“The Lyst” фейшн платформ 2023 оны эхний улиралд дэлхийд хамгийн их алдартай байсан бараа бүтээгдэхүүнийг зарлажээ

0

Моод – үе үеийн тусгал гэж хэлж болно. Та моодны үнэнч дагагч эсвэл төдийлөн ойшоодоггүй нэгэн байсан ч хамаагүй таныг ямар нэгэн хэмжээгээр оролдох л болно.

The Lyst фейшн платформ хамгийн моодны брэнд, бараа бүтээгдэхүүнийг нүд салгалгүй ажиглаж, чих салгалгүй сонсож суудаг ба өнөөдөр 2023 оны нэгдүгээр улиралд хамгийн их эрэлттэй байсан бараа бүтээгдэхүүнийг зарлажээ. Энэхүү үнэлгээг гаргахын тулд уг платформ сошиал сүлжээнд дурдагдсан, хайлтын системээр хайлгуулсан, их хандалт авсан зэрэг 8 сая гаруй бараа бүтээгдэхүүнийг шүүсэн байна. Ингээд эхний аравт багтсан бараа бүтээгдэхүүнтэй танилцъя.

10 дугаар байр: Өндөр өсгийтэй пүүз MM6 Maison Margiela x Salomon, $415

maisonmargiela / thesecretdiaryofa90sgirl

Энэ пүүз алдаршсан нь Рианна MM6 брэндийн пүүзтэй гарч ирсэнтэй холбоотой байж болох юм. Уг пүүзийг Maison Margiela x Salomon компанийн хамтарсан загварын үзүүлбэрээр анх танилцуулжээ. Дуучны пүүз хэд хэдэн бүрдлээрээ өөр, жишээ нь, үдээс болон үнэ – ойролцоогоор 360 ам.доллар.

 

9 дүгээр байр: зүрх хэлбэрийн цүнх – Alaia Le Coeur, $1,170

Alaïa / Alaïa

Alaïa брэндийн зүрх хэлбэрийн цүнх – дэлхийн моодыг яг зүрхэнд нь оножээ. Сонгодог өнгөтэй төдийгүй энгийн хэлбэрээрээ олны анхаарлыг татсан. Мөн этгээд содон дизайнаараа ч шуугиулж байгаа юм.

 

8 дугаар байр: Weekday Astro Loose Baggy Jeans жийнсэн өмд, $70

Weekday

Сул, шуудай загварын өмд – хэв маягийн хувьд энгийн төдийгүй биед эвтэйхэн дизайнаараа ч гайхагдаж байна. Тиймээс тус загварын өмд эрэлт ихтэй байх нь дамжиггүй.

 

7 дугаар байр: Adidas Gazelle пүүз, $130

adidas / kakurina.alena

Adidas-ын сонгодог загварын ч гэлээ шинэлэг өнгөтэй пүүз. Хаврын сэргэг өнгө худалдан авагчдын зүрх сэтгэлийг эзэмдэж байгааг буруутгах аргагүй. Хүйтэн өвлийн дараа хурц өнгийн гутал өмсөхийг хэн ч хүснэ. Тиймээс ногоон өнгө – гайхалтай сонголт.

 

6 дугаар байр: Bottega Veneta ээмэг, $1,250

bottegaveneta

Дусал хэлбэрийн мөнгөн ээмэг нь минималист хэв маягтай. Уг загвар нь томд тооцогдоно, тиймээс зоригтой бүсгүйчүүд л зүүх байх. Bottega Veneta брэнд мөн яг энэ загвараа арай жижигхэн хувилбараар ч гаргажээ.

 

5 дугаар байр: Diesel жийнсэн банзал, £250

diesel

Моод гэдэг зүйл тойрог байдлаар явдаг. Ингээд 2023 онд сонгодог өнгийн жийнсэн банзал моод болж байна. А-галбирийн урт банзал. Diesel байгаа оносон бололтой, тэд зөвхөн мини загварыг ч санал болгоод зогсолгүй макси загварыг ч зах зээлд гаргажээ.

 

4 дүгээр байр: MSCHF Big Red Boots гутал, $350

mschf / rwarren58

Big Red Boots сошиал сүлжээнд багагүй шуугиан тарьсан. Бодит амьдрал дээр яаж ийм гутал өмсөөд гадуур явах вэ гэсэн хэрэглэгчид цөөнгүй. Ялангуяа, чи Мариогийн ахан дүүс биш бол? Гэсэн хэдий ч уг загварын гутал үнэхээр алдаршиж чадсан тул хажуугаар нь зүгээр өнгөрч чадахгүйд хүрнэ. Ингээд л зарагдаж дуусаад байгаа гэдэг. Өмсөхөд их зөөлхөн гэж сонссон, гэхдээ робот шиг алхахаас өөр аргагүй гэнэ дээ.

 

3 дугаар байр: Skims Sculpt боди, £68

skims / theemmarumble

Skims брэндийн боди өнгөний хувьд маш өргөн сонголттой, тиймээс өөрийн сэтгэлд нийцэх өнгийг амархан сонгож болно. Боди нь бие барьдаг, зөвхөн дотуур хувцасны хувьд төдийгүй бие даасан хувцас байдлаар өмссөн ч болно – үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулах ажээ.

 

2 дугаар байр: Rick Owens Kriester нарны шил, £545

rickowens / vogue

Авахыг хүссэн ч өөрийн болгож чадахгүй бас нэгэн гайхалтай бараа – Rick Owens-ийн бүх нарны шил зарагдаж дуусжээ. Тэдний онцлог шинж – хэмжээгээр үнэхээр том. Зүгээр ч нэг том биш. Үнэхээр том шүү. Ингээд л моод дагагчдын анхаарлыг татаж байгаа юм. Өөрийгөө нарнаас найдвартай хамгаалж чадах нь дээ.

 

1 дүгээр байр: Uniqlo Round Mini Shoulder Bag цүнх, £14,90

uniqlo / irenadworld

2023 оны эхний улирлын хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүний тэргүүнд Uniqlo брэндийн шаргал өнгийн жижиг цүнх бичигдэж байна. Сонирхолтой баримт – уг цүнх The Lyst –ийн үнэлгээнд багтаж байгаа хамгийн хямдхан үнэтэй бараа юм. Уг бараа оны эхэнд Тик Ток-д гэхэд л 59 сая үзэлттэй байжээ.

За, моодны арван бараа бүтээгдэхүүнээс өөртөө зориулж нэгийг онилов уу?

21
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tungalag Dugar

    Tungalag Dugar

    2023/05/06 at 12:18

    Хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөөв өө гэж😂😂😂😝😝😝😂😂😂

  2. Од Гэгээ

    Од Гэгээ

    2023/05/06 at 12:41

    Дэлхий бузарласан балиар юм хийх юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *