Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга

1

Гэр орон эмх цэгцтэй байхад нүд баясаж сэтгэл уужрахаас гадна яарсан үед хэрэгтэй зүйлээ суга татаад л гаргаад ирнэ. Харамсалтай нь гэрт байгаа зүйлийг тэр болгон эмх цэгцтэй байлгаж чадахгүй юм даа: хувцас, гутал, тоглоом, ахуйн хэрэглээний эд зүйлс …

Эдгээр зүйлсийг эмх цэгцэд оруулах зарим нэг шинэлэг аргуудаас та бүхэнд танилцуулж байна.

Футболкоо зөв эвхэцгээе

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 1

Маш олон тооны футболктой ч хадгалах газар бага бол та энэ аргаар үзээд алдаарай. Магадгүй таны бүх футболк жижиг шургуулганд багтаж болох юм. Зааврыг энд-ээс үзнэ үү.

Бүх зүйл өөр өөрийн байрандаа

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 2

Хүүхдүүдээ багаас нь эмх цэгцэд сургахын тулд та энэ гайхамшигтай арга–ыг сонгож болох юм.

Нууц хайрцаг

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 3

Гоёл чимэглэлээ ганган “сейф”-нд хадгалж болох нь. Нэг талаас гэрээ чимнэ, нөгөө талаас жижиг сажиг зүйлсээ хадгалах газартай болно.

Өлгүүрэн тусгаарлагч

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 4

Ийм өлгүүртэй байхад хайсан зүйлээ амархан олно. Зааврыг энд-ээс үзнэ үү.

Жижиг цүнхний тавиур

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 5

Савны тагны тавиурыг ашиглан жижиг цүнхээ хадгалж болно. Эсвэл өөрийн гараар хэрхэн хийхийг энд-ээс үзнэ үү.

Үсний боолт хадгалах арга

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 7

Таны бяцхан гүнж ийм саванд гоёл чимэглэлээ хадгалаад эхэлбэл өөрт нь амар байх болно. Аргыг энд-ээс үзээрэй.

Номын тавиур

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 6

Хүүхдүүдээ унтахаасаа өмнө үлгэр уншиж өгөх ямар сайхан билээ. Харин унших ном ихдээд ирэхээр зай их эзэлнэ, шургуулгаа нээж чадахгүй зовно. Энэ тэнд нурж унах номоо энэ санаа –гаар эмхлээрэй.

Шкафан шат

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 8

Ийм энгийн байдлаар зайг ашиглах боломжтой. Таны гэрт маш их хоосон зай гарч ирнэ дээ. Аргыг энд-ээс үзнэ үү.

Эрчүүдийн эд зүйлс

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 9

Ямар ч эр хүн энгийн байхыг хүсдэг. Энэ санаа–нд эр хүн болгон дуртай байх болов уу.

Төрөл зүйлээр ангилах

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 10

Ахуйн хэрэглээний эд зүйлийг ангилахаас өөр аргагүй. Дэгээ, хайрцаг, тавиур, контейнерууд таныг аврах болно. Бүгд өөр өөрийн байранд байх аргыг Дэлгэрэнгүй-гээс үзнэ үү.

Цагаан хэрэглэл хадгалах арга

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 11

Цагаан хэрэглэлийг хуванцар сагсанд хадгалж болно. Төрөл төрлөөр нь ялгаж гадна талд нь таних тэмдэг уяад л  боллоо.

Уран бүсгүйчүүдэд

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 12

Товч, зүү, утсыг нэг том хайрцагт, гэхдээ тусгаарлагчаар ялгаж хадгалаарай. Хайсан зүйлээ маш амархан олно, хэрхэн хийхийг Дэлгэрэнгүй-гээс үзнэ үү.

Хүүхдийн харандаа бал хадгалах

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 13

Илүү харандаа энд тэнд замбараагүй яваад байвал хэн хэндээ хэцүү. Энэ бүтээл-ийг та өөрөө урлаж чадна. Хүүхэд зургаа зурахад юу ч саад болохгүй, бүх зүйл гар дор бэлэн байх болно.

Угаалгын өрөөний эмх цэгц

Эмх замбараагүй байдлыг устгах 13 арга 14

Хүүхэд болгон усанд орохдоо тоглоомоороо тоглох дуртай байдаг. Энэ олон тоглоомыг яалтай билээ? Хүүхдийнхээ ая тухыг бодохоос гадна өөсрдийнхөө ажлыг энэ аргааар хөнгөвчлөөрэй.

4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *