
Орчин үеийн шинжлэх ухаан маш хурдтай хөгжиж байна, тэр дундаа ахуйн хэрэглээний техникийн салбар нүд ирмэх хооронд шинэ түвшинд гарах ажээ. Эдгээр эд зүйлсийн зарим нэг нь бидний ахуй амьдралд эргэлт буцалтгүй орсон бол зарим нэг нь хэдхэн жилийн турш ашиглагдаж байгаад л мартагдсан байна.
Эдгээр багаж хэрэгсэлд бүгдэд нь анхны загвар гэж байсан. Энэ л сэдвийг бид өнөөдөр хөндөхөөр шийдлээ.
1. Энэ л мөчөөс эхлэн мэдрэгчтэй дэлгэц гэж зүйл хөгжсөн юм

PLATO IV компьютер анх 1972 онд дэлхий дахинд танилцуулагджээ, АНУ.
2. Дэлгүүрийн лангуун дээр үзэгдэх болсон анхны CD тоглуулагч

Sony CDP-101-ийг 1982 онд Японд худалдаалж эхэлжээ.
3. Видео тоглоом тоглуулагч

Magnavox Odyssey анх 1972 онд АНУ-д гарч эхэлжээ.
4. Харин эндээс Apple компани эхэлсэн гэдэг

Apple I, АНУ, 1976 он.
5. Анхны камер суулгасан үүрэн утас

Kyocera VP-210 VisualPhone. Гайхалтай юу ч байхгүй: Японд 1999 оноос худалдаанд гарчээ.
6. Дуу сонирхогч олон хүмүүсийг төдийгүй өөр олон хүнийг баярлуулсаар байгаа төхөөрөмж

Караокэг зохион бүтээсэн Дайсукэ Иноуэтэй танилцана уу. Тэрээр Японд амьдардаг. Зохион бүтээл олны хүртээл болсон огноо: 1971 он.
7. Тоос сорогчийн “ганцаарчилсан тоглолт”

Electrolux Trilobite, Швед. Зах зээлд гарсан огноо: 1996.
8. Анхны патент авсан 3D принтер ийм л байж дээ

SLA-1, АНУ. Чак Халл 1986 онд анх зохион бүтээжээ.
9. Анхны плазма дэлгэц гэхээр итгэхээргүй байгаа биз дээ

АНУ-д 1981 онд үйлдвэрлэсэн PLATO V компьютер.
10. Ганц ангайчих: хамгийн анхны видео кассет тоглуулагч. Тэгээд гэртээ яаж багтаах уу?

Ampex VR 1000, АНУ. Үйлдвэрлэсэн огноо: 1956
11. Анхны сегвей ийм байж дээ

Саяхны бүтээл 2001 онд АНУ-ын иргэн Дин Кеймен зохион бүтээжээ.
12. Apple-ийн үнэнч хэрэглэгчид хамгийн анхны iPhone-ыг хаанаас ч хараад танина

АНУ, зохион бүтээгч – Стив Жобс. Үйлдвэрлэсэн огноо. 2007







