Сургуульдаа муу дүн авдаг ч гэлээ ирээдүйд таны хүүхэд амжилттай нэгэн болохыг илтгэх 6 шинж

3

Эцэг, эх болон багш нар хүүхдийг сайн сурахыг шаарддаг. Заалгасан хичээлүүдийг а, б-гүй мэддэг байх ёстой гэнэ. Ингэснээр том болоод амжилттай бас санхүүгийн хувьд биеэ дааж чадна. Харин бодит амьдрал дээр улаан диплом нь амжилттай ирээдүйн үндэс болж чаддаггүй. Хамгийн арын парт дээр тэнэгтэж суусан тэр хүүхэд шалгалтаа хуулуулж байсан онц сурлагатнаас илүү амжилттай явах нь элбэг.

Сургуулийн ямар чадвар муу сурлагатнуудын ирээдүйн амжилтын үндэс болж, тэднийг томчуудын амьдралд бэлддэг вэ?

1. Хүүхэд шүүмжлэлд дассан байх

© Gustavo Fring / Pexels

Ангийн хамгийн сахилгагүй, бас муу сурлагаараа чих халууцуулдаг хүүхдүүдийг дандаа л загнаж, шүүмжилж байдаг. Тэд энэ байдалд дархлаатай болох бөгөөд хөндлөнгийн үглэлтийг тоохоо больж эхэлнэ. Энэ нь тэдний хувьд ирээдүйн амьдралынх нь “халаалт” болдог талтай. Шүүмжлэлд сэтгэл санаагаар унахгүйгээр амьдралдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд алдаагаа засан цааш явдаг. Харин байнга магтаалын үг сонсож байсан онц сурлагатнууд шүүмжлүүлэх дургүй байдаг ажээ.

 

2. Бусдын хүслээр явахгүй

© Jure Širić / Pexels

Онц сурлагатнуудын цагийн хуваарь бараг л минут секундээр төлөвлөгдсөн байдаг: давтлага, спорт болон урлагийн дугуйлан, бас гэрийн даалгавраа ямар ч алдаа мадаггүй хийнэ. Амьдралын энэхүү хэмнэл нь хүүхдийг бүх зүйлээ төгс хийхийг хүсэхэд нөлөөлнө, “сайн/мундаг охин/хүү” байх гэж буюу хэн нэгэнд таалагдах гэж өөрийгөө гээнэ. Үр дагаварт нь өөрийгөө юу хүсээд байгаагаа ч ойлгохоо больдог.

Дандаа төгс байхыг бодоод байдаггүй хүүхэд өөрийгөө юу хүсэж байгааг, бас өөртөө юу хэрэгтэй байгаагаа сайн ойлгодог. Тэр гол зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг: “Энэ семестрийг муу дүнтэй л дуусгачихгүй юмсан”. Үлдсэн чөлөөт цагаараа өөрийнхөө дуртай ажлыг эсвэл хичээлийг үзэж явдаг.

 

3. Ямар нэгэн зүйлтэй болохын тулд уйгагүй ажиллах ёстойг мэднэ

© Julia M Cameron / Pexels

Бид сургуулийн багш нарыг гомдоохыг хүссэнгүй, гэхдээ багш нар дүн тавихдаа инерцээрээ яваад байдаг. Жишээ нь, Дулам нэртэй охин – 5 дугаар ангидаа дандаа онц авдаг байлаа, тэгэхээр 7 дугаар ангидаа ч гэсэн тэр л дүнгээ авна, охины сурлагын чанар жоохон доошилсон байсан ч хамаагүй. Яагаад гэвэл багш нарын толгойд “Дулам онц сурлагатан” гэдэг ойлголт бат суучихсан байгаатай холбоотой. Дулам алдаа гаргавал эсвэл ямар нэгэн зүйл буруу хийвэл хүүхдийн хүнд үе эхэлжээ гэж бодно, энэ үед багш нар нүдээ аниад л дүнг нь дээш татан тавьсаар л…

Энэ үеэр муу сурлагатан Сарнай улирлынхаа дүнг жоохон ч гэсэн дээшлүүлэхийн тулд илүү их хичээллэнэ, магадгүй бусдаас илүү их мэдээлэл авах хэрэгтэй болно. Багш түүнийг “муу сурлагатан” гэдэг ойлголттой, түүнээс илүү их сэдвээр шалгалт авна. Үүнээс болоод хүүхдэд сэтгэн бодох өөр арга барил суудаг, ямар нэгэн зүйлтэй болохын тулд үнэхээр их хичээх хэрэгтэйг ойлгодог ажээ.

 

4. Бусдад таалагдах талаар бодохгүй

© cottonbro / Pexels

Онц сурлагатнуд дандаа сайн байх үүрэгтэй. Тэд бусдын адил хичээлээ тасалж чадахгүй: багш буруугаар ойлгоно гэж тэд бодно. Тэдэнд алдаа гаргах эрх үнэхээр байхгүй, яагаад гэвэл эцэг эх нь тэр алтан медалийг үнэхээр хүлээж байгаа. Илүү сайн байх гэдэг нь аз жаргал авчирдаг зүйл гэж боддог ч үнэндээ хий хоосон ойлголт ажээ.

Нийтийн дүрэм журмыг зөрчдөг, аав, ээжийнхээ хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг хүүхдүүд том болоод илүү өндөр цалин авах боломжтой. Үүнийг нэгэн судалгаагаар нотолчихсон юм. 8-12 насны хүүхдүүдийг дүгнээд, тэд 40 жилийн дараа ямар хүн болсныг дүгнэжээ. Танхай хүүхэд өөрийнхөө шийдвэр болон шаардлагад эрх чөлөөтэй ханддаг, тиймээс тэд илүү их бооцоо, бонус нэхдэг ажээ.

 

5. Тусламж гуйхаас ичдэггүй

© depositphotos

Нэг ширээнд суудаг онц сурлагатнаасаа хуулдаг хүүхэд байдгийг бид сайн мэднэ. Муу сурлагатнууд нийгмийн туслалцаа дэмжлэггүйгээр цаашаа явахгүй гэдгийг сайн ойлгодог. Өөрөөсөө илүү мэдлэгтэй ангийнхныхаа тусламжтайгаар математикийн хүнд бодлогыг бодож эсвэл физикийн шалгалтыг давж чадна. Тиймээс тэд их нийтэч байдаг юм, олон найзтай, мэдэхгүйгээ шууд асуудаг, мөн бусдын тусламжгүйгээр бүтэхгүй гэдгээ ч нуухгүй.

Энэ чадвар нь ирээдүйд ажлын хүчтэй баг бүрдүүлэхэд нь нөлөөлдөг, ажилтан болгоны өмнө ямар зорилго, ямар үүрэг хариуцлага хүлээлгэхийг тэд сайн мэднэ.

 

6. Маргалдаж бас тохиролцож чадна

© depositphotos

Муу сурлагатнууд мөн маргалдагчид байдаг, тэд ямар нэгэн хүндхэн байдлаас яаж ийж байгаад л гараад ирнэ, тэд багш нартай тохиролцож чадна, жишээ нь шалгалтаа дахиж өгөхөөр тохирчихоод л алхаж яваа. Үүний үр дүнд хүүхэд мэтгэлцэж сурдаг, бусдын санаа бодлыг хүндэлж чадна, тэдэнтэй хэл амаа ололцох чадвартай болдог ажээ. Тийм ээ, залуу насынханд энэхүү чадвар нь ихэнхдээ гуйлтаар илэрхийлэгддэг талтай – “дахиад нэг боломж өгчих, тэгэх үү?”. Энэ үгийг хэлэхэд хүүхдийн дотоод сэтгэлгээний хязгаар нь тавигддаг байна, цаашлаад хүнтэй харилцах айдас арилна. Өөрөөр хэлбэл ажилд орсны дараа өөрөөсөө ахимаг насны эсвэл дээгүүр албан тушаалын хүнтэй чөлөөтэй харилцах юм.

Боловсрол бол зайлшгүй эзэмших ёстой зүйл бөгөөд хүүхдийн ирээдүйд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ ажлын амжилт болон санхүүгийн хараат бус байдал өөр олон чадвараас шалтгаалахыг мөн мартаж болохгүй: хүнтэй зөв харилцах, өөрийнхөө зорилгыг зөв тодорхойлж түүнийхээ төлөө тэмцэх, бусдын шүүмжийг хүлээцтэй сонсох, алдаандаа дүгнэлт хийх … Тиймээс хүүхэд багшийн заасан хичээлийг зөвхөн сохроор сайн мэддэг байгаад зогсохгүй мөн олж авсан мэдлэгээ зөв ашиглаж сурах хэрэгтэй юм.

Холливудын маш олон кинонд үүнийг тодорхой гаргаж өгсөн байдаг. Онц сурлагатнууд нь албан байгууллагын нэг дундаж албан тушаалтан, харин хичээлээ тасалдаг байсан танхайчууд нь амжилттай бизнес эрхлэгч эсвэл тэрбумтан болчихсон гардаг. Танай ангийн хувьд энэ схем ажиглагдсан уу? Хэн нь ямар хүн болсныг бидэнтэй хуваалцаарай.

124
БахархмаарБахархмаар
19
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
16
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tserendejid Ganbold

    Tserendejid Ganbold

    2020/09/03 at 11:32

    Хүүхэдэд өөрийнх нь орон зайг үлдээ

  2. Т. Х.Л.Н.

    Т. Х.Л.Н.

    2020/09/03 at 14:17

    М. Давааням hha

  3. Хаха

    2021/12/09 at 12:54

    Сант сургуулийн 5д ангид Амингоо гээд тэнэг хүүхэд байдаг ш д. Яг энэ тэнэг онц. Хаха новшийн охин шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *