Samsung компани 2069 он гэхэд бидний амьдралыг тэр чигээр нь өөрчлөх 10 шинэ технологийг танилцууллаа

2

Хүн төрөлхтөн хэзээ ч ирээдүйг харах гэсэн хүслээсээ салж чадахгүй нь лавтай. Гэхдээ Samsung-ийн шинэ худалдааны төв нээсэнтэй холбогдуулан зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон эрдэмтэд болон футурологич нар (ирээдүйд ямар байж болох талаар таамаг гаргагч) хамтарна гэдэг тэрхүү ирээдүйг харах гэсэн оролдлогыг ихээхэн өөр шатанд аваачих билээ. Доор дурдах зарим нэг таамаг нь зүгээр л нэг мөрөөдөл мэт санагдавч уг технологиуд нь бүгд одоо бий болсон, идэвхтэй хөгжиж байгаа зүйлс билээ.

Ингээд футурологич болон эрдэмтэд маань бидний ирээдүй ямар байх талаар гаргасан таамгийг нь танилцуулъя.

  • Биет худалдаа гэж үгүй болно. Бүх л худалдаа “дэлгэцээр” явагдах ба гэхдээ энэ нь ямар нэг тусгай худалдааны төвөөр биш өөр бусад хэлбэрээр буюу жишээ нь тв-шоу үзэж байх үеэрээ худалдаа хийх боломжтой болох нь. Тухайн шоуны гол дүрийн бүсгүйн өмссөн даашинз сайхан санагдав уу? 3D-принтер танд яг адилханыг, таны биеийн хэлбэр хэмжээнд тааруулан хэвлэх ба зөөгч дрон үүнийг гэрт тань авчирч өгдөг болно.
© Once Upon a Time in… Hollywood / Sony Pictures
  • Машины түгжрэл, осол гэмтэл зэрэг автомашинтай холбоотой бэрхшээлүүд ард үлдэнэ. Орчин үеийн машины оронд бүрэн автоматжсан систем голлох бололтой. Зам өөрөө өөрийгөө буюу тусгай бактерийн нөлөөгөөр засахаас гадна замын ачааллын ихээхэн хэсгийг шинэ тээвэр болох квадрокоптер, цахилгаан соронзонгийн хүчээр газраас хөндий явах техникүүд, Футурама хүүхэлдэйн кинонд гардаг шиг тээврийн хоолой зэрэг зүйлүүд авах учир урьдны замын ачаалал гэх зүйл ихээхэн багасах бололтой.
  • Хотыг нэгэн төрлийн бүтээлэг маягийн зүйлээр хучих ба доторх цаг агаарын байдлыг хүссэнэрээ хянаж удирдаж байх боломжтой болно. Оршин суух орон сууц, барилга нь янз бүрийн ургамлаар хучигдах ба эдгээр ногоо ургамлыг гидропоник буюу хөрсгүй орчинд ургамал ургуулах аргаар хийх билээ. Томоохон байшин болгон өөрийнхөө хүнс ногоо, жимс жимсгэний хэрэгцээгээ бүрэн хангана.
© Pixabay
  • Зөвхөноюун санааны хүчээр бүхэл бүтэн виртуал ертөнцийг бий болгож болно. Шинэ үеийн дизайнер болон үйлдвэрлэгч нар, хиймэл оюун ухаан нь таныг ямар ч зохиол бүтээл эсвэл тоглоом зэргийг зөвхөн таны бодол санааг ашиглан хийж болдог болгох ба үүний тулд ямар ч программын код энэ тэр ашиглах шаардлагагүй болно.
  • Та “муу графиктай”, “бүтэхгүй тусгай эффект” гэх мэт үгсийг бүрмөсөн мартана. Шинэ үеийн тоон систем нь таны 5 мэдрэхүйг бүрэн хуурч чадах бөгөөд виртуал ертөнц нь бодит ертөнцөөс ялгагдах аргагүй болох билээ. Ийм байдал бий болгохын тулд янз бүрийн том овор хэмжээтэй болон бусад болхи техник биш харин нанотехнологи болон нейроинтерфейсийг ашиглах билээ.
  • Сошиал сүлжээ олныг хамарч хүмүүс хоорондын харилцааг илүү хөнгөн болгоно. Зайнаас холбогдож болох биологийн эргэн холбогдох харилцааг голограф интерфейсийн тусламжтайгаар бүтээснээр та зөвхөн хүнтэй харилцаад зогсохгүй найз нөхөдтэйгөө тоглож, бүр гар ч барьж болох нь. Сошиал сүлжээгээр харилцахдаа телепат байдлаар харьцах ба дэлхийн ямар ч хэлээр холбогдох боломжтой байна. Тархинд суулгасан тусгай имплантууд нь бүх л яриаг тэр даруй орчуулж байх учир та гадаадын ямар ч хүнтэй чөлөөтэй харилцах боломжтой болох юм.
© pxhere
  • Хүмүүс бүх хүнд таардаг гэх универсал хоолны дэглэмийг мартах болно. Арьсанд суулгасан сенсор буюу мэдрэгчийн тусламжтайгаар таны бие организм, ген, эрүүл мэнд зэрэг олон үзүүлэлтээр тухайн үед идэх хэрэгтэй хоолоо мэдэж авдаг болох нь. Арьсан дахь тэрхүү мэдрэгч нь бидэнд ямар бодис, амин дэм хичнээн хэмжээгээр хэрэгтэй байгааг тооцоолж ямар хоол үүнд тохирохыг нь хэлж өгдөг болох билээ.
  • Хүмүүс зарим нэг эвгүй зүйлд дасахаас өөр аргагүй болох бөгөөд учир нь шавьж хорхой, синтетик хоол хүнс нь бидний уургийн гол эх үүсвэр болох нь. Мал амьтан өсгөж үржүүлэх нь хэтэрхий их нөөц хүч, газар шаардах төдийгүй тэдний эрүүл саруул байх нөхцөл байдлыг хангах тухай яриад ч хэрэггүй байх. Ирээдүйн ихэнх хоол нь нунтагласан шавьж хорхой байх ба гал тогоо болгонд хүнсний принтер байх бололтой. Ийм принтерийн делюкс загварууд нь танд дээд зэрэглэлийн ресторан шиг л сайхан хоол хийж өгөх биз.
© Paul Arps / Flickr
  • Хүний эрүүл мэндэд хортой ямар нэг өвчин үүсэх үед нь тодорхойлох боломжтой технологийн ачаар хүний амьдрах хугацаа илүү уртасна. 3D-принтер нь ямар ч төрлийн эмийг хийх төдийгүй хүний эрхтнийг ч хэвлэх боломжтой болно. Бүр үхэл хүртэл бүх зүйлийн төгсгөл байхаа больж хүний бодол санаа, дурсамж виртуал хэлбэрээр үлдэх билээ. Таны ойр дотны хүн таныг нас барсны дараа таны тоон хувилбартай харьцах боломжтой.
  • Генийн инженерчлэл нь хүний рефлекс, мэдрэх эрхтэн болон биеийн хүч чадлыг нэмэгдүүлнэ. Шөнө харах, илүү тэвчээртэй болох, сонсгол сайжрах… гэх мэт. Тахир дутуу гэдэг зүйл үгүй болно. Өнөөгийн хэмжүүрээр бол хүн болгон л супер чадвартай болох билээ.
© pxhere © pxhere
  • Хүүхдийг дөнгөж төрөх үед нь хэт жижиг наноботуудыг биед нь суулгана. Тэдгээр нь цусны судсаар дамжин аливаа нэг болохгүй зүйлийг эмчид үзүүлэхээс өмнө мэдэх боломжтой болох бололтой. Нэмээд хэлэхэд эмч нар нь ч гэсэн роботууд байх болов уу. Хүмүүс зөвхөн уг роботыг хянаж байх билээ.
26
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Lkhagvaa Oyunaa

    Lkhagvaa Oyunaa

    2019/09/27 at 00:32

    Utgagui l boloh n dee .

  2. Ariunzaya Lkhagvasuren

    Ariunzaya Lkhagvasuren

    2019/09/27 at 04:14

    Za zailaa

  3. Monkh Jargal

    Monkh Jargal

    2019/09/27 at 12:29

    hud hud

  4. Ganjiguur Tumenjargal

    Ganjiguur Tumenjargal

    2019/09/27 at 19:19

    2169

  5. Fck

    2019/09/30 at 14:48

    Odoo ch gesen hiigdej bga l zuil shuude tehdee l eneees iluu bolno 50 jiliin daraa

  6. Fck

    2019/09/30 at 14:48

    Odoo ch gesen hiigdej bga l zuil shuude tehdee l eneees iluu bolno 50 jiliin daraa

  7. Fck

    2019/09/30 at 14:48

    Odoo ch gesen hiigdej bga l zuil shuude tehdee l eneees iluu bolno 50 jiliin daraa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *