Аливаа нэг сургалтууд байнга л моод болж байдаг. Сошиал суваг болон зурагтаар төрөл бүрийн л сургалтыг сурталчилж байна, бүгд л амьдралыг минь өөрчилнө гэх юм. Гэхдээ учрыг нь олох хэрэгтэй: тэдний амласан сургалт үнэхээр бодит үр өгөөжтэй байж чадах уу эсвэл үгүй юу?
Чанартай сургалтын зорилго – тодорхой мэдлэг болон мэдээлэл өгөхөд оршино. Хүн болгон л мэдлэгээ өргөжүүлэх эсвэл шинийг мэдэх гэж сургалтанд явдаг. Тэгээд чанартай сургалтыг яаж олж авах вэ: таны сонгосон сургалт ашиг тус авчрах уу эсвэл мөнгөө дэмий үрсэн хэрэг болох нь уу?
Ингээд хамтдаа чанартай сургалт сонгоход туслах үндсэн зарчуудмыг сонирхоцгооё:
1. Сонирхож байгаа асуудлаараа үнэгүй мэдээлэл интернетээс хайж үзээрэй. Анхан шатны гүнзгий мэдлэг танд өгөх бөгөөд шаардлагатай бол төлбөртэй сургалтанд үргэлжлүүлэн сурч болно.
2. Сургалт зохион байгуулагчийн тухай мэдээллийг цуглуулж судал. Хэрвээ алдартай хүмүүс бол тэдний үйл ажиллагааны тухай хүмүүс интернетэд сэтгэгдэл бичиж үлдээсэн байгаа болов уу.
3. Сургалт зохион байгуулагчдын хэвлүүлсэн нийтлэл, боловсруулсан материал, видео-блог зэргийг сонирхоорой. Таны ямар чиглэлээр сурах гэж байгаа нь хамаагүй, мэргэжлийн ур чадвар уу эсвэл зүгээр сонирхолоороо сургалтанд хамрагдах гэж байгаа нь хамаагүй – ямартай ч сургалт зохион байгуулж байгаа хүн хангалттай материал цуглуулж өөрийн гэсэн сургалтын материалтай болсон байх ёстой.
4. Зар сурталчилгаанд эргэлзэх: албан тушаал ахих нууц эсвэл нэг цагийн дотор асуудлыг шийдэх нууц, 3 сарын дотор мэргэжлийн программист болох нууцыг танд дэлгэхийг амлаж байна уу? Эргэлзээтэй сонсогдож байгаа биз дээ? Чанартай сургалтын зар сурталчилгаа бодит байх ёстой, заах хичээлийн үндсэн шинж чанар, агуулгыг сургалт сонирхогчид хүргэхийг хичээдэг.
5. Таныг цааш хөдлөх хөдөлгүүр олж өгөх амлалт өгнө. Аливаа санаачлага хөндлөнгөөс бус хувь хүнээс өөрөөс нь гарах ёстой. Хөдөлгөх шинж чанартай сургалтууд нь ихэвчлэн хүний сонирхол дээр л суурилсан байдаг. Ингээд л хүн эцэс төгсгөлгүй биелүүлж чадахгүй байгаа санаачлагадаа баригдан дахин дахин суралцана.
6. Сургалтын тодорхой хөтөлбөр байхгүй байгаа нь чанаргүй сургалтын илэрхий шинж тэмдэг болно.
7. Практик хичээл байхгүй байгаа нь – олж авсан мэдлэгээ бататгаж чадахгүйд хүргэх тул сургалтын сул тал гэж үзнэ.
8. Хэт өндөр эсвэл хэт хямдхан сургалт нь ямар нэгэн эргэлзээ төрүүлэх шалтгаан болно.
Хүн ямар ч насандаа шинэ зүйлд суралцаж болно. Сургалтууд – орчин үед шинэ мэргэжил олж авах эсвэл мэдлэгээ өргөжүүлэх боломжийг өгч байна. Гэхдээ бусдын амжилтад хүргэх амлалтаас илүү өөрийнхөө хичээл зүтгэлд илүү итгэх хэрэгтэй. Мөн сургалтанд суусан бол мэдлэгээ баталгаажуулж дадлага заавал хийх ёстой.