Өөрийнхөө гадаад төрх, стиль имиж дээр хичээнгүйлэн сайн ажилласны үр дүнд тун гайхалтай харагдах болсон 18 одууд

0

Имижээ байнга өөрчлөх нь алдартай хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг. Хэн нэгэн үснийхээ засалтыг өөрчлөөд зогсоно, харин нөгөө нэг нь өөрийнхөө хэв маягийг тэр чигт нь өөрчилж байж санаа нь амарна. Заримдаа энэхүү эрс өөрчлөлт нь бүтээх дүртэй нь ч холбоотой байдаг, бас сэтгэлийн дуудлагаар ч өөрчлөлт хийх тохиолдол бий.

Бид өнгөрсөн цаг хугацааг эргэн дурсаж хэдэн жилийн тэртээх оддыг өнөөгийнхтэй нь харьцуулж үзсэн юм. Зарим нэг гэрэл зургууд нь үнэхээр бидний хувьд шинэ нээлт байлаа.

1. Брэдли Купер

© Jim Spellman / Contributor / WireImage / gettyimages, © Mega Agency / East News

Брэдли Купер хүмүүсийн тэр болгон таниддаггүй инээдмийн жүжигчнээс алдартай жүжигчин бас найруулагч болж чаджээ. Түүний гадаад төрхийн өөрчлөлт ч бас сонирхол татахуйц. Брдэли жүжигчний гараагаа эхэлж байхдаа Брэд Пит маягийн замбараагүй засалттай шаргал үстэй байсан юм. Хувцасны хувьд бас замбараагүй хааш яаш загварыг дагадаг байж (цамцны товч нь цээжээрээ задгай байдал нь үүний тод жишээ болно). Өнөөдөр хуучны имижээс түүнд ямар ч ул мөр үлдсэнгүй. Купер өөрийнхөө үсний төрөлх өнгийг буцааж, дух руугаа унжсан үсээ авч, бас эрвээхэй зангиатай смокинг өмсөх болжээ.

 

2. Эмма Уотсон

© EAST NEWS, © Invision / Invision / East News

Эмма бага наснаасаа алдартай болсон хэдий ч шүтэн бишрэгчид нь түүний хэв маягийг ихэнхдээ онлайнаар л хардаг байлаа. Уотсон халимаг үстэй олны өмнө гарч ирж жинхэнэ шуугиан тарьж байсан удаа ч бий. Энэ үсний засалт нь түүнийг дэггүй охин болгож харагдуулсан  юм. Төд удалгүй духаа ил гаргасан урт үсэндээ эргэж иржээ. Эмма өнөөдөр илүү хурц ширүүн хэв маягийг сонгох болж, дээдсийн арга хэмжээнд оролцохдоо нүүрний будалтаараа туршилт хийж байна, жишээ нь монохром хэв маяг түүнд их таалагдаад байгаа бололтой.

 

3. Эмма Стоун

© EP / What’s Up foto / EAST NEWS, © Joe Sutter / PacificCoastNews / BWP Media / East News

Эмма Стоун угтаа бол төрөлхийн цайвар шаргал үст бүсгүй, гэхдээ дэлгэцээр түүнийг бид гал-шаргал үстэйгээр хараад дасжээ. Тэгэхээр жүжигчин бүсгүй байнга үсээ буддаг болж таараад байгаа юм. Мэдээж үснийхээ өнгөнд тохирсон нүүр будалт хийнэ: smoky eyes, арьсны алтлаг туяа, бронзер. Гэхдээ 2020 онд жүжигчин бүсгүй олныг гайхшруулсан: асимметрийн боб үсний засалттай, хүрэн бор үстэй гарч иржээ. Үзэсгэлэнтэй Эмма Стоун тэс өөр хүн болж өөрчлөгдсөн юм шиг л сэтгэгдэл төрүүлснийг нуух юун.

 

4. Кэти Перри

© East News, © Everett Collection / East News

Гадаад үзэмжийн тухайд Кэти үнэхээр зоригтой туршилтууд хийж чаддаг бүсгүй. Уран бүтээлээр оролдож эхэлсэн тэр цагаасаа хойш хэдэн арван дүр төрхөнд хувирсан байгаа юм. Урт чёлктой хар гэзэгтэй удаан явсан, дараа нь бүгдийг алмайруулсан гэхэд болно, тэр яг л банди шиг болоод гараад ирсэн. Харин одоо Кэти Перри цайвар шаргал үстэй бүсгүй болоод явж байна. Түүний шинэ төрхийг улаан өнгийн уруулын будаг үнэхээр тодосгож өгч, дуучин өөрөө ийм уруулын будганд үнэхээр дуртай гэдгээ хэлж байсан юм.

 

5. Крис Прэтт

© Gilbert Flores / Broadimage / EAST NEWS, © PacificCoastNews / BWP Media / East News

Крис Прэттийн од болсон замыг жирийн гэж хэлж болохгүй: “Guardians of the Galaxy” киноны од бас эрэлт өндөртэй жүжигчин болохоос өмнө тийм ч амжилттай кинонд дүр бүтээж байсангүй. Бас одоогийнх шигээ сайхан ч харагддаггүй байж. 7 жилийн өмнө гэхэд л тэр эв хавгүй үстэй, булцгар хацартай өхөөрдөм залуугийн төрхтэй байсан юм. Крис ямартай ч баригдсан хайрцагнаасаа гарахаар шийдээд үсний засалтаа өөрчилж багасгажээ, дутуу ургуулж байсан сахлаа эр хүний төрхтэй болгосон байна. Шинэ Крисийн харц нь хүртэл өөрчлөгдсөн санагддаг юм.

 

6. Наталья Водянова

© Wyters Alban / ABACA / EAST NEWS, © Guignebourg Denis / ABACA / Abaca / East News

Наталья Водяновагийн дүр төрхийг жинхэнэ эмэгтэйлэг, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй гэж хэлж болно. Гэхдээ тэр өөрийнхөө үсний өнгөөр бас хэд хэдэн удаа туршилт хийж үзсэн. Загвар өмсөгч бүсгүй олны өмнө хурц нүүрний будагтай гарч ирж байсан удаа цөөнгүй (ялангуяа тэр улаан өнгийн уруулын будганд их дуртай нэгэн), харин хувцасны хувьд хурц өнгийн бас хүнд загвартайг сонгодог байжээ. Харин өнөөдрийн Водяновагийн хувцасны сонголт даруухан загвар руу шилжсэн байна, минималист маягийн нүүрний будалт бас үсний засалттай болжээ. Тиймээс гэрэл зураг дээр олон хүүхдийн эх бас тийм ч залуу биш эмэгтэй байна гэдэгт нэг л итгэж өгөхгүйд хүргэнэ.

 

7. Блейк Лайвли

© ZAK BRIAN / SIPA / EAST NEWS, © Invision / Invision / East News

Жүжигчин бүсгүй нүдэнд дулаахан төрхтэй, Америкт энэ төрхийг “girl next door” буюу “хөрш айлын охин” гэж нэрлэдэг байна. Сүрлэн өнгөтэй урт үс, гэрэлтсэн нүд, сэтгэлээсээ тодрох дулаахан инээмсэглэл. Блейк жүжигчин болсон цагаасаа л энэ дүр төрхөө гарамгай ашиглаж чадаж: задгай үс, алтлаг арьсны өнгө бас энгийн хувцаслалт. Гэхдээ он жил өнгөрөхийн хэрээр жүжигчин бүсгүй хэв маягаа өөрчлөхөөр шийджээ, одоо түүнийг “хээнцэр бас чанд эмэгтэйлэг дүр төрх”-тэй гэх боллоо. Лайвли өнөөдөр Холливудын алтан үеийн жүжигчдийг санагдуулам – үсний засалт, галбирыг нь тодосгож өгсөн хээнцэр даашинз.

 

8. Шарлиз Терон

© EAST NEWS, © Birdie Thompson / AdMedia / SIPA / Sipa Press Russia / East News

Шарлиз гадаад үзэмжээ өөрчлөхөд ямар ч төвөг учирдаггүй. “Monster” киноны дүрийг бүтээхийн тулд 13 кг жин нэмсэн, харин “Mad Max: Fury Road” кинонд зориулж толгойгоо ямар ч асуудалгүй мулзан болтол нь хусуулсан. Тэр үед жүжигчин бүсгүйн толгойны хэлбэр өндөг шиг өөгүй юм гэж үзэгч олон шуугиж байсан удаатай, бас богинохон үс түүнд зохих юм байна гэж үзсэн. Тэр цагаас хойш Терон шаргал үстэй хээнцэр бүсгүйн төрхөөс татгалзаж илүү ширүүн төрхийг сонгохоор шийдсэн байж болох юм. Эхлээд үсээ хар өнгөөр будлаа, харин дараа нь буцаагаад шаргал үс рүүгээ орсон, гэхдээ уртыг нь богиносгосон байна.

 

9. Керри Вашингтон

© DVS / RockinExposures / Capital Pictures / EAST NEWS, © Invision / Invision / East News

“Little Fires Everywhere” олон ангит киноны од Керри Вашингтон үсээ шулуун байлгах гэж ихэд хичээдэг байлаа. Тэр үснийхээ уртаар л туршилт хийхээс бус бүтцийг нь нэг их оролдохгүй. Хааяахан үсээ бага зэрэг буржийлгахыг эс тооцвол ер нь оролдоод байх нь ховор. Харин өнөөдөр Керри үсээ өөрөөр нь буюу төрөлхийн буржгарыг нь чөлөөтэй байлгахаар шийджээ. Түүний шинэ үсний засалт илүү залуухан бас хөнгөн дүр төрхийг бий болгосон байна.

 

10. Женнифер Лоуренс

© PHOTOSHOT / REPORTER / eastnews, © Stars Image Bank / KCS / East News

Залуу од жүжигчний гараагаа эхэлж байхдаа нүдэнд дулаахан, даруухан төрхтэй байж: урт цайвар шаргал үс, бас заримдаа солярид орж байсан уу гэлтэй арьсны бор өнгө. Гоёлын хувьд гэвэл 2000-аад оны үеийн сүүлээр жүжигчин бүсгүй маш энгийн гэж хэлж болохоор, жишээ нь, дресс-кодод тохирох үдэшлэгийн стандарт загварын даашинзтай алхаж байлаа. 2013 оноос эхлээд өөрчлөлтүүд гарсан гэж хэлж болно, тэр үед жүжигчин бүсгүй Dior-ийн загварын ордонтой гэрээ байгуулжээ. Тэр цагаас хойш Лоуренсийн имиж илүү хээнцэр болж эхэлсэн. Үснийхээ өнгийг платин шаргал болгож, биеэ солярид шарахаа больж, ретро загварыг сонгох болсон юм. Өнөөдрийн Женнифер Холливудын хуучирсан загвараас салж зоригтой туршилтууд хийх болсон нь бүгд амжилттай дүр төрхийг бий болгожээ.

 

11. Кристен Стюарт

© PHOTOSHOT / REPORTER / eastnews, © Zabulon Laurent / ABACA / Abaca / East News

“Twilight” киноны романтик Беллагийн дүрээр үзэгч олны сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин бүсгүй. Жүжигчний гараагаа эхэлснээс хойш Кристен Стюарт гадаад үзэмжиндээ нэг биш удаа зоригтой туршилтууд хийж байсан. Банди дүр төрхтэй болж байсан удаа бий, эсвэл ширүүн харцтай тас хар үстэй гот-бүсгүй болсныг ч бид санана. Бас нэг хэсэг урт даашинзтай жинхэнэ эмэгтэйлэг дүрийг гаргаж байсан удаа ч бий, гэхдээ хэдэн жилийн дараа өөрийнхөө хэв маягийг ямартай ч олж чаджээ. Дэггүй дүр төрхтэй Стюарт өнөөдөр замбараагүй үсний засалт, хурц нүүрний будаг бас гранж загварын хувцсаар өөрийгөө гоёх болсон юм.

 

12. Том Харди

© Jon Furniss / Contributor / WireImage / gettyimages, © Andrew Matthews – PA Images / Contributor / PA Images / gettyimages

Том Харди үзэгч олны хайрыг зөвхөн чадварлаг жүжиглэлтээрээ татаад зогсоогүй мөн гадаад үзэмжээрээ ч татсан юм. Томын хааш яаш загвар түүний нэрийн хуудас болсон гэхэд буруудахгүй. Гэхдээ түүний “хааш яаш” хэв маягийн цаана нарийн тооцоолж анхаарч гаргасан ажлын үр дүн байсан нь 2020 онд тодорхой болжээ. Харди өнөөдөр эмх цэгцтэй богино үсний загварыг сонгож нүүрнийхээ хэлбэрийг тодосгож өгчээ, мөн үсний гель ч нэг их харамлаад байдаггүй бололтой. Жүжигчин залуу “хааш яаш” хэв маягийн амжилтын нууцыг мэдсэн бололтой: өөрийнхөө галбирт яг цав тохирсон пиджак өмсөх.

 

13. Мишель Уильямс

© LFI / Photoshot / REPORTER / eastnews, © AXELLE / BAUER-GRIFFIN / MEGA / Mega Agency / East News

Алтан шаргал гоёмсог үстэй бүсгүй дэлгэцнээ гарч ирж олны танил болсноос хойш Мишель Уильямс имижээ өөрчлөхөөр эрс шийджээ. Орчин үеийн богино үсний засалтыг сонгосон юм, энэ дэггүй төрхтэйгөө хэдэн жил явсан юм даг. Өнөөдрийн хувьд жүжигчин бүсгүй үсний арай урт загварт шилжжээ, мөн хүйтэн платин шаргал өнгөөр үсээ будсан бөгөөд хурц өнгийн нүүрний будалтаар өөрийгөө чимэх болжээ.

 

14. Энн Хэтэуэй

© AFP / EAST NEWS, © JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

“Les Misérables” киноны дүрийг бүтээхийн тулд Энн үсээ халимаг болгоход хүрсэн, тэр цагаас хойш жүжигчин бүсгүй үснийхээ засалтаар нэг хэсэгтээ л туршилт хийж байсан удаатай, чёлк ч тавьж үзлээ, тайрч ч үзлээ. Стилистүүд ч зүгээр суусангүй, Эннд илүү зэрлэг гэмээр загварыг гаргаж өгсөөр байв: брюк өмдтэй костюм, арьсаар хийсэн төрөл бүрийн хувцас. Гэсэн хэдий ч Энн эмэгтэйлэг загвартаа эргэж ирэхээр шийдсэн бөгөөд урт хээнцэр даашинз, урт намирсан үсээрээ гоёх болжээ.

 

15. Тильда Суинтон

© Abaca / EAST NEWS, © ALBERTO PIZZOLI / AFP / East News

Тильда Суинтон гоо сайхнаараа тэр болгон туршилт хийгээд байдаггүйг үзэгч олон сайн мэднэ. Шүтэн бишрэгчид нь түүнийг цайвар шаргал үстэй, нүүрээ тун бага будсан байдлаар нь хүлээн авдаг. Энэ имиж нь ч түүний нордын гоо сайхныг илүү гаргаж өгдөг биз ээ. Тильда андрогин (нэгэн бие махбодод эрэгтэй, эмэгтэй хүний шинжээс аль алийг нь агуулах) байдлыг гадаад үзэмжийн хувьд ч, хувцас загварын хувьд ч эртнээс сонгосон. Гэсэн хэдий ч саяхан өөрчлөлт хийхээр шийджээ: үсээ бага зэрэг ургуулаад бор шар өнгөөр будсан байна, бас илүү хурц өнгийн нүүрний будаг хийх болсон. Ингэснээр түүний дүр төрх илүү сэргэсэн гэж хэлж болохоор байгаа юм.

 

16. Эль Фэннин

© Chris Pizzello / Invision / AP / East News, © JOHN MACDOUGALL / AFP / East News

Эль Фэннинг кино урлаг гэх том ертөнцөд зөөлөн төрхтэй, шаргал үст бүсгүйн төрхөөр хөл тавьж байлаа. Тэр үед даруухан нүүрний будалт, задгай тавьсан үс, цэцгээр чимэглэсэн хөвсгөр даашинзаар гоёдог байжээ. Үүнд нь түүний бүтээж байсан дүрүүд ч нөлөөлсөн биз. Фэннин голдуу эерэг дүрийг бүтээнэ, ялангуяа гүнжийн дүрд гайхалтай хувирдаг. Эль нас тогтсон эмэгтэй болсон бөгөөд стилээ өөрчлөхөөр шийджээ. Сүрлэн шар өнгийн үсээ илүү хүйтэн өнгөөр сольсноос гадна засалтын хувьд хээнцэр бас даруухан хэв маягаар өөрчилсөн юм. Бүсгүй мөн нүүрний будалтаараа ч зоригтой туршилт хийх болж, жишээ нь нүдээ илүү тодосгож өгчээ. Эль өнгийн тениэр будаж, сум зурах дуртай.

 

17. Эллен Деженерес

© ASSOCIATED PRESS / East News, © Carlos Piaggio / The Grosby Group / Grosby Group / East News

Эллен Деженерэс зөвхөн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр хийсэн селфи-гээрээ алдаршсан ч хүн биш юм, тэрээр Холливудын алдартай бас хамгийн загварлаг хошин шогийн жүжигчин хэмээгддэг. Тэрээр гадаад үзэмжээрээ тэр болгон оролдоод байдаггүй, гэхдээ 2000-аад оны эхээр түүний үсний засалт илүү эмэгтэйлэг байсан юм. Харин өнөөдөөр Деженерэсийг богино үс, унисекс загварын костюмгүйгээр төсөөлж болохооргүй. Хувцсаа солиход хүрэхэд тэрээр гоёмсог брюкэн өмд, пиджактай зогсоно, яг л жинхэнэ денди л гэсэн үг. Эллен өөрийнхөө давтагдашгүй цорын ганц хэв маягийг олжээ.

 

18. Кейт Бланшетт

© Fred Duval/MEGA / Mega Agency / East News, © Marechal Aurore / ABACA / Abaca / East News

Жүжигчин улаан хивсний ёслолоор төрөл бүрийн үсний засалттай гарч ирдэг, харин түүний өмсдөг гоёмсог бас давтагдашгүй загварын даашинзууд нь Кейтийн нэрийн хуудас болжээ. Загварын шүүмжлэгчид нэг биш удаа түүнийг хээнцэр загварын үлгэр жишээ гэж үнэлж байлаа. Хэдий өөр дээрээ олон туршилт хийдэг ч гэлээ Бланшет үснийхээ өнгөнд огцом өөрчлөлт хийж байсан удаа тун цөөн. Ихэнхдээ цайвар шаргал өнгийг хүйтэн эсвэл дулаан туяанд оруулна, заримдаа алтан шаргал өнгөтэй болгож байсан биз ээ. Гэхдээ өнгөрсөн жил тэрээр олон хүнийг алмайруулсан юм, тэрээр хүрэн өнгөөр үсээ будуулжээ. Үсний өнгөтэй зэрэгцээд бүсгүйн хувцасны загвар ч өөрчлөгдсөн. Илүү зэрлэг бас хурц болсон юм. Кейт энэ дүр төрхдөө үнэндээ удаан байж чадаагүй: өнөөдөр өөрийнхөө сонгодог шаргал үс, хээнцэр даашинздаа эргэж ороод байна. Магадгүй энэ дүр төрх нь түүнд илүү зохидог болов уу?

Оддын ямар өөрчлөлт таны санаанаас огт гардаггүй вэ? Имижээ байнга өөрчлөх нь мэргэжлийн нэг хэсэг үү эсвэл оддын хувь хүний сонголт гэж та боддог уу?

12
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *