
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/1.jpg)
Зүүдлээд 5 минутын дотор сэрэх юм бол зүүдний тал хувь хадгалагдаж үлдсэн байдаг бол 10 минутын дотор сэрэхэд зүүдний 90% аль хэдийнээ мартагдсан байдаг байна. Нэрт яруу найрагч Samuel Taylor Coleridge нэгэн гайхамшигт зүүд зүүдэлж сэрээд үзгээ шүүрэн авч, цаасан дээр өөрийн зүүдний зөн совинг буулгасан нь Английн сор болсон яруу найргуудын нэг Kubla Khan хэмээх бүтээл байсан түүхтэй. Энэхүү шүлэг нь агуу их Чингис хааны отгон хүү Тулуйн хүү, Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилай хааны тухай бүтээл юм байна.
Сохор хүмүүс ч зүүдэлдэг
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/2.jpg)
Төрөхдөө хараатай байсан ч ямар нэгэн байдлаар хараагүй болсон хүмүүс зүүдэндээ юмсыг харж чаддаг. Харин төрөлхийн хараагүй хүмүүс өөрсдийн сонсох, үнэртэх, хүрэх болон сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй холбоотой зүүд зүүдэлдэг байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зүүд ялгаатай
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/3.jpg)
Хүн бүр зүүдэлдэг ч эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн зүүд болон биеийн хариу үйлдэл нь ялгаатай байдаг. Эрчүүд бусад эрэгтэй хүмүүсийг зүүдлэх нь их байдаг бол эмэгтэйчүүдийн зүүдэнд эрэгтэй болон эмэгтэй хүн үзэгдэх тохиолдол адил байдаг байна. Нэмж хэлэхэд эрэгтэй болон эмэгтэй хүний аль аль нь бодит амьдрал дээрх сексийн хүсэл мөрөөдлөөсөө үл хамааран секстэй холбоотой зүүд зүүдэлдэг бөгөөд энэ үедээ эрэгтэй хүний бэлэг эрхтэн хөвчирч, эмэгтэйчүүдийн үтрээний цусан хангамж нэмэгддэг байна.
Та зүүдэндээ дур тавьж чадна
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/4.jpg)
Та өөрийгөө зөвхөн бодит амьдрал дээр л сексийн таашаал эдэлж чадна гэж бодвол эндүүрэл. Хүн зүүдэндээ ч дур тавих тохиолдол байдаг ба энэ тохиолдолд ямар нэгэн нойтон үр дүнгүй мөртлөө бодит амьдрал дээрхээс илүү хүчтэй, тааламжтай мэдрэмж төрүүлдэг байна.
Бид зөвхөн мэддэг зүйлээ л зүүдэлдэг
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/5.jpg)
Бидний зүүдэнд хэн нэгэн үл таних хүн үзэгдэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ та тэр хүнийг огт танихгүй, таны оюун санаа үл таних хүний дүр төрхийг бий болгосон гэсэн үг биш юм. Таны зүүдэндээ харсан тэр үл таних этгээд бол бодит хүний царай зүс байдаг бөгөөд таны урьд өмнө нь хэзээ нэгэн цагт харж байсан хүн байдаг байна. Бид амьдралынхаа явцад маш олон хүний царайг харсан байдаг ба тэднийг санахгүй байсан ч бидний тархинд тэр хүний зүс царай хадгалагдан үлдсэн байдаг төдийгүй зүүдээр дамжин бидэнд харагдаж байгаа нь энэ ажээ.
Хүн бүр өнгөтөөр зүүдэлдэггүй
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/6.jpg)
Хараатай хүмүүсийн 12% нь бүрэн хар цагаан зүүд зүүдэлдэг бол үлдсэн хувь нь бүрэн өнгөт зүүд зүүдэлдэг. Эрдэмтэд 1915-1950-аад оныг хооронд зүүдний ихэнх хэсэг нь хар цагаан байдаг гэж үздэг байсан ч энэ онол 1960-аад оноос өөрчлөгдөж эхэлсэн байна. өнөөдөр 25-аас доош насны хүмүүсийн 4,4 % нь хар цагаан зүүд зүүдэлдэг. Саяхны нэгэн судалгаагаар зүүдний өнгөний дээрх өөрчлөлт нь хар цагаан кино, зурагт өнгөт болтлоо хувьсаж хөгжсөнтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаг гарсан байна.
Зүүд сэтгэл мэдрэлийн өвчнөөс сэргийлдэг
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/7.jpg)
Нэгэн судалгаанд оролцсон оюутнуудыг зүүдэлж эхлэх үед нь сэрээх туршилтанд оруулсан бөгөөд ингэхдээ тэднийг өдөрт 8 цаг унтуулж байжээ. Гэтэл ердөө 3-хан хоногийн дараагаас эхлэн тэдэнд төвлөрөхөд хэцүү болох, цухалдах, хий юм харах гэм мэт сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн байна. Зүүдлэхээс нь өмнө сэрээснээр тэдний ердийн нойрсолтын хугацаа уртассан бөгөөд ингэснээр дээрх сөрөг үзэгдэл илэрсэн байна.
Амьтад ч мөн зүүдэлдэг
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/8.jpg)
Эрдэмтэд янз бүрийн олон амьтдад ажиглалт судалгаа хийснээр хүнийг зүүдлэх үед илэрдэг тархины долгионыг амьтад ч бас үзүүлж байгааг тогтоосон. Хэрвээ зүүдэлж байгаа амьтан харахыг хүсвэл унтаж байгаа нохойг ажигла. Тэд давхиж байгаа мэт сарвуугаа хөдөлгөж, мөн зүүдэндээ ямар нэг юмтай хөөцөлдөх юм бол хуцах авиаг гаргадаг байна.
Биеийн саажилт
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/9.jpg)
Нүдний түргэн хөдөлгөөнөөр тодорхойлогддог ердийн нойрсолтын үед биеийн хөдөлгөөнөөс үүдэн зүүдэнд тохиох хөдөлгөөнөөс сэргийлэн тархин дахь механизм ажилладаг бөгөөд үүнээс болж бие хөдлөх чадваргүй болдог. Гэхдээ ердийн нойрсолтын үед эсвэл дараа нь тархи сэрэхээс өмнө энэ механизм ажиллах нь ч бий.
Зүүдний нэгдэл
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/10.jpg)
Бид унтаж байгаа ч бидний мэдрэмжинд нөлөөлж байгаа гадаад өдөөгчийг бид зүүднийхээ нэг хэсэг болгодог. Энэ нь бид бодит байдлаас гарч байгаа дуу чимээг зүүдэндээ сонссоноор түүнийг өөрийн зүүдний нэг хэсэг болгодог гэсэн үг юм. Жишээ нь таныг унтаж байхад хэн нэгэн хажууд тань гитар тоглоод байвал та өөрийгөө тоглолт үзэж байна гэж зүүдлэх гэх мэт.
Урьдчилан таамагласан зөгнөлт зүүд
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/11.jpg)
Томоохон хүн амын дунд хийсэн хэд хэдэн удаагийн судалгааны дүнд хүмүүсийн 18-38% нь дор хаяж нэг удаа урьдчилан зөгнөсөн зүүд зүүдэлж байсан болохыг олж тогтоосон ба 70% нь танил мэт санагдах мэдрэмжийг туулж байсан байна. Зүүд урьдчилан зөгнөдөг гэдэгт итгэдэг хүмүүсийн тоо нилээд өндөр буюу хүмүүсийн 63-98% нь зүүд биелдэг гэдэгт итгэдэг гэсэн байна.
Та хурхирч байхдаа зүүдэлж чаддаггүй
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/interesting-facts-dreams/12.jpg)
Хүн хурхирч байгаа бол зүүдэлдэггүй гэсэн энэ үгийг интернэтийн бараг бүх булан тохойгоос олж болох боловч энэ нь үнэн эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Учир нь үүнийг үнэн гэсэн эрдэмтдийн нотолгоо одоо хэр нь байхгүй байгаа юм.
Тайлбар: Нүдний түргэн хөдөлгөөнөөр тодорхойлогддог ердийн нойрсолтын үе насанд хүрсэн хүний нийт унталтын 20-25%-ийг эзэлдэг ба энэ нь нэг шөнийн нойрны 90-120 орчим минут гэсэн үг юм.
Гоё
Гайхмаар
Бахархмаар
Тэнэглэл
Ха Ха
Хөөрхөн
Буруу
Харамсалтай-
Дэлхийн алдартай брэндүүдийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй түүхүүд
Total153 153 Бидний мэдэх олон алдартай компани, брэндүүд урт удаан хугацааг туулж байж өн… -
Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм
Total433 433 Урт наслах гэдэг жирийн хэрэг биш. Зуун жил ч багадах урт настай амьд бие мах… -
Хурууны хээ таны тухай юу өгүүлнэ вэ?
Total995 995 Хурууны хээ судалдаг шинжлэх ухааныг дерматоглифик гэдэг. Энэ шинжлэх ухаан х… -
Эртний Майяачуудын харгис зан үйлүүд
Total154 154 Майяа – Мезоамерикийн хамгийн эртний томоохон үндэстэн. Энэ үндэстний соёл ир… -
Хүүхдүүдэд сонирхолтой санагдах 8 туршилт
Total192 192 Сүүлийн үед шинжлэх ухааны сэдэвтэй баяр наадам улам алдаршиж байна. Сонирхол… -
Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж
Total516 516 Сэтгэл хөдлөлийн чадамж (EQ) – хүн өөрийн болон өрөөл бусдын сэтгэл санааг о…




Зочин
2011/03/28 at 16:05
goy yum 1st yum shig bn
Razzmon
2011/03/28 at 16:07
[b]BI hurhirch bgaagaa haaya uuruu sonsdog zuudendee…Tehdee haaya tanihgui emegtei hun zuudledeg shu lol[/b][font=Comic Sans MS][/font] 8-) 8-) 8-) 8-)
Legend_king
2011/03/28 at 16:17
TNX Saihan medee bn lorenzo
BupyC
2011/03/28 at 16:24
trojan08
2011/03/28 at 16:47
bi ene talaar iltgel tavij bsiim bna
hishigee_0831
2011/03/28 at 17:43
:-o :-o
M_O_N_G_O_L
2011/03/28 at 18:33
xmm sonin l yum
teen
2011/03/28 at 19:08
waaw unen bol goyoo! :D :-) :-)
tmra
2011/03/28 at 19:39
bas l sonin shuu
vin_diesel
2011/03/29 at 01:34
sonin l yum bna
ben_jr
2011/03/29 at 16:25
[b]Amjilt husie Lorenzo, iimerhuu medee ih oruulj bgaarai.[/b] :-?
muty
2011/03/29 at 13:04
bi ih zugnoj ih zuudelsiishd
TiberiiMarkus
2011/03/29 at 14:09
goyo yum
1-odin
2011/03/29 at 18:41
bolj bn bolj bn neeree shүү
NoNX1
2011/03/29 at 22:54
TNX !!! heregtei medeele bna
:-)
ssuvdaa
2011/03/30 at 21:52
ene bvhend tarhi gol үүrgiig gvitsedgej bgan gj bodjina
zүүd bol 1 ertonts ym shig sanagdg
bid meddg ch ym shg gүү ch ym shig tiim togsgolgv ertonts adal ywdalt yg l kino shig gh de oilgomjgv zarim talaaraa
Crunch
2011/04/05 at 11:13
sonirholtoi l ym
shiji_batuka
2011/04/24 at 20:08
bas l medmeer l yum bna
Зочин
2011/06/13 at 22:44
neereee tm shuu unen bna gevch 1 zuil hudlaa bna bi meddeggui zunduu zuiliig zuudeldeg shd
Зочин
2013/10/28 at 22:49
bi lav bainga ungutuur zuudeldeg,
eba
2015/10/23 at 09:13
Сэтгэгдэл *
like
Зочин
2020/06/16 at 12:10
Олон төрлийн юм холиж зүүдлэхээр яадын бол гэхдээ хоорондоо холбоотой эмэгтэй хүн, амьтан гэх мэт