Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд

0

Хит Лежерийн домогт кино дэлгэцнээ гарснаас хойш 8 жил өнгөрчээ. Бид тэр Жокерийн дүрийг хэзээ ч мартахгүй болов уу. Саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн “The Dark Knight” киноны ойд зориулж жүжигчин Жокерийн дүрд хэрхэн бэлдсэн, зураг авалтын сүүлийн өдрүүд түүний хувьд хэрхэн өнгөрснийг дурсахаар шийдлээ.

16. Хит Лежер өөрийгөө бусдаас бүрэн тусгаарласан

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 2

Дүрдээ орохын тулд тэрээр зочид буудалд орь ганцаар 43 хоног амьдарчээ. Жокерийн дүр ямар галзуу бөгөөд “эвдэгдсэн” хүн болохыг бид мэднэ – харин өөрөө өөрийгөө сайн дураар хорих тэдгээр өдрүүдэд Лежерийн толгойд юу эргэлдэж байсан бол?

15. “Кубрикийн харц”-ыг ашигласан

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 3

Лежерийн тоглосон Жокерийн дүрийг гаргахад 1971 оны “A Clockwork Orange” киноны Алекс ДеЛаржийн дүр маш их нөлөөлсөн. Стэнли Кубрикийн найруулсан киноны гол дүрийг Малькольм МакДэуэлл бүтээсэн юм. Лежерийн хөдөлж буй хөдөлгөөн, тэр ч бүү хэл харц нь “Кубрикийн харц”-ыг хуулбарлажээ.

14. Киноны хоёр ч том үйл явдлыг жүжигчин өөрөө гаргасан

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 4

Нэг үйл явдал – Гордоныг шагнал авахад Жокер чангаар алга ташдаг. Уг нь энэ алга ташилт зохиолд байхгүй байсан юм, гэхдээ найруулагч Кристофер Нолан зураг авалтаа энэ чигээр нь үргэлжлүүлэхийг хүсэж Жокерийн алга ташилт кинонд үлджээ. Хоёр дахь үйл явдал бол явуут дундаа эмнэлэг дэлбэлдэг хэсэг. Бөмбөг дэлбэлэх алсын удирдлага ажилладаггүй – энэ бол жүжигчний өөрийнх нь сэдсэн явдал байлаа.

13. Тэр Жокерийн өдрийн тэмдэглэл хөтөлж байв

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 5

Өдрийн тэмдэглэлдээ Алекс ДеЛаржийн тухай бүхий л мэдээллийг олж наана, тэмдэглэнэ. Өөрийнхөө бүтээж буй аймшгийн дүрд хэрэгтэй гэсэн болгоныг марталгүй тэмдэглэж байхын тулд биедээ байнга авч явдаг байжээ.

12. Тэр Бэтмен байхыг хүссэн юм

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 6

Уг нь Хит Лежер өөр дүрд тоглох санаатай байсан юм – Бэтмений дүр. Бидний мэдэж байгаагаар бол тус дүрийг Кристиан Бэйл бүтээсэн. Аз болж найруулагч Нолан түүнийг марталгүй Жокерийн дүрд тоглуулахаар урьжээ.

11. Өөрийг нь зодохыг тэр шаардаж байв

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 7

“The Dark Knight” кинон дээр байцаалт явагддаг хэсгийг санаж байна уу? Лежер уг хэсгийн зураг авалт дээр Кристиан Бэйлээс өөрийгөө хүчтэй зодохыг шаардаж байжээ. Кино илүү бодитой харагдана гэж тэр үзсэн байна.

10. Өөрийнхөө зуршлыг дүрдээ гаргасан

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 8

Жокерийг анх хараад маш этгээд хүн шиг санагддаг. Түүний биеэ авч яваа байдал, хөдөлгөөн – нэг л гажиг. Дүрийн бас нэг этгээд илрэл нь тэрээр уруулаа байнга хаздаг. Энэ нь Лежерийн өөрийнх нь дадал зуршил байжээ.

9. Тэр хамгийн залуу Жокер байлаа

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 9

Жокерийн дүрийг хэд хэдэн жүжигчин бүтээсэн, Лежерээс гадна Жек Николсон, Сизар Ромеро болон Жаред Лето нар бүтээж байв. Энэ гурван жүжигчин уг дүрийг бүтээж байхдаа 40 гарсан байсан, Лежер домогт дүрийг бүтээж байхдаа дөнгөж 28 настай залуу байлаа.

8. Комиксийн дүр бүтээж Оскар авсан цорын ганц жүжигчин

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 10

Хит Лежер залуу насандаа Жокерийн дүрийг бүтээж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд зогсоогүй супер баатруудтай кинонд тоглож Оскар авсан анхны жүжигчин болсон юм. Харамсалтай нь жүжигчин тэр баримлыг өөрийн гартаа барьж чадаагүй юм, шагналыг түүний гэр бүлийнхэнд нь гардуулжээ.

7. Зураг авалтын үеэр багийнханыг айлгажээ

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 11

Жүжигчин Майкл Кэйн болон Мэгги Жилленхол нар Wayne Enterprises-ын үдэшлэгээс өмнө Лежерийг нүүр будалттай байхыг нь хараагүй байжээ. Кино зураг авалт эхлэхэд нүүрээ хувиргасан Лежерийг харсан Кейн үгээ мартаж байсан бол Жилленхол нүүр рүү нь ч харж чадахгүй байжээ.

6. Майкл Кейн Жокерийн дүрийг Лежер илүү бүтээсэн гэж үздэг

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 12

Сэр Майкл Кейн жүжигчин Лежерийг илүү үнэлдэг. 1989 онд Николсоны бүтээсэн Жокерийг дүрийг нулимахад ч болно гэдгээ албан ёсоор Майкл Кейн мэдэгдэж байсан удаатай. “Жек болон сайхан санаатай алиалагч байхын хажуугаар өрөвдөх сэтгэлгүй алуурчин. Хөгжилтэй байж үзэгчдийг инээлгэж чадна. Тэр жинхэнэ сэтгэл мэдрэлийн өвчтөний дүрийг гайхалтай гаргаж чадсан” гэжээ.

5. Хит Лежер дүрийг бүтээх цорын ганц нэр дэвшигч байсангүй

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 13

Найруулагч Кристофер Нолан анхнаасаа л Жокерийн дүрд Лежерийг төсөөлж байсан бөгөөд үүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцжээ. Яагаад гэвэл кино студи өөр санал тавиад байв: Стив Карелл, Эдриан Броуди, Робин Уильямс болон Пол Беттани.

4. Прокатын орлого нь хэдэн саяар тоологдох DC-ийн анхны кино байлаа

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 14

Шударга л байя, энэ орлогыг цуглуулахад Жокерийн дүрийг бүтээсэн Хит Лежерийн гавъяа багагүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

3. Жокерийн нүүр хувиргалтыг Хит Лежер өөрөө зохиосон

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 15

Жокерийн нүүр хувиргалтыг жүжигчин өөрөө санааг нь цаасан дээр гаргаж нүүр хувиргагч нарт үзүүлжээ. Санал болгосон зургийн дагуу нүүр хувиргагч нар Жокерийн нүүр будалтыг хийсэн бөгөөд зураг авалтын анхны өдрөөс эхлэн Лежерийн Жокерийн дүр гарчээ. Дараагийн зураг авалт дээр нүүр хувиргагч нар бага зэрэг өөрчлөлт хийсэн ч гэлээ Лежерийн санааг орхигдуулаагүй ажээ.

2. Лежер зураг авалтын зарим хэсгийг үзэж чадсан

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 16

Жүжигчин киног эмхтгэж дуусахаас өмнө нас барсан ч нэг хэсгийг нь үзэж чаджээ. Банк дээрэмдэж байгаа хэсгийг Нолан өөрөө янзалж байхдаа Лежерт үзүүлсэн байна. Продесер Чарльз Роуэний хэлснээр, Лежерт уг хэсэг огт таалагдаагүй, тэр хэсгийг гурван ч удаа үзсэн юм даг гэжээ.

1. Зураг авалтыг дуусгасан нь түүний биелүүлсэн сүүлчийн зорилго нь байжээ

Жокерийн дүрд хувирсан Хит Лежерийн тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтууд 17

Хит Лежерийн үхэл 2008 оны 1-р сарын 22-нд гэнэт болсон тул олныг цочирдуулсан. Түүний үхэл араасаа маш их асуулт дагуулж байсан тул Warner Bors. Pictures студи “Лежер өөрийн бүтээж байсан дүрдээ бүрэн гүйцэд тоглосон” гэдгийг албан ёсоор мэдэгдэж байв. Ингээд Жокер жүжигчин Хит Лежерийн нэр төртэйгөөр хамгийн сүүлд бүтээсэн дүр нь болжээ.

8
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ж. Санчир

    Ж. Санчир

    2016/09/05 at 18:40

    uruula doloodogl bsiimda hazah bish

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *