Амжилттай хүмүүсийн бусадтай харилцахдаа баримталдаг 9 дүрэм

0

Ямар ч хүн таны хувьд үнэнч найз, үнэ цэнэтэй харилцагч, багш эсвэл хамтрагч болж болно. Та хоёр цаашдаа бие биедээ хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таашгүй. Хүнтэй шинээр танилцах явдлыг үнэлдэг, үүсгэсэн харилцаагаа таслахгүй байхыг хүсэмжилдэг хүмүүсийн баримталдаг дүрмээс та бүхэнд хүргэж байна.

Уулзахаасаа өмнө туршилт хийж байгаарай

Амжилттай хүмүүсийн хүнтэй танилцахдаа баримталдаг 9 дүрэм 1

Ажил хэрэгч уулзалтуудыг урьдчилан төлөвлөсөн байдаг. Тиймээс уулзах гэж байгаа хүнийхээ талаар бага ч гэсэн судалж үзээрэй – мэргэжлийн туршлага, чөлөөт цагаараа юу сонирхдог болох … Ингэснээр та уулзах гэж байгаа хүнээ илүү ойлгож уулзалт тань үр дүнтэй болоход нөлөөлнө. Ажил хэрэг нь амжилттай яваа хүмүүс энэ дүрэмд багахан ч гэсэн цаг зарцуулдаг байна.

Уулзалтынхаа сэдвийг бэлд

Амжилттай хүмүүсийн хүнтэй танилцахдаа баримталдаг 9 дүрэм 2

Анхны болзоо эсвэл ажил хэрэгч уулзалт (та нийлүүлэгч үү, ажил горилогч уу, ажил олгогч уу)-д ямар талаас оролцож байгаагаас үл шалтгаалан урьдчилан бэлдэж байгаарай – уулзалтын үеэр тавьж болзошгүй гэсэн асуулт зохиож зохих хариултыг бэлд.

Та зөвхөн өөрийнхөө өнцгөөс уулзалтанд оролцож байгаа гэдгийг мартаж болохгүй, таны харилцан ярилцагч таниас юу хүлээж байгааг тааж мэдэшгүй тул – хэд хэдэн хувилбараар асуулт бэлдэж өгөх хариултандаа маш итгэлтэй байх ёстой.

Хүн болгонд эвгүй байгаа гэдгийг бүү мартаарай

Амжилттай хүмүүсийн хүнтэй танилцахдаа баримталдаг 9 дүрэм 3

Танихгүй хүнтэй анх уулзахад хэн хүнгүй л таагүй, биеэ барьсан байдалтай байдаг – ажил хэрэгч уулзалт байна уу, анхны болзоо ч байна уу? Ямар нэгэн эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий, чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөчих вий хэмээн эмээнэ. Таны харилцан ярилцагч чухал төв царай гаргаж байгаа ч гэсэн дотроо сандарч, биеэ барьсан байгааг санаж яваарай.

Та уулзалтын үеэр өөртэйгөө адилхан жирийн л хүнтэй уулзаж байгаагаа бүү март, тэгвэл таны сэтгэл тайвширч уулзалт илүү тайван нөхцөлд болно.

Сайхан инээмсэглэл – таны чимэг

Амжилттай хүмүүсийн хүнтэй танилцахдаа баримталдаг 9 дүрэм 4

“Инээгээрэй”- элбэг тархсан зөвлөгөө. Гэхдээ инээмсэглэл болгон адилгүй. Худал хуурамч инээд харилцагчийг тань үргээж болзошгүй, ийм инээмсэглэлээр хэнд ч хэрэггүй хог л зардаг байх.

Үнэн сэтгэлээсээ инээ, дотроосоо гэрэлтэн инээ. Таатай харилцаа үүсгэж тааламжтай байгаагаа илэрхийлэн инээ, шинэ зүйл олж мэдсэндээ баярлан инээ, энэ инээмсэглэл таны шинээр үүсгэсэн харилцаанд хэрэг болно.

Харилцан ярилцагчийнхаа нүд рүү хар

Амжилттай хүмүүсийн хүнтэй танилцахдаа баримталдаг 9 дүрэм 5
Шулуун харц хүнд итгэл үнэмшил төрүүлж таныг зоригтой харагдуулна. Нүдний харц нь гүйсэн хүн бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Харилцан ярилцагчийнхаа нүд рүү хараарай. Харц нь зөөлөн, тайван байх ёстой, ширтэлцэж тоглож байгаа мэт эсвэл дарангуйлж байгаа мэт бүү ширт.

Мөн тухайн ёс заншлыг мартаж болохгүй – магадгүй зарим нэг улс орнуудад нүд рүү нь ширтэхийг тааламжгүй хүлээж авдаг байж болно. Тиймээс та урьдчилан туршилт хийж болно. Уулзах гэж байгаа хүнийхээ талаар элдэв мэдээлэл цуглуулж чадаагүй бол уулзалтын явцад дүгнэлт гарган хэрхэхээ шийдэх ч бас зөв арга.

Зөв боловсон мэндэлж байгаарай

Амжилттай хүмүүсийн хүнтэй танилцахдаа баримталдаг 9 дүрэм 6

Дэлхийн улс орнууд өөр өөрийн соёлыг даган мэндчилэх арга нь харилцан адилгүй байдаг. Нэг соёлд хүлээн зөвшөөрөгдсөн мэндчилэх арга нөгөө соёлд эелдэг бус мэндчилгээнд тооцогдож болно. Үүнийг маш сайн анхаарч байх ёстой. Гадаад харилцагч нар соёлын энэ ялгааг ойлгож эелдгээр хүлээн авна, иймд урьдчилан мэндчилгээний соёлын ялгааг хэлж өгөөрэй. Илэн далангүй байх нь таны уулзалтын үр дүн амжилттай болгоход нөлөөлнө. Эелдэг, анхаарал хандуулж байгаарай.

Таны харилцан ярилцагчийн танд мэдүүлэх эргэн тойрон байгаа эд зүйлсийг анзаараарай

Амжилттай хүмүүсийн хүнтэй танилцахдаа баримталдаг 9 дүрэм 7

Хэрвээ та хэн нэгний оффис, гэр эсвэл уулзах гэж байгаа хүн тань байнга үйлчлүүлдэг газар нь очиж уулзах гэж байгаа бол эргэн тойрныг нь сайн анзаараарай. Хувь хүний талаар олж мэдэх ямар нэгэн зүйлийг олж харах болно. Уншдаг ном, урлагийн бүтээл, гэрэл зураг …

Өөр бусдын сонирхолыг орхигдуулж болохгүй


Өөр бусад хүмүүст ашигтай байхаар, таатай байхаар тэдний ашиг сонирхолыг хөндөхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Тантай хамтарснаар тэдэнд ямар ашигтай болохыг ойлгуул. Гэхдээ та өөрийнхөө хүсэл сонирхолыг гаргуунд гаргаж болохгүй. Өөр бусад хүмүүсийн хүсэл сонирхолыг урьдчилан мэдэхийг хүсээрэй.

Уулзалтыг сунжруулах хэрэггүй

Амжилттай хүмүүсийн хүнтэй танилцахдаа баримталдаг 9 дүрэм 9

Цагийг нь олж уулзалтаа дуусгаж сур. Ярьж дуусгаагүй сэдэв байсан ч хамаагүй, анхны уулзалтын хувьд болно. Та болон таны харилцагч дараагийн уулзалтыг хүлээх болно, энэ хооронд нарийн ширийн зүйлээ сайн тунгаан бодох боломж та бүхэнд гарч байгаа юм.

Анхны уулзалт – танилцах үе гэж ойлгосон нь дээр, тиймээс бүх асуудлаа нэгмөсөн гаргаж тавих шаардлагагүй. Харилцаагаа цааш үргэлжлүүлэх орон зай үлдээх нь зөв шүү.

33
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. М. Билгүүн

    М. Билгүүн

    2016/09/05 at 10:13

    ss

  2. Э. Энхжавхлан

    Э. Энхжавхлан

    2016/09/05 at 12:17

    I’m vixzxcxwevdzxkjgzoghj

  3. Отгонзаяа Н.

    Отгонзаяа Н.

    2016/09/05 at 14:34

    Сш

  4. М. Баасандорж

    М. Баасандорж

    2016/09/05 at 14:43

    Ss

  5. ortopedia brasilia coluna

    2017/01/21 at 09:54

    FK

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *