Насанд хүрэгчид болон хүүхдүүд шүдээ угаахдаа шүдний оог ямар хэмжээгээр хэрэглэх ёстойг нэгэн шүдний эмч зөвлөжээ. Энэ бичлэг интернетэд цацагдсан даруйдаа маш их хүнд хүрсэн байна

0

ТикТок зөвхөн зугаатай бичлэгийн платформ болоод зогсохгүй мөн хэрэгтэй мэдээлэл түгээх плафторм болж чаджээ. Сошиал сувгийн энэхүү орон зайгаас та амьдралын ямар ч сэдвээр өөрт хэрэгтэй мэдээллийг олж авч болно.

ТикТок-ийн хэрэгтэй мэдээллийн санг саяхан бас нэгэн дүрс бичлэг баяжууллаа, энэ удаад амны хөндийн ариун цэвэр сахих тухай. Малайзийн шүдний эмч доктор Гао Жи Те сошиал хэрэглэгчдэд хэр хэмжээний шүдний оо хэрэглэх ёстой талаар хуваалцсан байна. Уг бичлэг маш эрчимтэй тархсан, үүнийг 6 сая удаагийн үзэлт батална. Тийм ч учраас бид уг бичлэгийг тантай хуваалцахаар шийдлээ.

Гао эхлээд хүмүүс хэдий хэр хэмжээний шүдний оо хэрэглэж заншсаныг үзүүлжээ

doctorgao

Шүдний эмч ихэнх хүмүүсийн гаргадаг алдааг эхлээд танилцуулжээ. Ийм их хэмжээний шүдний оо бидэнд ямар ч ач тусгүй болохыг шүдний эмч залуу анхааруулсан байна

 

Цаашлаад, шүдний эмч 3 хүртэлх насны хүүхдэд ямар хэмжээний шүдний оо түрхэх хэрэгтэйг хэлж өгсөн байна

doctorgao

3 хүртэлх насны хүүхэд маш жоохон хэмжээний шүдний оо хэрэглэнэ, Гао эмчийн бичлэгээс харахад шүдний сойз дээр бараг харагдахгүй хэмжээний шүдний оо түрхжээ. Энэ дүрмийг зайлшгүй баримтлах ёстой, эс бөгөөс их хэмжээний шүдний оо нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Яагаад гэвэл бага насны хүүхдийн сүүн шүд л ургаж байгаа шүү дээ.

 

3-аас дээш насны бүх хүмүүс ийм хэмжээний шүдний оогоор шүдээ угаана

doctorgao

Вандуй шиг хэмжээтэй шүдний оо байхад л хангалттай. Амны хөндийн ариун цэврийн байдлыг ч бүрэн хангана, бас шүдэндээ ч муугаар нөлөөлөхгүй.

 

Дүрмийг илүү сайн ойлгохын тулд шүдний эмчийн хийсэн бичлэгийг анхааралтай үзээрэй. Өдөрт хоёр удаа зохих хэмжээгээр шүдний оо түрхэж угаана

@doctorgaoAre you using the right amount of toothpaste? ##dentist ##dental ##dentistry ##tiktokguru ##youngcreators ##learnontiktok ##edutok ##teeth ##foryou♬ Mad at Disney – salem ilese

Гао эмч сошиал хэрэглэгчдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор шинэ хэрэгтэй мэдээллүүдээ үргэлжлүүлэн хийсээр байна. Түүний бичлэгүүдийг  ТикТок-оос үзэх боломжтой.

 

Шүдээ угаасны дараа амаа зайлахгүй байх нь зүйтэй

@doctorgaoSpit… you’ll get used to it 😄 ##dentist ##dental ##dentistry ##tiktokguru ##youngcreators ##learnontiktok ##edutok ##teeth ##foryou♬ Hell 2 da Naw – Bullwinkle Boyz

Хэрвээ та шүдээ угаачихаад амаа усаар зайлдаг бол болих хэрэгтэй гэж шүдний эмч зөвлөж байна. Гао эмч өөрийн бичлэгт ярьснаар бол ус шүдний оонд агуулагдах бүх шим тэжээлтэй бодисыг урсгаад угаачихдаг гэжээ. Шүдний оонд агуулагдах шим тэжээлтэй бодис нь амны хөндийн эрүүл мэндийг хангах ёстой юм.

 

Бас сойзоо чанга дарж угаана гэдэг нь сайн гэсэн үг биш юм шүү

@doctorgaoOver-brushing causes yellow teeth. 😰 ##dentist ##dental ##dentistry ##tiktokguru ##youngcreators ##learnontiktok ##edutok ##teeth ##foryou♬ try to be cool but eh – yunnizhai

Шүдээ угаахдаа хэт их хүч гаргаж дарвал шүдний эмалийг гэмтээхээс гадна шүд шар өнгөтэй болоход хүргэдэг.

 

Шүдэнд таны хорт муу зуршил ч сөргөөр нөлөөлж байгааг мартаж болохгүй. Хортой бол хортой л зуршлууд  шүү дээ.

@doctorgaoHabits that break your teeth!##dentist ##dental ##dentistry ##tiktokguru ##youngcreators ##learnontiktok ##edutok ##teeth ##foryou

♬ A Moment Apart – ODESZA – Hannah Stater

Шүдний гоо сайхан, эрүүл байдлыг хадгалахын тулд зайлсхийх хорт зуршлууд:

  • Мөс зажлах
  • Шүдээрээ ямар нэгэн зүйл онгойлгох
  • Хэлэндээ хийсэн ээмгээр тоглох, хэрвээ танд пирсинг байгаа бол шүү дээ
  • Үзэг, харандаа зажлах
  • Хумсаа мэрэх

Энэ мэт олон зөвлөгөөнүүдийг эмч өгчээ: шүдний эмаль хамгаалах, мэдрэг байдлыг багасгах, шүдний эрүүл байдал, гоо сайхныг удаан хадгалах зэрэг.

8
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Энхтуул Ж.э

    Энхтуул Ж.э

    2020/10/14 at 23:15

    рлзъъ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *