Давсны тусламжтайгаар хэрхэн сөрөг зүйлүүдээс ангижрах вэ?

1

Архаг ядаргаа, бухимдал, тайван бус байдал, идэвхигүй байдал ба гутрал. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байгаа хурдан хэмнэлтэй амьдралд стресс бол өвчин гэхээсээ илүүтэй хэвийн л үзэгдэл болсон. Яаж энэ бүх сөрөг зүйлүүдээс ангижрах вэ? Хуралдсан бөөн асуудлуудаас яаж салах вэ?

Эдгээр асуултуудад хариу өгөх нэг жор байна гэнэ шүү. Жор ч гэж дээ бодис л доо. Энэ бол давс. Давс нь хүчтэй эерэг цэнэгтэй ба сөрөг энергийг шингээж авах чадвартай. Дээр үеэс шидтэнүүд, анагаах увдистай хүмүүс давсыг янз бүрийн зан үйлд ашиглаж ирсэн нь цаанаа учиртай.

Давсаар цэвэрлэгээ хийх зан үйлд танд дараах зүйлс хэрэг болно:

1. Том гүн түмпэн (хуванцар, металл аль нь ч байж болно. Гол нь та дотор нь 2 хөлөө хийгээд зогсоход болохоор байх);

2. Давс (энгийн 1 уут);

3. 15 минутаас багагүй хугацаа.

Цэвэрлэгээний зан үйлийг дараах байдлаар хийнэ:

1. Ганцаараа байх

2. Саванд бүх давсыг хийнэ

3. Оймс, гутлаа тайлаад давстай саван дотор хөл нүцгэн зогсоно

4. Давсан дээр хөлөөрөө дэвслэнэ. 2 хөлөөрөө ээлжлэн дэвсэх явцдаа таны биед хуримтлагдсан бүх сөрөг зүйлүүд, бүх сөрөг эмоцууд, сөрөг бодлууд, сөрөг мэдрэмжүүд доош унаж, давс руу орж байна гэж төсөөлөөрэй. Сөрөг зүйлүүдийг сэтгэл ханамжтайгаар, цовоо сэргэлэн байдалтайгаар сайн дэвсээд өгөөрэй. Бүжиглэж, гараараа, толгойгоороо ямар нэгэн хөдөлгөөн хийж, архирч, хашгирч, уйлж ч болно. Эсвэл янз бүрийн үгнүүд бас хэлж болно. Жишээ нь, «Би аавдаа гомдсон гомдлоосоо чөлөөлөгдөж байна», «Би өвчнийхөө ерөнхий шалтгааныг дэвсэж байна» гэх мэт. Зүгээр л тогло! Хөдөлгөөн болон сэтгэл хөдлөлөөсөө битгий ичээрэй.

5. Сөрөг зүйлүүд таниас гарсан юм шиг мэдрэгдэж байвал хөлийн улныхаа давсыг сайтар сэгсрээд дараа нь хөлөө усаар угаана. Таны сөрөг зүйлүүдийг авсны төлөө давсанд талархаад давсыг жорлон луу асгах юмуу газарт булна.

Хэрвээ та энэ зан үйлийг сар хиртсэн өдрөөс юмуу сарын сүүлээс эхлээд 21 хоног дараалан хийх юм бол маш үр дүнтэй байх болно.

Нэг нууц хэлэхэд 4 дэх өдөр танд зориулан эрэгтэй хүний худалдаж авсан давс маш хүчтэй үйлчилгээ үзүүлэх болно. Тиймээс нөхрөөрөө, ахаараа, ааваараа давс авахуулж туслуулаарай!

8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Do Onchig

    Do Onchig

    2016/11/19 at 18:18

    Даралт буурдаг !!!!!!

  2. Dembereldorj Lkhagvasuren

    Dembereldorj Lkhagvasuren

    2016/11/19 at 22:40

    Purewsuren Dembereldorj

  3. Зочин

    2016/11/19 at 23:57

    Ymar goe medeelel ve

  4. Dembereldorj Lkhagvasuren

    Dembereldorj Lkhagvasuren

    2016/11/20 at 02:06

    Jaw Jaw

  5. zochin

    2016/11/20 at 18:27

    Eregtei hun heneer davsaa avahuulah..

  6. zochin

    2016/11/24 at 12:38

    Xujaa nar emegteichvvdee tom gutal omsgoxgvi gj ingej xoliig ni xataadag bsan gj nastai xvnees sonsoj bsan.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *