Гал тогоондоо “мэргэжлийн” тогооч байх 14 арга

0

Гэрийн сайн эзэгтэйд хүртэл заримдаа тусламж хэрэгтэй болдог бөгөөд амттай сайхан хоол хийхэд олон төрлийн жорыг “ба бэ”-гүй мэддэг байх нь хангалтгүй юм. Үнэндээ сайн жор гэдэг чинь ганцхан зөв орц найрлага биш ээ. Сайхан хоол хийхийн тулд шарж, гриллдэж, хуурч, жигнэж чаддаг байх ёстой. Ийм л учраас бид сайн тогооч болохын тулд өдөр шөнөгүй суралцах ёстой билээ.

Өнөөдөр бид чадварлаг тогооч нарын нууц аргуудаас та бүхэндээ дэлгэхээр шийдлээ.

1. Махыг хэтэрхий олон дахин эргүүлснээр өнгөн талынх нь шаржигнасан байдал, өөрийнх нь шүүслэг чанар алдагдаж амтгүй, хатуу болдог. Тэгвэл бидний өгөх зөвлөгөөг дагаж стейкээ хийгээрэй. Хайруулын тавгаа бага зэрэг сэгсрэх нь нэг хялбар арга мөн. Сэгсрэхэд мах гулгаж байвал нөгөө тийш нь эргүүлж болохын шинж.

Гал тогоондоо "мэргэжлийн" тогооч байх 14 арга 2

2. Оливийн тосоор хоолоо хуурах нь том алдаа: өндөр хэмд очоод утаа гарч эхлэх бөгөөд таны хоолны амтанд сөргөөр нөлөөлж, эрүүл бус хоол болон хувирна.

3. Өндгөө хүйтэн устай гүнзгий саванд хийнэ. Шинэхэн өндөг ёроолд нь тогтоод хөдөлдөггүй. Хэрэв өндөг усанд тэнцвэрээ олж байвал тухайн өндөг 2-3 долоо хоног болсон хэдий ч идэхэд гэмгүй гэсэн үг. Харин өндөг усанд хөвбөл шууд хаях хэрэгтэй.

Гал тогоондоо "мэргэжлийн" тогооч байх 14 арга 1

4. Дөнгөж сая болгосон махыг шууд таваглаж болохгүй. Хэсэг хугацаанд махаа “амраагаад” идвэл зөөлөн бас амттай байх болно.

5. Мах шарах суурь болон махны хооронд зүсэм лимон тавьснаар наалдахаас хамгаалахаас гадна сайхан амт оруулж өгдөг байна.

Гал тогоондоо "мэргэжлийн" тогооч байх 14 арга 3

6. Үл ялиг давстай ургамлыг хутга руугаа цацсанаар ногоонууд хутганд наалдахгүй болно.

7. Маслыг хайлуулалгүйгээр хурдан хугацаанд гэсгээх хэрэгтэй болвол энэ аргыг ашиглаарай: бичил долгионы зуухандаа аяга ус хийгээд бага зэрэг халаана. Дараа нь усаа асгаад халуун байгаа аягаа масло дээрээ тавина. Хэдэн хормын дараа масло гэсч эхлэх болно.

Гал тогоондоо "мэргэжлийн" тогооч байх 14 арга 5

8. Дарсыг онгойлгосноос хойш хэдхэн өдрийн турш л дарс шинэ хэвээрээ байдаг.

9. Хайруулын тавгандаа хэтэрхий их юм хийж хуурах нь бидний түгээмэл алдаануудын нэг мөн. Та зөөлөн, шүүслэг мах идэхийг хүсч байгаа бол цөөн тооны махыг л нэг дор тавгандаа хийж шараарай.

Гал тогоондоо "мэргэжлийн" тогооч байх 14 арга 4

10. Зууханд ямар нэгэн зүйл хийж жигнэж байгаа бол зуухнаасаа жигнэж буй зүйлээ гаргахаасаа 5 минутын өмнө бяслаг хийж орхино. Ингэхгүй бол таны “бүтээл” зажлахын аргагүй хатуу юм болох болно шүү.

11. Ганбанзаа гулгахгүй болгохын тулд гал тогооны алчуурыг доор нь дэвсэж өгнө.

Гал тогоондоо "мэргэжлийн" тогооч байх 14 арга 6

12. Төмсний нухаш хийхдээ зөвхөн бүлээн сүүг л ашиглана. Хүйтэн сүү хийж орхивол саарал өнгөтэй болж хувирна шүү.

13. Зочдоо дайлахаар олон өндөг чанах хэрэгтэй болвол усанд хийж буцалгалгүйгээр шарах шүүгээнд хийж жигнээрэй.

Гал тогоондоо "мэргэжлийн" тогооч байх 14 арга 7

14. Дэлгүүр явах боломжгүй байдаг гэтэл майонез зайлшгүй хэрэгтэй болоод байвал 1 ширхэг өндгийг 150 мл оливийн тостой холиод орлуулаад үзээрэй.

2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Оюндрь

    Оюндрь 'Э

    2016/08/18 at 13:35

    Сш плс

  2. Юн Сэ Жа

    Юн Сэ Жа

    2016/08/18 at 13:56

    ss pls

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *