Донор байх нь зөвхөн нэр төртэй төдийгүй таны эрүүл мэндэд ашигтай

3

Донор байх бол бусад хүмүүст туслаж, хэн нэгний амийг аварч байдаг нэр хүндтэй ажил хэрэг юм. Харин цусаа өгөх нь зарим хүмүүст айдас төрүүлдэг, мөн түүнтэй холбоотой олон янзын үнэн худал домог бий болсон байдаг билээ. Цусаа өгөх хэрэгтэй юу? Энэ нь аюулгүй болов уу? Цусаа өгч байгаа хүндээ ямар нэг эрүүл мэндийн ач холбогдол байна уу?

Энэ удаа та бүхэнд яагаад цусаа өгөх хэрэгтэй, донор болох нь ямар ач холбогдолтой талаар тайлбарлаж өгье.

Яагаад цусаа өгдөг вэ?

Донорын цус гэдэг бол юугаар ч солих боломжгүй цорын ганц зүйл билээ. Тиймээс донор байх нь нэр хүндтэй, сайн үйлс юм. Түүнээс гадна хэдийгээр янз бүрийн худал яриа байдаг боловч байнга цусаа өгөх нь тухайн хүний биед, эрүүл мэндэд ч бас ашигтай байна. Бүхэл бүтэн 11 ашигтай зүйл бий!

1. Цусны эргэлтийг идэвхжүүлнэ

Олон хүнд цус өтгөрөх гэдэг асуудал тулгардаг. Энэ нь удаанаар, анзаарагдахгүй бий болдог бөгөөд цаашид бие организмд багагүй бэрхшээл үүсгэж болох юм. Учир нь цусны эргэлт удаашран, түүнээс болж бүх л эрхтний үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр доголдож байдаг. Артерийн судасны бөглөрөө, цус харвах, инфаркт гэх мэт нь бүгд л өтгөн цустай холбоотой юм. Донор болох нь энэ бэрхшээлийг шийдэх нэг сайн арга бөгөөд цусаа тогтмол өгч байх нь цусны эргэлтийг сайжруулж дээрх өвчлөл бий болох эрсдэлийг бууруулдаг байна.

 

2. Цус шинэчлэгдэнэ

Цус бүх л биеэр тарж эд эсүүдэд тэжээллэг зүйл хүргэж байдаг билээ. Мөн цус нь байнга шинэчлэгдэж, цусны шинэ эд эс бий болдог байна. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь нилээд удаан явагддаг бол доноруудад харин илүү хурдтай явагддаг. Цусны шинэчлэгдэх үйл ажиллагаа цус өгснөөс хойш 48 цагийн дараа эхэлж, удалгүй алдсан цус бүрэн нөхөгдөнө. Энэ нь донорын эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй байдаг байна.

 

3. Цусан дахь төмрийн хэмжээ

Цусан дахь гемоглобины хэмжээ бага байна гэдэг нь төмөр багатай байхыг хэлэх бөгөөд энэ нь цус багадалт бий болгоно. Мөн төмөр ихдэх нь бие организмд бас муу нөлөөтэй бөгөөд судас гэмтээх аюул бий болж ч болно. Байнга цус өгөх нь цусан дахь төмрийн хэмжээг зохицуулан, хэвийн хэмжээнд барьдаг байна. Судалгаагаар ийм байдлаар цусан дахь төмрийн хэмжээг зохицуулах нь бүх л бие организмд сайнаар нөлөөлж, зүрх судасны өвчин бий болохоос урьдчилан сэргийлдэг гэж тогтоосон билээ.

 

4. Урт наслах

Health Psychology-д нийтэлсэн судалгаагаар бусдад цусаа өгч туслах үйл ажиллагаа нь тухайн хүний насыг дунджаар 4 жилээр уртасгадаг байна. Үнэгүй цус өгөх нь сайн санааны илрэл бөгөөд бусдын амь насыг аврах хүсэл тань таны амь насыг ч бас авардаг байна.

 

5. Хавдраас сэргийлэх

Өндөр хэмжээтэй төмөр нь чөлөөт радикалууд бие организмд хүчтэй нөлөөлөх нөхцөл болдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Чухамхүү чөлөөт радикал л хавдрын элдэв өвчлөлийг бий болгож цагаас эрт хөгшрүүлдэг байна. Үүнээс харахад биед хэвийн хэмжээний төмөр байх нь бие организмыг хорт болон бусад хавдраас хамгаалдаг байна. Өмнө нь байнгын цус өгөх нь төмрийн хэмжээг хэвийн хэмжээнд барьдаг гэж дурдсан билээ.

 

6. Зүрхний шигдээс бий болох магадлал багасах

Байнга цус өгч байх нь зүрхний шигдээс бий болохоос урьдчилан сэргийлдэг гэдгийг олон судалгаа тогтоосон байдаг. Жишээ нь эрчүүдийн хувьд энэ тоо 30%-иар багасна. Хамаг учир нь цус өгснөөр илүүдэл төмрөөс салж, цусаа шинэчилж байдагтай холбоотой юм.

 

7. Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Илүүдэл төмөр элгэнд хуримтлагдаж элэг хатуурах, элэгний дутагдал бий болох нөхцөл үүсгэж болно. Хэрвээ та байнга цусаа өгдөг донор бол таны цусан дахь төмрийн хэмжээ хэвийн байж элгийг тань төмрийн нөлөөнөөс хамгаалах болно.

 

8. Судас бөглөрөхөөс хамгаална

Цусан дахь сөрөг холестерины хэмжээ их байх үед цус дамжуулах судас битүүрэх, цус бусад эд эрхтэнд хүрэхгүй байх аюул бий. Цусаа өгснөөр төмрийн хэмжээ багасдаг учир энэ нь судсанд холестерины бөглөрөө үүсэхээс сэргийлдэг билээ.

 

9. Залуу насыг тань хадгална

Цусаа байнга, тогтмол өгөх нь түүний шинэчлэлийг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь мөн эд эс шинэчлэгдэж байгаа хэрэг юм. Та донор байснаар илүү удаанаар залуу насаа хадгалах болно.

 

10. Байнга эрүүл мэндийн үзлэгт орно

Цусаа өгөхийн тулд эхлээд эрүүл мэндийн үзлэгт ордог. Цус авахын өмнө даралт хэмжиж, биеийн халуун, цусан дахь гемоглобины хэмжээг үзнэ. Цус өгсний дараа цусанд олон янзын халдварт өвчин бий эсэхийг шалгах олон шинжилгээ хийдэг байна. Хэрвээ ямар нэг зүйл байвал тэр даруй донорт мэдэгдэнэ. Энэ нь таны биед ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэх нэг боломж билээ.

 

11. Санаа сэтгэл өндөр байх

Хэн нэгэнд туслаж байх нь бид бусдад хэрэгтэйгээ мэдрэх нэг боломж юм. Энэ бол хувь хүний  өөрийгөө үнэлэх нэгэн үнэлэмж билээ. Донор байж бусдад туслах замаар сайн үйл хийх нь сайхан хэрэг. Энэ нь таныг сэргээж, өөрийнхөө амьдралыг сайн чигт эргүүлэхэд тус болох билээ.

Ийм байдлаар бусдад туслах замаар өөртөө туслаж болдог байна. Тиймээс хэрвээ та цусаа өгөх тухай өмнө нь бодож байсан бол одоо үүнийгээ ажил хэрэг болгох цаг нь болжээ.

Дээр дурдсан эрүүл мэндтэй холбоотой бэрхшээлүүдийг цусаа өгөх замаар шийдвэрлэж болох боловч зөвхөн үүнд найдаж хэрэггүй. Бидний цусны эргэлтийн систем бол нарийн төвөгтэй, эмзэг, онцгой анхаарал шаарддаг зүйл байна. Тиймээс үе үе цусны шинжилгээ өгч цус тань хэт өтгөн байгаа эсэх талаар мэдээлэл авч байх хэрэгтэй. Өөрийгөө анхаараарай.

26
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *