Спортыг үзэн яддaг нэгэн залуу өөртөө хэвлийн булчинг шиг харагдах шивээс хийлгүүлжээ

0

Английн шивээсний салоны эзэн Дин Гюнтер спортоор хичээллэхийг огт хүсдэггүй найзынхаа гэдсэн дээр хэвлийн булчингийн шивээс хийж өгчээ. Тэд бичлэгээ Тикток дээр тавьсан байна. Илүүдэл жинтэй залуу зуны улиралд өөрийгөө бэлдэх зорилгоор спорт зааланд ихэд хичээнгүйлэн дасгал сургуулилт хийж байгааг бичлэгээс үзэж болно. Даанч тэр спортыг үзэн яддaг, үүнийгээ ч нуудаггүй. Спортод илүү цаг зарцуулахыг тэр огт хүссэнгүй.

thesun.co.uk

Түүний үнэнч найз нь гэдсэн дээр нь булчин зурж өгч чадна гэж хэлжээ. Энэ нь Гюнтерийн эртний мөрөөдөл байсан болохоор найзаасаа мөнгө ч авсангүй. Авьяаслаг зураач найзынхаа гэдсэн дээр жинхэнэ юм шиг харагдах булчин шивж өгчээ.

thesun.co.uk

Залуу хүч гаргаад булчинтай болох ёстой байсан гэж та бодож байна уу? Эсвэл залуугийн сонголтыг та хүндэлж байна уу?

10
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *