Харвардын төгсөгчдөөс ч илүү ухаалаг, оюуны өндөр чадамжтай Холливудын 15 алдартнууд

5

Шакира 4 насандаа анхны шүлгээ бичиж байсан бол Эйнштейн 4 нас хүртлээ ярьж ч чаддаггүй байлаа. Хэдийгээр 130+ IQ-тай байлаа гээд амжилттай нэгэн болно гэх баталгаа үгүй ч дэлхийн нийт хүн амын ердөө 2.5 хувь л ийм өндөр IQ чадамжтай байдаг нь бодит баримт билээ. Тэдний дунд боловсролын түвшинд төдийлөн амжилттай байгаагүй ч урлагийн болон загварын ертөнцөд алдар хүндийг олсон хүмүүс цөөнгүй бий. Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд оюуны чадамжаараа бусдаас ялгарсан алдартнуудыг танилцуулж байна.

1. Shakira

© FaceToFace/REPORTER

4 настайдаа анхны шүлгээ бичиж 13 насандаа анхны цомгоо гаргаж явсан түүний оюуны чадамж 140 гэнэ. Тэрээр их сургуульд суралцахын оронд дэлхий дахинаар аялаж амьдралын туршлага хуримтлуулахыг сонгож байсан бөгөөд энэ нь ч дэмий хоосон зүйл байсангүй, өдгөө 5 хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ.

 

2. Cindy Crawford

© EAST NEWS

Тэрээр цаг үргэлж А дүнтэй суралцагч байсан бөгөөд ахлах сургуулийн төгсөлтийн баярт үдэлтийн үг хэлсэн онцгой суралцагч байжээ. Шинжлэх ухаанд сонирхолтой тэрээр химийн инженерчлэлийн салбарт тэтгэлэгийн санал ч авч явжээ. Гэвч камерын дуранд өртсөн тэр цаг үеэс хойш дэлхий суут нэгэн эрдэмтэн болох хүнээ алдаж супер моделтой болсон билээ.

 

3. Matt Damon

© VALERIE MACON/AFP/East News

Түүний оюуны чадамж 160 бөгөөд Харвардын Их Сургуульд суралцаж байх үедээ алдарт Good Will Hunting кино зохиолоо бичсэн гэдэг. Тэрээр их сургуулиа төгсөөгүй хэдий ч нэрт жүжигчин Ben Affleck-ийн хамтаар Шилдэг Кино Зохиол төрлөөр Академийн шагнал хүртэж байсан билээ.

 

4. Natalie Portman

© AXELLE/BAUER-GRIFFIN / MEGA/Mega Agency/East News

Тэрээр Харвардын Их Сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр төгссөн бөгөөд түүний оюуны чадамж 140 гэнэ. Мөн тэрээр 5 хэлээр ярьдаг.

 

5. Chris Martin

© FLAVIO LO SCALZO/AGF/SIPA/EAST NEWS

Тэрээр Лондонгийн Их Сургуулийг Эртний иргэншил судлаачийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд грек болон латин хэлтэй ажээ. Их сургуулийн он жилүүддээ тэрээр хамтлагийн найзуудтайгаа танилцаж байсан бөгөөд бидний өнөөдөр сонсох дуртай түүний дуунууд түүний оюуны өндөр чадамжийн үр шим гэдэг нь гарцаагүй.

 

6. Quentin Tarantino

© TOLGA AKMEN/AFP/East News

14 насандаа анхны кино зохиолоо бичиж байсан тэрээр тухайн үедээ аль хэдийн дараагийн уран бүтээлийн санаагаа бодоод олчихсон байсан гэсэн яриа ч бий. Тэрээр их сургуульд хэзээ ч сурж байгаагүй. Тэр ч бүү хэл суралцах ч шаардлагагүй байсан гэдэг. Учир нь түүний оюуны чадамж 160 бөгөөд магадгүй энэ нь түүнийг 2 удаа Оскарын шагнал хүртэхэд нөлөөлсөн ч юм билүү?

 

7. Jodie Foster

© Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

3 наснаасаа телевизийн дэлгэцээр гарч эхэлсэн тэрээр 12 насандаа Taxi Driver кинонд дүр бүтээж байжээ. 18 настайдаа тэрээр өөрийн жүжигчний замналаа түр орхиж Йелийн Их Сургуульд элсэн суралцаж, улаан дипломтой төгсчээ.

 

8. Eva Longoria

© Instagram/Sipa USA/East News

Тэрээр өвчтэй эгчийгээ асрах зорилгоор багаасаа мөнгө олох аргад суралцсан бөгөөд ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа Wendy’s ресторанд шаргуу ажилладаг байжээ. Улмаар их сургуулиа дүүргэж, мастерын зэрэг авсны дараа тэрээр өөрийн урлагийн авъяас нь ил гарах хүртэл ажлын бүтээмж өндөртэй хүмүүст илүү өндөр цалин амлаж өөрийн байгууллагад элсүүлдэг лобби хийдэг байжээ.

 

9. David Duchovny

© Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

Түүний хувьд академик боловсролыг ямар ч асуудалгүйгээр эзэмшсэн бөгөөд Йелийн Их Сургуулийг Английн уран зохиолын чиглэлээр мастерын зэрэг хамгаалж, докторын зэрэг горилж байсан ажээ. Гэвч хувь заяа түүнийг X-Files цувралд тоглох боломжийг олгосноор тэр бүхнийг орхиж өөрийн хүсэл сонирхлыг дагаж урлагийн ертөнцөд хөл тавьсан байна.

 

10. Geena Davis

© Jack Shea/Starshots/Broadimage/EAST NEWS

Академийн шагналт, Бостоны Их Сургуулийн төгсөгч жүжигчин маань төгөлдөр хуур болон лимбэ хөгжмөөр төгс тоглохын зэрэгцээ Швед хэлээр чөлөөтэй ярьдаг ажээ. Түүний оюуны чадамжийн үнэлгээ 140 бөгөөд 135 буюу түүнээс дээш оюуны чадамжийн үнэлгээтэй хүмүүсийн л орох боломжтой Mensa байгууллагийн гишүүн гэнэ.

 

11. Sharon Stone

© Andrea Ninni/AGF/SIPA/EAST NEWS

Түүний оюун ухааныг багш нар нь анзаарахгүй байж чадсангүй, ердөө 5 настайд нь түүнийг хоёрдугаар ангид оруулсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй 15 насанд нь түүнд тэтгэлэг амлаж, их сургуулиуд санал тавьж байсан түүхтэй. Түүний оюуны чадамжийн үнэлгээ 154 бөгөөд дэлхийн нийт хүн амын 0.1 хувь л ийм хэмжээний үнэлгээг авах чадамжтай байдаг ажээ.

 

12. Steve Martin

© imago/PicturePerfect/EAST NEWS

Түүний хувьд хэт ухаалаг хүмүүст сургууль тийм ч таатай газар биш гэдгийн тод жишээ гэж хэлж болох ажээ. Тэрээр философийн чиглэлээр сурч, багшилж байсан ч энэ амьдрал нь түүнд сэтгэл ханамжийг огтхон ч өгөөгүй гэдэг.

 

13. Rashida Jones

© Jennifer Lowery/Broadimage/Broad Image/East News

Тэрээр өөрийгөө маш номын өссөн хэмээдэг бөгөөд компьютер флоппи дисктэй, модем холболт хийгддэг байсан үе илүү дээр байсан гэж үздэг нэгэн. Rashida Jones бага наснаасаа хөгжмийн авъяасаа олж нээж, сонгодог төгөлдөр хуур тоглож байжээ. Мөн тэрээр сургууль дээрээ “Амжилтанд хүрэх хамгийн өндөр магадлалтай сурагч”-аар өргөмжлөгдөж байсан гэнэ. Тэрээр 21 насандаа Харвардын Их Сургуулийг шашин болон философийн чиглэлээр дүүргэжээ.

 

14. Rowan Atkinson

© East News

Тэрээр өөрийн бүтээсэн Mr. Bean-ий дүрээс тэс өөр нэгэн ажээ. Түүний оюуны чадамж 178 ба сургуулийнхаа онц сурлагатануудын нэг байжээ. Жүжигчний замналаа эхлүүлэхээсээ өмнө тэрээр Ньюкастлын Их Сургуульд инженерчлэлийн чиглэлээр суралцсан бөгөөд Оксфордын Их Сургуульд Шинжлэх Ухааны Мастерын зэрэг хамгаалжээ.

 

Бонус: Albert Einstein

© East News

Амжилт гэгч зүгээр нэг хийсээд ирдэг зүйл биш. Ялангуяа оюуны чадамжийн үнэлгээ 160-тай Albert Einstein-ий хувьд. Их сургуулиа дүүргэсний дараа тэрээр 2 жилийг багшилж өнгөрүүлжээ. Физик түүний амьдралд тийм ч чухал зүйл байсангүй. Харин тэрээр хөгжимд маш дуртай нэгэн байжээ. Төгөлдөр хуур болон хийл хөгжим тоглох нь түүнд сэтгэн бодох эрх чөлөөг олгодог байсан агаад түүний хувьд хөгжимгүй амьдралыг төсөөлөхөд ч бэрх байсан гэдэг.

Эдгээр хүмүүсийн амьдралын замналд тэдний өндөр оюуны чадамж хэр нөлөөтэй байсан бол? Тэдний гаргасан амжилтууд таны гайхшралыг төрүүлсэн үү? Таны бодлоор энэ дэлхийн хамгийн ухаантай хүн хэн бол? Энэ тухайд таны бодлыг сэтгэгдэл хэсгээс харахдаа бид баяртай байх болно.

292
ГайхмаарГайхмаар
70
ГоёГоё
35
ТэнэглэлТэнэглэл
29
ХөөрхөнХөөрхөн
28
ХарамсалтайХарамсалтай
16
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Regina Tuugii

    Regina Tuugii

    2020/09/02 at 10:14

    Сонирхолтой блаа. 👍

  2. Дээгий Монгол

    Дээгий Монгол

    2020/09/02 at 12:40

  3. О. Сэр-Од

    О. Сэр-Од

    2020/09/02 at 17:21

    Ene iq iin soriltiig yaj awdag yum bol ogch bsan hvn bnu?

  4. Munkhdul Byamba

    Munkhdul Byamba

    2020/09/03 at 15:00

    https://international-iq-test.com/en/ ийшээ ороод 10к төлөөд 40 бодлого бодоод л авчина даа

  5. Mønœ Vî

    Mønœ Vî

    2020/09/03 at 22:51

    Bts хамтлагийн ахлагч RM-н IQ148

  6. Д. Шихихутаг

    Д. Шихихутаг

    2020/09/04 at 01:30

    Bean Ugaasaa2 Ganzorig Haliun bby unshda

  7. Buankhuu Badrakh

    Buankhuu Badrakh

    2020/09/04 at 09:28

    Y

  8. Monhbat Onon

    Monhbat Onon

    2020/09/04 at 14:30

    EINSHTEIN ZUUNII NEELT HIIHIIN TULD 200 IQ HEREGGUI L BSAN BNA

  9. モンド

    モンド

    2020/09/04 at 17:02

    Hashaa Hash Erdene

  10. Б. Хэкү

    Б. Хэкү

    2020/09/04 at 19:12

    Б. Цэкү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *