eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс

0

Гадаадын интернэт дэлгүүрээс та юу худалдаж авдаг вэ – цаг, утас, хувцас, орчин үеийн ухаалаг хэрэгслүүд үү? Уйтгартай, сонирхолгүй байна уу? Тэгвэл eBay сайтын дуудлага худалдаанд зарагдсан хамгийн сонирхолтой эд зүйлсийг танд танилцуулж байна.

1. Цус сорогчийг ангуучлах ангийн хэрэгсэл

Оройн цагаар дэмий суухаар ариун бус зүйлтэй тэмцэхийг хүсч байгаа хүн болгонд зориулсан сонирхолтой эд дээ. Цус сорогчоос өөрийгөө хамгаалах анчинд санал болгож буй ангийн хэрэгсэл: мөнгөн сумтай арбалет буу, хутга, савтай ариун ус, хирургийн зарим нэг багаж. Энэ бүгд нэгэн жижиг модон хайрцагт багтана. Энэ жижиг тансаг хэрэгслийг авахын тулд багагүй мөнгө зарна: үнэ нь 4550 доллар.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 1

2. Эльвистэй утас

Гэрийн суурин утас таны сонирхолыг татахгүй гэвэл та эндүүрч байна. Энэ инженерийн “гайхамшиг”-ийг та хар л даа. Энэ утасны аппарат дээр Элвис Пресли бүжиглэж өөрийн рок-н-ролл дуугаа дуулж байна. Үнэ ердөө 65 доллар.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 2

3. Шилэн саван дахь хий үзэгдэл

Энэ этгээд эд зүйлсийг худалдсан эзний хэлснээр, тэр хуучны нэгэн модон хайрцаг олсон бөгөөд дотор нь хоёр жижиг шилэн сав, хэн нэгний зурвас байжээ. Нэг шилэн савыг нь санаандгүй хагалчихсан, гэтэл учир битүүлэг хар утаа хөөрсөн байна. Үүнээс хойш тэр эрийг учир битүүлэг зүйл байнга дагах болсон мэт санагдаад байгаа бөгөөд үүнийгээ “хар биет” хэмээх болсноо ч хэлжээ. Учир битүүлэг дагагчаасаа салах арга олсон байна – хоёр дахь шилийг зурвасын хамт дуудлага худалдаагаар зарах. Энэ түүх худалдан авагч нарт таалагдсан бололтой 90 сая доллар хүртэл үнэ нь өссөн ч эцэс төгсгөлдөө юу болж дууссаныг хэн ч хэлж чадахгүй байна. Үйл явдлын гол баатар эрийг ч далдын хүч дагасан эсэх нь тодорхой бус хэвээр үлджээ.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 3

4. Хуримын даашинз

Хуримын даашинз борлуулах нь юу сонин хачин байх вэ, бараг худалдааны төв болгонд л зарагдаж байгаа даашинз биз дээ? Гэхдээ энэ даашинзыг худалдаж байгаа хүний хэлснээр бол хуримын даашинз нь салсан эхнэрийнх нь аж. Эхнэр нь салахдаа бүх хөрөнгийг нь хуу хамаад салжээ, харин ямар нэгэн байдлаар өөрийнхөө мөнгөөр авч байсан хуримын даашинзыг нь л авч үлдэж чаджээ. Даашинзыг зарж олсон мөнгөө “шулмасыг хурдан мартахын тулд” бейсбол, шар айраг хоёрт зарцуулахаар албан ёсоор мэдэгджээ. Хуримын даашинз 3850 доллараар зарагдсан байна.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 4

5. Нисэх онгоц

Тийм ээ, жинхэнэ, том, тэнгэрт нисэх онгоц. Байдаг л онгоц, харин үнэ нь сонирхол татахуйц – eBay-д урьд өмнө хийгдэж байгаагүй үнийн дүнтэй худалдаа болжээ. Grumman Gulfstream II онгоцыг 4,9 сая доллараар зарсан байна.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 5

6. Амьдралын утга учир

Тийм ээ, амьдралын утга учрыг олсон болохоор бусадтайгаа хуваалцах нь логикын хувьд зөв байлгүй яах вэ. Нийт 8 хэлэлцээр хийгдсэн ба “амьдралын утга учир” 10,5 орчим доллараар үнэлэгджээ.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 6

7. Франклин Рузвельтийн цаг

Цагийг худалдаж байгаа нөхрийн баталж байгаагаар бол энэ халаасны цаг үнэхээр АНУ-ын 23 дугаар Ерөнхийлөгч Франклиных ажээ. Цагны корпусыг 18 каратын алтаар бүрсэн, механизмийг Швейцарьт хийсэн, арын хаалтын дотор талд Ерөнхийлөгчийн эхнэр Элеонор Рузвельтийн зураг байх ажээ. Мэдээж цагийг зохих баримт бичиг нь дагалдах болно. Үнэ 1,4 сая доллар.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 7

8. Flappy Bird суулгасан iPhone

Таны тэсвэрийг шалгах энэ тоглоомноос болж олон хүн утсаа хага шидсэн болов уу? Хэрвээ та санаж байгаа бол 2014 оны өвөл тоглоом хөгжүүлэгч өөрийн саналаар тоглоомоо Apple-ын захаас устгасан. Үүнээс өмнө Flappy Bird суулгасан iPhone утсыг хэд хэдэн интернэт дэлгүүрт утасны албан ёсны үнээс нилээд өндөр үнээр заржээ.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 8

9. “The” үг

Нарлаг Австралийн нэгэн иргэн цаасны хэлтэрхий дээр “The” гэж бичээд дуудлага худалдаанд оруулжээ. Худалдагч цаасны хэлтэрхийн зургийг тал бүрээс нь зургийг авч эхлэх үнийг тавьжээ. Эцэс төгсгөлд нь энэ жижиг зүйл томорч эхэлсэн байна. 2014 оны тавдугаар сарын дуудлага худалдаа дуусахад цаасны хэлтэрхий 40 мянган доллараар зарагдсан байна.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 9

10. Спорт машин

Энэ бол эсрэгээрээ эргэсэн наймаа буюу үнэтэй зүйл үнэгүй болсон тохиолдол. 2005 оны 6-р сард радио-DJ Жуди Марш телевизийн нэгэн шууд нэвтрүүлэгт оролцож байх үедээ эхнэр, хоёр хүүхдээ орхиод хөтлөгч, модель Тим Шоутай шууд суухад бэлэн байгаагаа нэвтрүүлгээр мэдэгджээ. Нэвтрүүлгийг Маршийн эхнэр Холи үзэж байсан бөгөөд нөхрийнх нь энэ мэдэгдэл дээсэн дөрөн дээр байгаа гэр бүлийнх нь асуудлыг эцэслэн шийдэхэд хүргэсэн байна. Гутарсандаа болж Холи жоохон архи уугаад нөхрийнхөө нэвтрүүлгийг дуусахаас өмнө түүний Lotus Espirit Turbo машиныг нь eBay дээр зарахаар тавьжээ. Эхлэх үнэ 77 цент, барааны тайлбар хэсэгт: “Би энэ машинаас ойрын 2-3 цагт буюу нөхөр маань гэртээ эргэж ирэхээс өмнө салмаар байна”гэжээ. Машин ч 5 минутын дотор зарагдсан байна.

eBay сайтын дуудлага худалдаагаар зарагдсан хачирхалтай 10 эд зүйлс 10

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Erdenee Sniper

    Erdenee Sniper

    2015/10/17 at 10:35

    minecraftiin mongol server baidag uu
    minecraftiin mongol server baidag uu

  2. Erdenee Sniper

    Erdenee Sniper

    2015/10/17 at 10:35

    minecraftiin mongol server baidag uu
    minecraftiin mongol server baidag uu

  3. Erdenee Sniper

    Erdenee Sniper

    2015/10/17 at 10:35

    minecraftiin mongol server baidag uu
    minecraftiin mongol server baidag uu

  4. Erdenee Sniper

    Erdenee Sniper

    2015/10/17 at 10:35

    minecraftiin mongol server baidag uu
    minecraftiin mongol server baidag uu

  5. Erdenee Sniper

    Erdenee Sniper

    2015/10/17 at 10:35

    minecraftiin mongol server baidag uu
    minecraftiin mongol server baidag uu

  6. Зочин

    2015/10/24 at 11:47

    flappy bird tiim hetsuu yum uu bi flappy tom deer 40 yvj bsan yum bn togloj uzmeer bn’

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *