Дэлхий дахин ирэх 10 жилд ямар ихээр өөрчлөгдөхийг эндээс олж хараарай. Ойрын ирээдүйн талаарх уг урьдчилсан тооцооллыг шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн гаргажээ

0

Эрдэмтдийн урьдчилсан тооцоогоор бол бидний амьдарч байгаа дэлхий 2030 онд тэс өөр болж өөрчлөгдөнө. Өөрчлөлт амьдралын бүхий л салбарт мэдрэгдэнэ: гэрлэлт, настай хүмүүсийн асаргаа, ачаа тээвэр, анагаах ухаан зэрэг. Дээрээс нь биднийг роботууд түрэн шахах тул зарим нэг төрлийн мэргэжил устах аюул ч байна.

Тиймээс дэлхий дахин 10 жилийн дараа ямар болж болохыг бид сонирхож үзэхээр шийдсэн юм. Шинжлэх ухааны судалгаатай танилцаж ойрын ирээдүйн талаар урьдчилсан тооцоолол хийсэн компаниудын тоо баримтыг сөхөж үзлээ.

  • 2030 онд дэлхийн хүн ам 1 тэрбум хүнээр нэмэгдэнэ гэсэн таамаг байдаг. Сүүлийн жилүүдэд насжилт мэдэгдэхүйц нэмэгдэх чиг хандлага харагдаж байгаагаар ийм таамгийг хийхэд хэцүү биш. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн амын ихэнх хувийг настай хүмүүс эзлэх нь ээ.
  • Энэ хугацаанд Энэтхэг Хятадыг хүн амаараа гүйцэж дэлхийн хамгийн их хүн амтай улс болно. Өнөөдрийн байдлаар энэтхэгчүүд дэлхийн хүн амын 18 хувийг эзэлж байгаа юм. Цаашид юу болох нь сонирхолтой л байна.
  • Охидын “дутагдал” үүсэх магадлал тун өндөр. Судлаачдын тооцож байгаагаар бол охидын тоо хөвгүүдээс 4,7 саяар бага байхаар байна.
© Pixabay, © Depositphotos.com
  • Intel компанийнхан 2030 он гэхэд гудамжны замаар жолоочгүй машин хөдөлгөөнд оролцоно гэж үзэж байна. Юуны түрүүнд жолоочгүй машин нь таксины үйлчилгээнд явах магадлалтайӨдрийн 24 цагаар завсарлага, амралтгүйгээр ажиллаж чадна.
  • Үүнээс гадна цахилгаан техник хэрэгсэл үйлдвэрлэгчид нисдэг машиныг үй олноор нь зах зээлд гаргаж болзошгүй. Одоогийн байдлаар ид шидийн гэмээр ийм хэрэгслийг боловсруулах ажил ид дундаа явж байгаа юм. 2019 онд японы инженерүүд туршилтаар агаарын машиныг нисгэж үзсэн. Уг машин нь зорчигч тээврийнх байсан ба 4 прополлертой дроныг санагдуулна. Уг машин агаарт минут хүрэлгүй буусан ч гэлээ 10 жилийн дараа агаарын машины зам нээгдэнэ гэдэгт бид итгэж байна.
  • Дрон ачаа тээврийн салбарыг тэр чигт нь эзэлнэ. Энэ зорилгоор аль хэдийн ашиглаж эхэлсэн бөгөөд уг төхөөрөмж цаашид илүү их боловсронгуй болох дүр зураг харагдаж байгаа билээ. Жишээ нь, нислэгийн үеэр ачаагаа авах технологи. Ойрын ирээдүйд дронууд бидний сайн мэдэх хүргэлтийн үйлчилгээг бүрэн орлохоор байгаа юм, энэ утгаараа хүргэлтийн залуучуудыг зах зээлээс шахахыг үгүйсгэхгүй.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Өвчтөнүүдэд онлайн зөвлөгөө өгдөг одоогийн чиг хандлага улам алдаршиж эхэлнэ. Цаашид ихэнх өвчтөнүүд эмчтэй харилцахгүй, харин хиймэл оюун ухаантай харилцана. Үүнд эмч нарын санаа зовох нэг зүйл бий, учир нь хиймэл оюун ухаан хүний өвчин шаналлыг сэтгэлээрээ мэдрэхгүй, хүнд хэцүү үед өвчтөнийг сэтгэл санаагаар дэмжиж чадахгүй. Энэ тохиолдолд хиймэл оюун ухааныг хүнтэй хэрхэн зөв харилцах ёстойг зааж сургана л гэж найдахаас даа.
  • Өндөр настай хүмүүсийг халамжлах салбар гэрлийн хурдаар хөгжинө. Тийм ээ, одоогийн өндөр настнууд амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг тусгайлан бэлдсэн асрамжийн газруудад өнгөрөөхийг хүсэхээ болиод байгаа. Гэхдээ эрдэмтдийн таамаглан харж байгаагаар ирээдүйн өндөр настнууд өөрсдөд нь зориулсан асрамжийн газрын үйлчилгээг дуртайяа авахаас гадна өөрийн насны хүмүүстэй бүлэг үүсгэн ямар ч үед яаралтай тусламж үзүүлэх боломжтой эмнэлгийн ажилтнуудын дунд амьдрах болно.
  • Байгаль орчин, ой мод хамгаалах талаар аль хэдийн арга хэмжээ аваад эхэлсэн билээ. 2030 он гэхэд бидний хот суурин газрууд одоогийнх шиг яндангаар нь утаа суунагласан үйлдвэр чихсэн байдлаасаа сална. Харин зүлэг ногоо ихтэй, ой модоор дүүрсэн тав тухтай орчинд амьдрах нь ээ.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Машинууд одоо ч өөрийн туршлага дээрээ суралцаж, олж мэдсэнээ бусад хиймэл оюун ухаан болон роботуудын программуудтай хуваалцаж чадаж байгаа. Гоё сонсогдож байгаа хэдий ч энд “хар тал” бий. Ирээдүйд хүмүүс нэг асуултыг илүү ихээр тавих болно “Роботод аль нь зөв, аль нь бурууг яаж тайлбарлах вэ?” эсвэл “Бид хиймэл оюун ухаанд 100 хувь итгэж болох уу?”
  • Бид компьютерын ертөнцөд толгойгоо мэдүүлсэн хэвээр байх болно. Зөвхөн тоглоом биш мөн сургалтын зорилгоор ашиглах юм. Жишээ нь, оюутнууд дадлагыг виртуал бодит байдлаар хийж болох талтай.
  • 2030 он гэхэд үнэрлэж болдог сониныг зохион бүтээсэн байх болов уу. Ойрын 10 жилд VR-технологи болон бодит байдлыг мэдрэх нэмэлт боловсруулалтын ачаар олон жирийн зүйлийг бодитоор мэдрэх боломж гарна. Жишээ нь, сонины нийтлэл эсвэл телевизийн хөтөлбөрийг мэдрэхүйн эрxтнүүдээрээ мэдрэхэд туслах технологи гарах ажээ.
  • Ихэнх үйлчилгээг аппликейшнээр дамжуулан авах болно. Тэр үед хувийн унаа гэдэг зүйл тун ховор болох байх, яагаад гэвэл жолоочгүй таксины үйлчилгээ хөгжиж эсвэл каршейринг ашиглах боломж бүрэлдсэн байна.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Ихэнх мэдээлэл үүлэн системд хадгалагддаг болно. Зөвхөн хүмүүсийн тухай мэдээлэл төдийгүй мөн ан амьтны тухай мэдээлэл ч хадгалагдана. Жишээ нь, Энэтхэгт Сows to Cloud (“Үүлэн дундах Үхэр”) төслийн хүрээнд үхэр болгоны мэдээллийг цуглуулж хадгалж байна. Мэргэжилтнүүд мэдээллийг боловсруулсны эцэст фермерүүдэд үхрийн хоолны дэглэм, сааль нэмэгдүүлэх талаар мэдээлэл аргачлал гаргадаг ажээ.
  • 2030 он гэхэд бид хувийн туслах төхөөрөмжтэй болно. Төхөөрөмж болгон хиймэл оюун ухаантай. Хувийн туслагч бидний ажлын хуваарийг зохицуулахын зэрэгцээ барьж байгаа хоолны дэглэмийг сахиулах, амралтын зохицуулалт хийх, шаардлагатай тохиолдолд бидний өмнөөс эмчээс зөвлөгөө авах ажээ.
  • Тун удахгүй компьютер олон салбарт ажиллаж байгаа ажиллах хүчийг шахаж гаргана гэж бид боддог. Энэ нь ч цаг хугацааны асуудал байх гэж бид бодож байна. Машин – ямар ч гомдол гаргаж, шаардлага тавихгүй ажилтан. Робот амралтаа авахгүй, эмнэлэгт хэвтэхгүй, хувийн шалтгаанаар удирдлагаасаа чөлөө гуйхгүй. Гэхдээ 2030 он гэхэд компьютер сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй болох нь юу л бол. Тиймээс хүмүүс бид машинтай мөр зэрэгцэн ажиллана гэдэг нь л үнэний ортой болж таарах нь.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • 2030 онд гэхэд нэн шаардлагатай мэргэжлийн 85% нь одоогоор байхгүй байна гэсэн тооцоо бий. Өөрчлөлтийн хурд үнэхээр их байх тул хүмүүс явуут дундаа л сурч боловсорч байхад хүрнэ.
  • Фрилансуудын эрин үе ирнэ. Ажил гэдэг зүйл нэг байрандаа уяатай байхаа больж харин гэрээсээ ч хамаагүй хийж гүйцэтгэх дараалласан ажлууд байхаар харагдаж байгаа юм.
  • Албан байгууллагууд компьютер тоглоомын ард суун, ажил хийж байгаа хүний дүрийг эсгэх “үнэтэй, туршлагатай” ажилтнуудтай зууралдахаа болино.Үүний оронд хүний нөөцийн ажилтнууд тодорхой ажлыг илүү сайн гүйцэтгэх хүний эрэлд гарах ажээ.
© Depositphotos.com, © Depositphotos.com

Та техникийн хөгжилд яаж ханддаг вэ? Жолоочгүй таксигаар давхихыг хүсэж байна уу эсвэл робот таны ажлын байрыг булааж авна гэхээс айж сууна уу?

11
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *