Хэрэглэхэд хялбар, цаг хугацаа хэмнэх юм шиг санагддаг боловч үнэн хэрэгтээ хэрэглэхэд хүндрэлтэй гэр ахуйн 9 хэрэгсэл

0

Хэрэглэхэд хялбар, таны цаг хугацааг хэмнэнэ гэсэн уриатай гэр ахуйн маш олон бүтээгдэхүүн байдаг боловч тэрхүү сурталчилгаандаа хүрч ажилладаг бүтээгдэхүүний тоо маш цөөн байдаг билээ. Манай сайт уншигч танд хүмүүсийн хэрэглэхэд хялбар гэж боддог боловч үнэн хэрэгтээ ажиллагаа их шаарддаг 9 хэрэгслийг танилцуулж байна.

1. Робот тоос сорогч

© Violin / depositphotos, © duskbabe / depositphotos

Робот тоос сорогч хүний амьдралыг хөнгөвчлөх зорилготой боловч хурц өнцөгтэй булан тохой, зузаан хивс зэрэгт хүрч ажиллахад хүндрэлтэй байдаг тул заавал хүний ажиллагаа шаарддаг бөгөөд ингээгүй тохиолдолд саадыг давахын тулд цэнэгээ хэт их ашиглах явдал ч гардаг ажээ. Эдгээр шалтгаануудын улмаас маш олон хэрэглэгчид робот тоос сорогчоос татгалзаж, энгийн тоос сорогч хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

 

2. Ногоо хэрчигч хайч

© robertprzybysz / depositphotos, © Vladimir75 / depositphotos

Дээрх зургийг хараад та магадгүй хүнсний ногоог жижиглэн хэрчихэд энэ хайч хэрэгцээтэй юм байна гэсэн ойлголтыг авч болох боловч нөгөөтэйгүүр хайчинд их хэмжээний ногоо хавчуулагдаж, цэвэрлэх шаардлага заавал тулгардаг тул цаг зав хэмнэх зорилгоор хэрэглэхэд тохиромжгүй байдаг ажээ.

 

3. Модон халбага

© belchonock / depositphotos

Модон халбага, хэрэгсэл магадгүй гал тогоонд өнгө үзэмж нэмдэг байж болох ч эрүүл ахуйн талаас авч үзвэл хурдан бохирддог, байнгын цэвэрлэгээ шаарддаг гэх мэт учир дутагдалтай талууд олонтой ажээ. Иймээс орчин цагт модон хэрэгслээс илүү цэвэрлэхэд хялбар силикон материалтай хэрэгсэл хэрэглэх нь олширчээ.

 

4. Мах зөөлрүүлэгч алх

© aruba2000 / depositphotos

Модон халбаганы нэгэн адил модон материалаар хийгдсэн мах зөөлрүүлэгч алх нь халуун, чийгтэй нөхцөлд хэрэглэхэд тохиромжгүй, цэвэрлэхэд ч хүндрэлтэй байдаг тул энэ төрлийн хэрэгслээс татгалзах нь зүйтэй.

 

5. Шүүс шахагч

© belchonock / depositphotos, © Daxiao_Productions / depositphotos

Жимсний цэвэр шүүс уух дуртай хүмүүсийн хувьд өдөр тутмын хэрэглээ болсон энэ төхөөрөмжийг цэвэрлэхэд хүндрэлтэй, эд анги нэг бүрээр нь салгах хэрэгтэй болдог тул ажиллагаа их шаарддаг аж.

 

6. Хурууны хамгаалагч

© Receitas super faceis / YouTube

Санамсаргүй байдлаар хуруугаа зүcэхээс өөрийгөө хамгаалах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой боловч хоол хийх бүртээ гаргаж ирж зүүгээд байх нь ховор л болов уу.

 

7. Ус шингээгч

© nikkytok / depositphotos, © VitalikRadko / depositphotos

Орчин цагт алчуургүй, хөвөн шингээгч хэрэглээнд нэвтэрч, ихээр хэрэглэгдэх болсон билээ. Гэвч энэ төрлийн ус шингээгч нь хэрэглээний явцад өөртөө хэт их чийг хуримтлуулж тогтмол солих шаардлага тулгардаг байна.

 

8. Өндөг зүсэгч

© kvkirillov / depositphotos, © yelenayemchuk / depositphotos

Өндөг зүсэгч төхөөрөмж нь жижиг боловч таны ажлыг хөнгөвчлөх зорилготой бүтээгдэж байв. Гэвч зарим тохиолдолд өндөг бутарч үйрэх зэрэг явдал гардаг тул xутгаар хэрчсэн нь илүү цэвэр бөгөөд хялбар арга байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

9. Саримс бутлагч

Хэрэглэхэд тохиромжгүй, хэрэглэх явцад хэрчигч шүдэнд нь саримс орж гацах явдал гардаг тул цаг хугацаа хэмнэх бус алдах шалтгаан болох нь бий. Бонус:

 

Бонус: Нүдний шил арчигч алчуур

© icarmen13 / depositphotos

Нүдний шилний алчуур магадгүй нүдэнд харагдах хэмжээний бохирдлыг арилгаж чаддаг боловч шилийг та савантай усанд угааж байж тос болон бусад бохирдол нь бүрэн арилдаг ажээ.

Таны хувьд хэрэглэж байсан хамгийн хэрэгцээгүй зүйл юу байсан бэ?

8
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *