Таны амьдралыг хөнгөвчлөх зарим нэг өвөрмөц аргууд

0

Танд өгөх гэж буй эдгээр зөвлөгөөнүүд амьдралыг тань хөнгөвчилж өгнө. Этгээд сонин санагдаж магадгүй, гэхдээ гарах үр дүн нь 100 хувь.

Алхны бариулд соронз наагаарай

Таны амьдралыг хөнгөвчлөх зарим нэг өвөрмөц аргууд 2

Сайн соронз наавал танд ямар ч нөхцөлд хэрэг болно. Ажлын үед шаардлагатай хадаасаа гарт ойр байлгахад, нарийн газар руу жижиг хадаас унавал татаад гаргаад ирнэ эсвэл унагасан зүү, хадаасаа олоход хэцүү байгаа газраас соронзоороо татаад л гаргаад ирнэ.

Ундаагаа хэрхэн хурдан хөргөж уух вэ?

Халуун өдөр хүйтэн ундаа уух шиг сайхан зүйл хаа байна? Савтай ундаа чинь халсан бол бүү сэтгэлээр уна. Шингэрүүлсэн буюу шахсан агаарыг үлээж ундаагаа хөргөнө. Хэрвээ жижиг саванд ундаагаа тавиад шахвал бүр ч хурдан хүйтэн ундаа ууна.

Машины кузовт гарсан хонхорхойг хэрхэн гаргах вэ?

Шингэрүүлсэн агаар болон үсний сэнсээр бага зэргийн хонхорхойг амархан гаргана. Юуны түрүүнд хонхойсон хэсэгт үсний сэнсээ халуунаар нь үлээлгэнэ, харин дараа нь шингэрүүлсэн агаартай баллоноо шахаарай. Өндөр даралтаас шууд бага даралт руу бууж хонхорхой арилж таны машины асуудал үгүй болно.

Сэрээгээр цоож хийх

Хэрвээ таны цоож санамсаргүй байдлаар эвдэрсэн эсвэл хөрш тань нэг л сэжигтэй санагдаад байдаг бол сэрээгээр цоож эвдэлж орохоос урьдчилан сэргийлж болно. Үнэндээ сэрээний иш, шүдийг нь нугалахын тулд бас бус багаж хэрэг болно шүү.

Эвдэрсэн цоожийг уруулын будаг ашиглан хэрхэн оношлох вэ?

Цоож нь сулраад муу цоожлогдоод байна уу? Засах хэрэгтэй, гэхдээ чухам юу нь болохгүй байгааг эхлээд мэдэх нь зөв. Үүний тулд цоожин дээрээ уруулын будаг түрхээд, харин цоожны ховилтой талд шархны лент наагаарай. Хэд хэдэн удаа хаалгаа нээж хаагаад үзэхэд таны цоож аль тал руугаа унжсан байгааг олж мэдэх боломжтой.

Өрөмдөхдөө ариун цэвэр сахия

Бүгд л бужигнах тоос шороонд дургүй. Хог тарихгүйн тулд хуванцар эсвэл цаасан аяга ашиглаж болно. Өрөмний үзүүрт аягаа углаад өрөмдөхөд шороо тоос шууд аяганд унана.

Охидуудын жоороо нуух шилдэг газар

Аялал зугаалгаар явахад хэн хүнгүй л жоортой байх хэрэгтэй болдог, түүнийгээ найдвартай газар мэдээж нуух хэрэгтэй. Ариун цэврийн хэрэгслийн уутанд хийгээрэй – найдвартай газар шүү. Нэг л асуудал бий – энэ аргыг зөвхөн эмэгтэйчүүд л ашиглах боломжтой. Эрэгтэй хүний цүнхэнд эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл байна гэхээр нэг л сэжигтэй болоод явчихна.

Вазелин – супер цавуунаас хамгаална

Супер цавуу хэрэглэж байхад санаандгүй гарт наалдах тохиолдол гардаг. Одоо айх хэрэггүй боллоо. Цавуу наалдсан хэсэгт вазелин түрхээд арилгаарай, та арьсаа гэмтээхгүйгээр цавуунаас сална.

Онгойлгогч – хуванцар савыг онгойлгох шилдэг арга

Хатуу хуванцар савлагааг нээхэд хэцүү байдаг, хутга эсвэл хайчаар онгойлгох гэхээр дийлэхгүй. Өөрийгөө бэртээхгүйн тулд лааз онгойлгогч ашиглаарай.

Металл дээр тогтсон будгийг арилгах арга

Металлын хуучин будгийг арилгахын тулд химийн арилгагч ашиглах хэрэггүй. Аяга таваг угаагч шингэн бодис дусаасан бага зэргийн усанд хонуулаарай. Өглөө гэхэд будаг дэвтсэн байх бөгөөд өөрөө аяндаа сална.

Сахлын хөөсийг юугаар орлуулах вэ?

Таны сахлын хөөс дуусчихвал хуурай арьсан дээрээ сахлын хутга татах хэрэггүй. Үсний ангижруулагчаар орлуулж болно: сахлын хөөс болон үсний ангижруулагчинд адил төстэй бодис орсон байдаг.

Хөгжим чангалагч

Ухаалаг утасныхаа дууг чангаар сонсмоор байна уу? эсвэл сэрүүлгээ өглөө сонсохгүй байна уу? Гар утсаа шилэн стаканд хий – дуу нь хангалттай чангарна. Стакан хоосон байгаа эсэхийг сайн шалгаж байж утсаа хийгээрэй дээ.

Ухаалаг утасны дууг чангалах бас нэг арга

Гар дор стакан байхгүй бол санаа зоволтгүй. Танд байгалиас заяасан хэрэгслийг ашиглах болно. Хүний тархи – гайхамшигтай чангалагч. Үүнийг ажиллуулахын тулд хамартаа чихэвчээ хийгээд амаа сайн ангайлга. Үнэндээ амьдралд хэрэг болохгүй ч гэсэн найз нарыгаа инээлгэх сайхан шалтгаан болно. Харин дараа нь чихэвчээ цэвэрлэхээ мартаж болохгүй шүү.

15
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. rokit bay

    2016/09/04 at 22:21

    Saihan zobolgoo bna

  2. http://www.blackplanet.com/your_page/blog/view_posting.html?pid=5611201&profile_id=72199370&profi...

    2016/10/14 at 09:56

    Depois, envolva laço e flexível com essa fita menor, ainda
    pelo avesso, costure em direção a fita menor para 1
    cm da borda, desvire a fim de que lado certo, estique elástico a fim de
    que os lados, costure nas duas bordas da fita que está centralizada. http://Thestayfitgym.com/index.php/component/k2/item/29-health-assesment/29-health-assesment?p=

  3. É importante ressaltar que todo paisagem financeiro para pagamento do curso será realizado através do
    Pagseguro (), e também este é único encarregado no estabelecimento das indicações de prazos de
    aprovação no cartão de crédito, débito ou boleto. http://834777.com/home.php?mod=space&uid=1363395&do=profile&from=space

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *