“Шар айраг”- ны гэдэснээс салахад туслах цогц дасгал

2

Бидний биеийн нэгээхэн хэсэг өөрийнхөө хуримтлалаас салах төдийлөн дуртай биш. Гэсэн хэдий ч бага хугацаанд үр дүнтэйгээр галбираа сайжруулах энгийн цогц дасгал байгааг дуулгахад таатай байна.

Хэвлий орчмын илүүдэл сантиметрээс салах хүсэлтэй хүмүүст зориулсан цогц дасгалыг танилцуулахаар бэлдлээ. Шат дараатай хийцгээнэ үү.

Үе шат 1. Хооллолтоо эргэж харах

Сахар болон нүүрс усны хэрэглээг багасгахыг хичээгээрэй: хийжүүлсэн ундаагаа цайгаар орлуул, амттай талхыг – самар, жимсээр соль, харин амт оруулагч сахар зэргийг зөгийн балаар орлуулах боломжтой. Ногоо болон ширхэглэг ихтэй хоол хүнс түлхүү хэрэглэнэ.

 

Үе шат 2. Илүүдэл бүхнээсээ салцгаая

Өдөрт 30 минут гүйж чадвал тун удахгүй биеийн жин хасагдаж байгааг мэдрэх болно. Өдөр болгон хагас цаг гүйх нь дөнгөж эхэлж байгаа хүмүүст амаргүй байх тул гүйлтийг жирийн алхалттай ээлжилж болно. Гүйлт нь алхалтаас калорийг 2,5 дахин их шатаадаг. Тийм учраас гарах үр дүнг адилтгахыг тулд арай урт зам алхах хэрэгтэй болж байна.

Долоо хоногтоо 2-3 удаа 30 минутаар сэлж бай. Өөрийн хэмнэл, биеийн байдалд тохируулан хичээллэнэ. Хамгийн гол нь байрандаа бүү зогс, усан дахь ямар ч ачаалал илүүдэл жин хасахад нөлөөлдөг юм: идэвхтэй хэмнэлээр усанд нэг цаг сэлэхэд та 500 орчим ккал шатааж чадна.

Дугуй унах нь хэвлийн булчинд төдийлөн нөлөөлөхгүй ч гэлээ гуя болон өгзөгний илүүдэл өөхийг шатаана. Тийм учраас илүүдэл жинтэй тэмцэхэд дээгүүр ордог дасгалуудын нэг гэж үздэг. Долоо хоногтоо 2-3 удаа тайван хэмнэлээр дугуй унаж заншаарай.

 

Үе шат 3. Хэвлийн булчинг бэхжүүлье

Кардио дасгалууд нь илүүдэл жин хасахад туслах хэдий ч хэвлийг хавтгай бөгөөд чанга болгож чадахгүй. Тиймээс уг асуудалд цогцоор нь хандах хэрэгтэй: илүүдэл жин арилангуут цаана нь суларсан булчингууд үлдэнэ.

Вакуум – хэвлийн булчин чангалах үр дүнтэй дасгал юм. Үүний тулд амьсгалаа дүүрэн авахдаа гэдсээ хүчтэй татаж хэвлийн булчинд ачаалал өгнө. Амьсгалаа 15-20 секунд барина. Дасгалыг өдөрт 3-4 оролтоор 10 удаа хийж гүйцэтгээрэй. Хэдэн долоо хоногийн дараа гэхэд таны бэлхүүс нарийхан болж эхэлнэ.

Планк. Энгийн гэхдээ маш үр дүнтэй дасгал. Өдөрт 2-3 удаа багаадаа 30 секундээр хийж байгаарай, үргэлжлэх хугацааг аажим нэмэгдүүлэх хэрэгтэй. Планк нь хэвлийн булчинг чангалж илүүдэл калори шатаахаас гадна нурууны ачааллыг авч тэгшилдэг байна.

 

Үе шат 4. Үелсэн булчинг чангалах

Эргэлдэх дасгал. Энэ дасгал нь хэвлийн булчинг бүхий л чиглэлд чангалж өгдөг. Эргэлдэх дасгалыг бүхий л боломжит хувилбаруудаар нь хийх хэрэгтэй.

 

Бонус

Дасгалаа хийж дуусгаад хүйтэн эсвэл контраст шүршүүрт ороорой. Бага хэм нь бие махбодийн сүүн хүчлийг (булчин өвдөх үндсэн шалтгаан болдог) багасгаад зогсохгүй нэмэлт калорийг шатаана, өөрөөр хэлбэл биеийн зохих хэмийг барихын тулд калори ихээр шатаж эхэлдэг байна.

7
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. М

    2023/08/24 at 07:24

    Контраст шүршүүр гэж юу байдагийн эргэлдэх дасгал гэж?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *