Нарны энергиэр цэнэглэгддэг шинэ ухаалаг гар утас

0
Японы Киото хотноо байрладаг Kyocera компани нь цахилгаан хэрэгсэл болон шавар эдлэлийн үндэстэн дамнасан том үйлдвэрлэгч. Тус компани ямар ч нөхцөлд цэнэглэх боломжтой ухаалаг гар утас бүтээсэн хэмээн мэдэгджээ. Ихэвчлэн Brigadier зэрэг бат бөх, усны хамгаалалттай гар утаснууд бүтээдэг Kyocera компани хэт үүлтэй эсвэл хэт харанхуй л биш бол хаана ч, хэдий ч хугацаагаар цэнэглэж болох нарны энерги ашигладаг гар утасны жишээ загварыг бүтээсэн байна. Энэхүү загвараа Барселонд болсон Mobile World Congress-ын үеэр танилцуулжээ.

Kyocera-гийн шинэ ухаалаг гар утас бүрэн нарны энергиэр ажилладаг 2

Уг концепци загварын дэлгэц нь нарны гэрлийг эрчим хүч болгон хувиргах ба тодруулбал утасны мэдрэгч дэлгэцний доор эсвэл дээр тунгалаг фотовольтайк давхарга байрлуулснаар үүнийг хийх боломжтой болох аж.

Kyocera-гийн шинэ ухаалаг гар утас бүрэн нарны энергиэр ажилладаг 1

Эрчим хүч үүсгэгч дэлгэцний давхарга үйлдвэрлэгч Sunpartner компаний бүтээсэн энэ гайхалтай технологи нь Wysips хэмээн нэрлэгдэж байгаа юм. Энэ чип нь талстуудтай холбогдож, нарны энергиэс эрчим хүч гаргах ба энэ эрчим хүч нь төхөөрөмжийн батерейд хуримтлагдах юм байна.

Kyocera-гийн шинэ ухаалаг гар утас бүрэн нарны энергиэр ажилладаг 2

Sunpartner-ын өгүүлж буйгаар Wysips нь ердөө 0,1 мм-ийн зузаантай учир үзэмжинд нөлөөлөх зүйлгүйгээс гадна дэлгэцний мэдрэг чанарт нөлөө үзүүлэхгүй гэнэ.

Мөн Kyocera-гийн ухаалаг гар утаснуудын нэг болон гарч ирэх үед энэ технологи нь нарны гэрэлтэй л бол идэвхгүй горимын хугацааг хязгааргүй байлгах боломжийг олгох болно хэмээн мэдэгджээ.

Kyocera-гийн шинэ ухаалаг гар утас бүрэн нарны энергиэр ажилладаг 1

Sunpartner-ын хэлсэн бас нэгэн зүйл бол энэ систем нь гар утас, ухаалаг гар утас, таблет гээд 3-13 инч хүртэл янз бүрийн хэмжээ бүхий дэлгэцтэй хялбархан нийцэж ажиллах явдал юм.

Kyocera-гийн шинэ ухаалаг гар утас бүрэн нарны энергиэр ажилладаг 4

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/06 at 14:49

    Uu amar ain tseneg bol hezee ch duusku yum bn l da

  2. Erdnee Buyan

    Erdnee Buyan

    2015/03/07 at 00:10

  3. Erdnee Buyan

    Erdnee Buyan

    2015/03/07 at 00:10

  4. Erdnee Buyan

    Erdnee Buyan

    2015/03/07 at 00:10

  5. Erdnee Buyan

    Erdnee Buyan

    2015/03/07 at 00:10

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *