Хүүхдийг хэдэн настайд нь ямар гэрийн ажил хийлгэж сургавал тохиромжтой вэ?

1

Эрдэмтдийн үзэж буйгаар гэр орны ажил хийдэг хүүхдүүд насанд хүрсэн хойноо бусдаас илүү амжилттай нэгэн болдог ажээ. Гэрийн ажил хийж сурах нь хүүхдийн сэтгэхүйн эрүүл мэндэд тустайгаас гадна өөртөө итгэлтэй болох үндсийг тавьдаг байна. Гэхдээ хүүхдийнхээ насанд тохируулж гэрийн ажил хийлгэж сургах нь зүйтэй. Хамгийн гол нь гэрийн ажил хүүхдээр хийлгэх нь өөрийн ажлаа хийлгэх бус хүүхдэдээ амьдралын ухаан суулгах зорилготой байх хэрэгтэй.

2-5 нас: Эмхэлж, цэгцэлж сурах үе

Алхаж сурч буй энэ үед нь хүүхдэдээ хувцас хэрэглэлүүдээ янзалж, цэгцэлж сургах нь зүйтэй. Ингэхдээ бүх зүйлийг эмх цэгцтэйгээр цэвэрхэн хувцас, өмсдөг хувцас болон бохирдсон хувцас гэж ялгаж, бохирдсон зүйлсээ угаалгын сагс руу хийж байхыг сургаарай.

Санамж: өмнөх насанд хийж сургасан ажил бүр дараагийн насны ангилалд хамт хамаарна.

Хийвэл зохих ажлууд: тоглоом болон номоо янзлах, бохирдсон зүйлсээ угаалгын сагсанд хийх, ороо засах, хооллосон аяга болон тавгаа цэвэрлэх

 

6-7 нас: Бусдад тусалж суралцах үе

Энэ насанд хүүхэд бусадтай хамтран ажиллах чадамжтай болж эхэлдэг бөгөөд хоол хийх, ширээ засах, хүнсний дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт гаргах зэрэгт туслалцаа авах нь зүйтэй. Мөн түүнчлэн гэрийн тэжээвэр амьтнаа хооллох зэрэгт ч сургах боломжтой.

Хийвэл зохих ажлууд: хоол хийхэд туслалцаа авах, дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт гаргах, ширээ засах, цэцэг услах болон тэжээвэр амьтан хооллох

 

8-9 нас: Хаана юу байх ёстойг мэддэг болох үе

Хүүхдүүд өсч торнихын хэрээр өөрийн хийх ёстой ажлаа төлөвлөх зэргээр илүү хариуцлагатай болж байдаг. Тэд энэ насандаа эргэн тойронд буй бүхий л хичээлийн хэрэгсэл, тоглоом, хувцас зэргийг байвал зохих газарт нь байрлуулж сурах хэрэгтэй. Энэ нь хүүхдэд тань тууштай байх зан чанарыг суулгахад тустай.

Хийвэл зохих ажлууд: эд зүйлсээ янзалж сурах, угаалга хийхэд бэлдэх, угаасан аяга, таваг янзлах

 

10-11 нас: Өөртөө итгэлтэй болох үе

Энэ насанд хүүхдэдээ цаг хугацаатай хамааралтай өглөөний цай болон өдрийн цай бэлдэх зэрэг ажилд сургавал зохистой. Энэ нь хүүхдэд цаг төлөвлөлт хийж, аливаа асуудлыг шийдэх гаргалгаа гаргаж сурахад тусална.

Хийвэл зохих ажлууд: өглөөний цай бэлдэх, сургууль дээрээ идэх өдрийн цайгаа бэлдэх, хог хаях, шороо тоос цэвэрлэх, тоос соруулах

 

12-15 нас: Чухал зүйлсийг ялгаж, салгаж сурах үе

Өсвөр насныхны хувьд бие хүн болж төлөвших энэ үе тун чухалд тооцогддог. Энэ үед нь та хүүхдэдээ юу чухал, юу чухал бус гэдгийг ялгаж сургах хэрэгтэй бөгөөд хийх ажлын хуваариа өөрөө гаргах эрх чөлөөг олгоорой.

Хийвэл зохих ажлууд: машин угаах, угаалга хийх, цэвэрлэгээ хийх, ор хөнжлийн цагаан хэрэглэл солих, хувцас индүүдэх, цонх угаах

 

16+ нас: Насанд хүрэгчийн амьдралд бэлдэх үе шат

Энэ насанд хүүхдэдээ шаардлагатай үед өөрөө захиран зарцуулах боломжтой тодорхой хэмжээний мөнгийг өгч, мөнгөтэй харьцах аргад суралцах хэрэгтэй. Мөн аливаа ажлыг хүүхдэдээ даалгах нь өөрөөсөө ажлыг зайлуулах гэхээсээ илүүтэйгээр тэдний ирээдүйн амьдралд сургахад чиглэгдэх ёстой гэдгийг дахин сануулах нь зүйтэй болов уу.

Хийвэл зохих ажлууд: худалдан авалт хийх, хоол хийх, гэрлийн ламп солих, хөргөгч цэвэрлэх

Та гэртээ ямар ажлуудыг хийдэг вэ?

19
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *