифа Интернейшнл цэнгэлдэх хүрээлэнд үлдсэн хогийг цэвэрлэж байгаа нь

7. Ромын Папыг 2019 онд Японд айлчлахад нь түүнд зориулж хийсэн тусгай кимоно бэлэглэснийг пап тэр даруй өмссөн байна

8. Нара мужийн гөрөөснүүд кафены хаалга онгойлгож сурсан төдийгүй бүр бөхөлзөн хүндэтгэл үзүүлж, хоол гуйдаг болжээ

9. Япончууд зул сарын баярын уур амьсгалыг хадгалах гэж хамгийн их хичээдэг хүмүүс билээ

10. Японд зам тавихын тулд ургаа модыг устгаж тайралгүйгээр зөөж өөр газар суулган ургуулдаг байна

11. Япон маягийн Латте-арт (кофены хөөсөн дээр дүрс бүтээх урлаг)

12. Өдөр болгон энэ аварга яст мэлхийгээ салхинд гаргадаг Япон эртэй таарахдаа би дуртай

13. Автобус хүлээх хүнийг уйдаахгүйн тулд энэ тоторо-г хийсэн байна

14. Хүүхдийн цэцэрлэгийн автобус

15. Түүхэн газар байрлах автоматыг тухайн орчин нөхцөлд тааруулан өөрчилж байрлуулсан нь энэ

16. Cup Noodle хэмээх энэ бэлэн хоолны тагны дотор талд муурын зураг байгааг та харж байна. Гэтэл тэдний 6% нь муур биш Төвдийн үнэг байдаг гэнэ. (дунд эгнээний баруун талд)

17. Энэхүү усанд шумбагч эрд Татеяма булан дахь шинто шашны нэгэн сүмийн дор байх хэсгийг харж хянаж байхыг хариуцуулсан бөгөөд энэ хүн ажлаа хийж байгаа нь энэ

Энэ хүн 10 гаран жил ажиллахдаа Йорико хэмээх нэртэй энэ амьтны хамгийн сайн найз болжээ.
18. Киотогийн их сургууль нь төгсөгч нараа диплом авах ёслолдоо ямар ч хувцастай ирж болохыг зөвшөөрсөн байдаг гэнэ

19. Вара урлагийн наадмын үеэр сүрлээр хийсэн аварга том баримлуудыг үзэж болно

20. Японы галт тэрэгний буудлын загварлаг барилга

21. Японы галт тэргэнд чандлан мөрдөх дүрэм: “Зөөлөн ярина уу”

22. Япон оюутны юугаар ч орлуулшгүй үнэнч анд нөхөр, туслагч

23. Япон дахь траншейний таг

24. Танилц: орчин үеийн япон самурай, тэднийг мөн хог түүгч ч гэдэг

25. Түүнийг Юкако Фукусима гэдэг. Тэрээр юбицумэ (“хуруугаа тастах”) ёсыг үйлдсэн якузагийн гишүүдэд зориулж хиймэл чигчий хуруу хийдэг юм.








