Гутлын үдээсээ зөв үдвэл хөл өвдөхгүй, холгож цэврүү үсрэхгүй

2

Хөлөө өвтгүүлэхгүйгээр үдээсээ хэрхэн үдэх вэ? Гутлаа зөв үдэж сураад хөнгөн алхаарай.

Өөрийн хөлөндөө тохирох ямар үдэлт сонгохыг Америкийн ортопедийн нийгэмлэгээс зөвлөж байна.

Хэрээсэлж үдэх нь ихэнх тохиолдолд тохиромжтой гэж үзнэ. Тиймээс үдээсээ үдэхээс өмнө үндсэн хэд хэдэн дүрмийг санаж явах хэрэгтэй:

  1. Гутлаа өмсөхөөс өмнө үдээсээ суллана. Нэгдүгээрт, хөл гутланд чөлөөтэй орох ёстой. Хоёрдугаарт, үдээсний үзүүрүүд ч энд тэнд унжихгүй буюу эдэлгээ нь удаан байх болно.
  2. Гутлын үдээсийг хөлийн хуруунаас эхлүүлж дээш нэг нэгээр нь ахиулж чангална. Өөрөөр хэлбэл үдээсний үзүүрээс шууд татахгүй ингэвэл хөл хавчигдаж холгоход хүрнэ. “Алхам алхмаар” үдэх нь гутлын эдэлгээнд ч хэрэгтэй, хөлд ч эвтэйхэн байх болно.
  3. Үдээсний нүх ихтэй гутал сонгож авахыг хичээгээрэй. Их нүхтэй байх тусам үдээс үдэх хувилбар их байх болно, өөрөөр хэлбэл гутал өмсөхөд улам л эвтэйхэн болно.

Хэрвээ таны хөлийн хэлбэр бусдаас онцгой бол өөр бусад хувилбаруудыг туршиж үзэх хэрэгтэй.

Нарийхан хөлтэй бол

Хэрвээ нарийхан хөлтэй бол хоёр эгнээ нүхтэй гутал сонгохыг хичээнэ. Үдээсээ үдэхдээ зөвхөн гадна талын нүхээр үдээсийг явуулна – ингэвэл хөлийг барьж чадах юм.

 

Өргөн хөлтэй бол

Мөн л адил хоёр эгнээ нүхтэй гутал тохиромжтой, гэхдээ өргөн хөлтэй бол дотор талын нүхээр үдээсээ явуулна. Ингэвэл хөлөнд илүү их зайтай байх боломжийг олгоно.

 

Нарийхан ултай гэхдээ дээрээ өндөр ястай бол

Хоёр үдээс ашиглаарай. Нэгийг нь хөлийн хуруунууд дээр үзүүр нь ирэхээр явуулаад сулавтар үднэ, харин хоёр дахь үдээсийг дээд талын ясаар сул явуулаад дээд хэсэгт нь үзүүрийг нь үднэ.

 

Хөлийн улаар өвдөөд байвал

Хэрвээ хөлийн ул болон өсгийгөөр өвдөөд байвал хоёр эгнээ нүхээр хоёулангаар нь үдээсээ явуулна, гэхдээ хөлийн хуруу орчим үдээс нь сулавтар байхыг анхаараарай. Харин дээшлэх тусам үдээсийг чангална.

Гутлын үдээсний нүхний сүүлчийнхээс өмнөх дээр ирэхэд нь үдээсээ хэрээслэлгүйгээр шууд сүүлчийн нүхэнд хийнэ. Одоо хэрээслээд нүх хоорондын гогцоогоор оруулж чангалаад үднэ.

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *