Бидний үзэх дуртай алдартай кинонуудын постер зурагт нуугдсан далд утга санаа бүхий дүрслэлүүд

0

Киноны постер зурагнууд ихэвчлэн үзэгчдийг өөртөө татах маркетингийн нэгэн хэлбэр байдаг боловч заримдаа тэд уг бүтээлийнхээ мөн чанар, утга агуулгыг өөртөө шингээсэн далд утга санаа бүхий дүрслэлийг ихээр агуулсан байдаг ажээ. Манай сайт уншигч таны эртний танил болсон алдартай бүтээлүүдийн постер зурагт нуугдаж байсан далд утга санаа бүхий дүрслэлүүдийг хүргэж байна.

1. Monsters, Inc. хүүхэлдэйн кино

© Monsters, inc. / Pixar Animation Studios and co-producers, © Monsters University / Walt Disney Pictures and co-producers

Салж хагацамгүй дотны найзууд болох Mike болон Sullivan нарын түүхийг уншигч та эртнээс мэдэх биз ээ. Тэгвэл тус хүүхэлдэйн киноны постер зурагт Sullivan үргэлж Mike-ийн толгой дээр тулж биеийнхээ бүх жинг бяцхан найздаа үүрүүлж байгаа нь харагддаг. Энэ нь ч киноны утга агуулгатай дүйдэг бөгөөд Mike нэгэн удаа, “Sullivan надгүйгээр юу ч хийж чаддаггүй тийм л амьтан” гэж хэлж байжээ.

 

2. Coco хүүхэлдэйн кино

© Coco / Walt Disney Pictures and co-producers, © Coco / Walt Disney Pictures and co-producers

Алдартай дуучинг өөрийнхөө өвөг эцэг хэмээн эндүүрч, түүний гитар хөгжмийг xулгайлж байгаад санамсаргүй тохиолдлоор үxэгсдийн ертөнцөд очсон Miguel хүү Héctor нэртэй сүнстэй таарч, жил бүрийн 11-р сарын 2-ны өдөр тохиодог Үxэгсдийн баяраар гэр бүлтэйгээ эргэн уулзаж чадахгүй байгаа тухай түүхийг нь сонсдог. Хожим хүүхэлдэйн киноны төгсгөлд хайртай хүмүүсээ санагалзсан Héctor гэгч түүүний жинхэнэ өвөг эцэг болохыг ухаарч, өргөлийн ширээнд түүний зургийг тавиулснаар охин Сосо-тойгоо уулзаж буй түүхийг энэ кинонд өгүүлдэг билээ.

Тэгвэл энэ бүх түүхийн зангилаа уг хүүхэлдэйн киноны постер зурагт нуугдаж байсан гэвэл та итгэх үү? Дээрх зурагт Сосо эмээ нь хүүхэлдэйн киноны бүх түүхийн зангилаа болсон зургийг атгасан байдаг ажээ.

 

3. Passengers

© Passengers / Columbia Pictures and co-producers

Алс холын гараг эрхэсийг колончилж, суурьших зорилготой хүн төрөлхтний сансрын хөлгийн багийнхан 120 жилийн аялалд гарахдаа бүгд гүн нойрсуулагчид орж унтдаг. Гэвч санамсаргүй тохиолдлоор нэгэн зорчигч цагаасаа өмнө сэрснээр хөлөгт ганцаараа үxэх аюулд өртдөг билээ. Тэгвэл тус киноны постер зурагт энэхүү түүхийг илэрхийлэх тэмдэглэгээ орсон байсан нь гурван цэг, гурван зураас, гурван цэг гэсэн морз код юм. Энэ нь “SOS” буюу авраарай гэсэн утгатай аж.

 

4. Avengers: Infinity War

© Avengers: Infinity War / Marvel Studios and co-producers

Холливудын кино урлагийн түүхэнд кино зураг авалтаа бүтнээр нь IMAX камераар бичсэн анхны кино бол “Avengers: Infinity War” билээ. Иймээс ч тэд энэхүү түүхэн үйл явдлыг киноны постер зурагтаа мөнхөлж үлдээхийг хүссэн үү гэлтэй баатруудын ард харагдах мананцарт IMAX гэх үгийг бичиж оруулсан байгааг та харж байгаа биз ээ.

 

5. Gremlins

© Gremlins / Warner Bros. and co-producers, © et the extra-terrestrial / universal pictures and co-producers

Хуучны сонгодог бүтээлүүдийн нэг болох “Gremlins” киноны постер зурагт харагдах гэм хоргүй амьтны эзэн залуугийн өмдний товч дээр “Gremlins”, “Et the Extra-terrestrial” зэрэг киногоороо алдартай Amblin Entertainment компанийн сарны урдуур дугуйтай нисч буй хүний зурагтай лого харагддаг аж.

 

6. WALL·E

© WALL·E / Pixar Animation Studios and co-producers

Киноны постер зургууд өөртөө тус бүтээлийнхээ талаар олон зүйлийг өгүүлж байдаг ч зарим киноны постерууд эсрэгээрээ үзэгчдийг төөрөгдүүлэх зорилготой хийгдсэн байдаг ажээ. Тухайлбал, WALL·E анимейшны үйл явдал ирээдүйн дэлхий гараг дээр өрнөх боловч постер зургийг нь ажиглавал хог цуглуулагч бяцхан робот саран дээр байгаа нь харагдах ажээ.

 

7. Once Upon a Time in Hollywood

© Once Upon a Time … in Hollywood / Columbia Pictures and co-producers

Тус киног алдарт найруулагч Квентин Тарантиногийн бүтээл гэдгийг кино сонирхогч хэн бүхэн сайн мэдэх биз ээ. Тэгвэл тус киноны постерт камерныхаа ард суугаад найруулгаа хийж буй түүний дүрс мөнхрөн үлдсэн байдаг ажээ.

 

8. Captain Marvel

© Captain Marvel / Walt Disney Pictures and co-producers

Carol Denvers өөрийн муур Goose-ийг Ахмад Марвел болон адал явдалд гарах үедээ ч дагуулж явааг та дээрх постер зурагнаас харах боломжтой. Хэдийгээр энгийн нэгэн муужгай мэт зурагт дүрслэгдсэн ч тэрээр харийн гаралтай хүний яриаг ойлгодог, мэдээлэл дамжуулах чадвартай онцгой амьтан билээ. Иймээс ч түүнийг харанхуй буланд буйгаар дүрсэлсэн биз ээ.

 

9. Onward

© Onward / Walt Disney Pictures and co-producers

Аавтайгаа уулзах боломжийг хайж ууланд эрдэнэс хайж яваа ах дүүсийн талаар өгүүлэх энэхүү анимейшн хүүхэлдэйн киноны үйл явдлын зангилаа энэхүү постер зурагтай нягт уялдаатай. Зургийг сайтар ажиглавал ах дүүс эрдэнэс хайсан уулнаасаа яаравчлан хот руу явааг анзаарах боломжтой бөгөөд энэ нь эрдэнэс ууланд биш их сургуульд байгааг илтгэдэг ажээ.

 

10. Cloverfield

© Cloverfield / Paramount Pictures and co-producers

Утаа, манан дунд хот дотор тэнүүчлэх аймшигт мангасын төрхийг тус киноны постер зургийг толины тусгалд харах үед ийнхүү харагддаг байна.

 

11. Brave

© Brave / Walt Disney Pictures and co-producers

Охины ээж баавгай болон хувираад охиныг алсаас ажиглаж байгаа нь тус киноны постер зурагт ургаа чулуу мэт харагддаг ажээ.

 

12. The Dark Knight Rises

© The Dark Knight Rises / Warner Bros. and co-producers, © superman / Dovemead Films

“The Dark Knight Rises” киноны постер зургийг сайтар ажиглавал Superman-ийн лого байгааг харах боломжтой байдаг. Энэ нь тухайн үедээ үзэгчдэд тус кинонд Superman-ийн дүр гарна гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байсан гэдэг.

Тэгвэл энэхүү тэмдгийн жинхэнэ утга санаа нь тус киноны найруулагч Кристофер Нолан “The Man of Steel” кино багт орж ажиллах болсныг илтгэж байжээ.

Алдартай киноны постер зургуудад өөр ямар далд утга санаа бүхий дүрслэлүүд шингэсэн байдаг вэ?

13
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *