Өөрт таалагдсан нэг гацуур модыг сонгож, өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж аваарай!

0

Гацуур модоо эртлэн засах нь таныг аз жаргалтай болгодог ажээ. Гэхдээ гол асуулт нь хэрхэн чимэглэх вэ гэдэгт байна. Яагаад гэвэл гоёл чимэглэл сонгох үедээ бид ухаан санаагаа алддаг. Олон төрлийн бөмбөлгүүд, янз бүрийн хэлбэртэй тоглоомууд, бас урт, богино гэрлүүд гэх мэт. Хэрэв та гацуур мод чимэглэхийг гайхалтай зүйл гэж боддог бол, бүр ч илүү гэнэтийн бэлэг болохуйц мэдээг хүргэе. Гацуур мод таны талаар их зүйлийг хэлж өгч чадна.

Манай хамт олон хэдийнээ гацуур модоо чимэглэчихсэн бөгөөд өөрсдийнхөө талаар олон гайхалтай зүйлсийг олж мэдсэн. Харин таныг энэхүү сонирхолтой сонжоогоор өөрийгөө сонжоод үзэхийг санал болгоё. Та тайван уу эсвэл даруухан уу? Эсвэл та хамгийн нийтэч хүн үү? Хамтдаа мэдэж авцгаая.

Таны хийх ёстой зүйл бол доорх гацуур моднуудыг сайтар ажиглаад, өөрт хамгийн их таалагдсан нэг гацуур модыг сонгох явдал юм.

 

1. “Цөөхөн чимэглэлтэй” гацуур мод

Хэрэв танд энэхүү гацуур мод таалагдсан бол энэ нь таныг шударга хүн болохыг илтгэж байгаа юм. Та өөртөө маш их итгэлтэй байдаг бөгөөд юу хэрэгтэй байгаагаа сайн мэддэг. Таны тав тухыг алдагдуулах амар зүйл биш бөгөөд та жирийн бус эсвэл шинэ зүйл хийж, туршиж үзэх дуртай.

Та бол түшигтэй бас бусдыг дэмжихдээ үргэлж бэлэн байдаг нэгэн юм. Дүрэм журмыг ягштал биелүүлэхийг эрмэлздэг. Та цэвэрхэн, эмх цэгцтэй амьдралд дуртай бөгөөд бүх зүйлийг минут минутаар нь төлөвлөхийг хичээдэг. Ямар нэг зүйл буруугаар эргэх үед та хяналтаа алддаг.

 

2. “Ер бусын” гацуур мод

Та гацуур модыг заавал ногоон өнгөтэй байх ёстой гэж боддоггүй юм байна. Энэ нь таныг бусдаас тэргүүнд байх дуртайгаас гадна, өөрийнхөөрөө байхыг хүсдэг нэгэн болохын илрэл юм. Та дүрэм журамд захирагдах дургүй. Та бол үргэлж өмнөө өндөр зорилго тавьдаг зоригтой хүн. Өөрийгөө үнэлэх үнэлэмж болон хувийн орон зай гэдэг зүйл таны хувьд маш чухал.

Та өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, өөрийнхөө хүч чадлыг бусдад харуулах дуртай. Та үргэлж шинэ зүйл туршиж үзэхээс буцдаггүй бөгөөд туршлага хуримтлуулах нь таны эрхэм зорилгуудын нэг билээ. Хүнд хэцүү зүйлс барагтаа бол танд төвөг удахгүй, учир нь та ямар ч асуудлыг давж гарч чаддаг.

 

3. “Олон тоглоом, чимэглэлтэй” гацуур мод

Хэрэв танд энэ гацуур мод таалагдсан бол, та тогтворгүй хүн юм. Таны төлөвлөгөө үргэлж өөрчлөгдөж байдаг. Нэг зүйл дээр төвлөрнө гэдэг таны хувьд ярвигтай асуудал. Тиймдээ ч та амархан буулт хийж өгөхийг хүсдэг. Гэвч бусдыг аз жаргалтай байлгахын тулд маш их хичээдэг.

Таны бодол санаа болон хийж буй үйлдэл чинь бусдаас шууд хамаардаг гэж хэлэхэд буруудахгүй. Та олон нийтийн өмнө үргэлж өөрийнхөө үг, үйлдлийг хянадаг. Бусад хүнээс магтаал сайшаалын үг сонсох дуртай. Гэхдээ бусдад юу гэж хэлэгдэх бол гэдэгтээ маш их санаа зовдог.

 

4. “Маш их гэрэлтэй” гацуур мод

Та гэрэлд дуртай байна гэдэг нь биеэ даасан болохыг чинь илтгэж байгаа юм. Та өөрийнхөө бие даасан амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг бөгөөд амжилтад хүрэхийн тулд уйгагүй зүтгэдэг. Бусдын юу гэх нь танд ямар ч хамаагүй. Та бол өөрийнхөө эрхэм зөвлөгч бөгөөд мэдлэг боловсрол өндөртэй нэгэн гэж өөрийгөө бодож болно.

Та амьдралаа илүү дээр болгохын тулд олон нийттэй байнга харилцаатай байхыг хичээдэг. Та бол гэрсэг нэгэн биш юм. Оронд нь нийтэч байх нь тааламжтай байдаг бөгөөд ихэнх цагийг чимээ шуугиантай, олон хүн цугласан газар өнгөрүүлдэг. Та амархан шинэ найзуудтай болдог бөгөөд энэ нь таны бусадтай нийцэх чадвараас шалтгаалдаг.

 

5. “Бүх төрлийн чимэглэлтэй” гацуур мод

Хэрэв танд энэ гацуур мод таалагдсанаас гадна, танай гэрийн гацуур мод яг ийм бол та мөрөөдөгч нэгэн юм. Таныг тааварлашгүй. Та өмнөө гарч ирсэн бүх боломжийг ашиглахыг хүсдэг. Гэхдээ харамсалтай нь та нэг зүйлд удаан төвлөрч чаддаггүй учраас таны гараас үргэлж дутуу ажил гарах гээд байдаг талтай.

Та уян хатан хүн учраас ямар ч асуудлаас өөрийгөө аваад гарчихаж чадна. Асуудлыг шийдвэрлэх арга зам олохдоо гаргууд. Мөн таны танилын хүрээ гайхалтай хүмүүсээр баялаг учир тэдний тусламж, дэмжлэгийн хүчинд таны амьдрал цэцэглэн хөгждөг. Хүнд хэцүү үед тань руу нуруугаа харуулах хүн тун цөөхөн учир та их азтай хүн юм.

 

6. “Жижигхэн” гацуур мод

Хэрэв та жижигхэн гацуур модыг сонгосон бол, энэ нь таныг гэнэтийн бэлэг болон өөрчлөлтөд дургүй болохыг чинь илэрхийлж байгаа юм. Та бол даруухан, тайван хүн бөгөөд бусдын анхаарлын төвд байх дургүй, яагаад гэвэл хэрэгцээгүй зүйл гэж боддог.

Та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийгөө үгүй хийх нь үнэ цэнэгүй явдал гэж үздэг. Та хүнийг өөрөөрөө байх хэрэгтэй гэж боддог бөгөөд дүр эсгэх нь танд таалагддаггүй. Өөрийн гэсэн дүрэм журамтай. Ямар ч үед үзэл бодолдоо үнэнч байдгаас гадна, юу хүсэж байгаагаа сайн мэддэг нэгэн юм.

Та амьд эсвэл хиймэл гацуур модны алийг нь эрхэмлэдэг вэ? Хэрхэн чимэглэдэг вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

9
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Банди Болд

    Банди Болд

    2019/12/27 at 10:06

    2

  2. Enkhee Dulam

    Enkhee Dulam

    2019/12/27 at 10:08

    1

  3. Nyamhuu Burgaa

    Nyamhuu Burgaa

    2019/12/27 at 10:36

    2

  4. Oyun Gotow

    Oyun Gotow

    2019/12/27 at 10:52

    1

  5. Ynjinsuren Ynjinsuren

    Ynjinsuren Ynjinsuren

    2019/12/27 at 13:53

    2

  6. Badamsvren Rawdan

    Badamsvren Rawdan

    2019/12/27 at 14:32

    2

  7. M Bymba Suren

    M Bymba Suren

    2019/12/27 at 15:31

    2

  8. Батцэцэг Хажидмаа

    Батцэцэг Хажидмаа

    2019/12/27 at 17:07

    2

  9. Solongo Bataa

    Solongo Bataa

    2019/12/27 at 17:31

    2

  10. Hadaa Hadaa

    Hadaa Hadaa

    2019/12/28 at 00:31

    3

  11. Dorjpalam Byambaa

    Dorjpalam Byambaa

    2019/12/28 at 02:00

    2

  12. Davaadorj Zolboo

    Davaadorj Zolboo

    2019/12/28 at 12:07

    2

  13. Olziitogtoh Altantsetseg

    Olziitogtoh Altantsetseg

    2019/12/28 at 12:33

    1

  14. Hangain Jargal

    Hangain Jargal

    2019/12/28 at 19:53

    2

  15. 3

  16. Билгүүн Баатар

    Билгүүн Баатар

    2019/12/29 at 16:04

    2

  17. Khaserdene Battsooj

    Khaserdene Battsooj

    2019/12/29 at 22:08

    2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *