
Кино салбар биднийг бүр эхлүүлж орхисон бололтой, ямар сайндаа л үзэгч бид киног бүтээхэд ямар их хүч хөдөлмөр зардгийг огт мэдэхгүй л явцгаана. Хүчтэй дэлбэpэлт, сюрреалист дэлхий ертөнц, харь гарагийн амьтад, усан доорх эсвэл агаар дахь үйл явдал гээд энэ бүх зүйлийг бид байх ёстой зүйл шиг л хүлээж авдаг. Зөвхөн зураг авалтын багийнхан л дэлгэцийн цаана гарах киноны секунд бүр хэрхэн бүтсэнийг ойлгоно. Бид ч бас мэдэхийг хүсэж л байна.
Та бүхнийг үзэгчдийн дуртай киноны зураг авалтын талбайгаар виртуал аялахыг урьж байна. Кино бүтээх хөдөлмөрийн талаар бага ч гэсэн ойлголттой болно гэж найдлаа.
“Inception” киноны алдартай хэсэг. Эцсийн үр дүн зураг авалтын талбай дээрх байдлаас маш их ялгаатай

Аниматор Тим Аллен “Corpse Bride” хүүхэлдэйн киноны дүрүүдтэй ажиллаж байгаа нь

Кейт Унислетийг усан онгоцноос жинхэнээсээ алдсан бол сонирхолтой л байх байлаа. Ди Каприо эцсийн хүчээ барагдтал түүний гараас зуурах байсанд эргэлзэх зүйлгүй, гэхдээ л…

“The Terminator” киноны хоёрдугаар хэсэг дээр гарах аймшигт дэлбэpэлтийн нэгээхэн хэсгийг ингэж авчээ

“The Hobbit: The Battle of the Five Armies” киноны тайзны ард. Найруулагч Питер Жексон болон жүжигчин Мартин Фримен болон Иэн Маккеллен нар кино зохиолоо ярилцаж байгаа нь

Кира Найтли “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” киноны усан доорх хэсгийн зураг авалтад

Ажилдаа маш анхааралтай хандаж байгаа Марго Робби “Birds of Prey: And the Fantabulous Emancipation of One Harley Quinn” киноны зураг авалтын талбай дээр

Жүжигчин Сураж Шарма “Life of Pi” киног үнэмшилтэй болгохын тулд их хүч хөдөлмөр гаргажээ

“X-Men” киноны Storm нисэж байгаа тусгай эффектгүйгээр ч сүрдмээр харагдаж байна

Лиза болон Луиза Барнс нар дэлхийн кино түүхэнд хамгийн аймшигтай киног бэлэглэхээр бэлдэж байгаа нь. Бүгд Стэнли Кубрикт мэхийн ёсолъё

Эндрю Гарфилд болон Эмма Стоун нар “The Amazing Spider-Man 2: Rise of Electro” киноны зураг авалтын талбай дээр “Мотор!” коммандыг хүлээж байгаа нь

“Men in Black” киноны харь гарагийн хүн үнэндээ ингэж харагдана

Найруулагч Зак Снайдер, жүжигчин Жерард Батлер нар “300” киноны зураг авалтын талбай дээр кино зохиолоо ярилцаж байгаа нь

“Star Wars: Episode V – The Empire Strikes Back” киноны зураг авалтын ард

Наоми Уоттсын тоглосон “King Kong” киноны алдартай хэсгийг ингэж л авч

“Once Upon a Time in Hollywood” киноны экшн хэсэгт Брэд Питтийг орлон тоглох жүжигчин

“The Other Boleyn Girl” киноны зураг авалтын талбай: ”Мотор!” командын өмнө Скарлетт Йоханссоныг бэлдэж байгаа нь

Мэлхий Нинжа үнэндээ яст мэлхий биш. Ийм хувцастай дүр бүтээнэ гэдэг амаргүй хэрэг болов уу?

Милла Йовович “Resident Evil: The Final Chapter” киноны зураг авалтын үеэр

Киноны дөрөвдүгээр хэсгийн зураг авалт явагдаж байхад продюсер Дэвид Хейманд киноны Рон, Гермиона дүрүүд муудалцаж байгаа хэсгийн талаар жүжигчдэд хэлэх зүйл байсан бололтой

Жүжигчин Тони Револори, Рейф Файнс нар “The Grand Budapest Hotel” киноны зураг авалтын үеэр найруулагч Уэс Андерсоныг маш анхааралтай сонсож байна

Киану Ривз, Марк Дакаскос нар “John Wick: Chapter 3 — Parabellum” киноны зураг авалтын завсарлагаанаар бага зэрэг дэггүйтэхээр шийджээ

Та ямар киноны зураг авалтын талбай дээр очиж үзмээр байна? Кинонд тоглох боломж танд олдож тайзны арын амьдралтай танилцаж чадсан уу?







