Канадын уран барималч Лоренс Вальер нь (Laurence Vallières) картоноор асар том хэмжээтэй, өвөрмөц бүтээл хийдэг хүн юм. Түүний бүтээлийн зарим нь нийгмийн асуудлыг хөндсөн байдаг бол өөр нэг хэсэг нь ердөө л зугаатай зүйл байдаг билээ. Ингээд түүний хамгийн сонирхолтой барималтай танилцъя.
Лоренс Вальер нь Канадын уран барималч, зураач хүн. Тэрээр баримлаа хийхдээ ихэвчлэн картон ашигладаг бөгөөд үүгээрээ байгаль дэлхийгээ хайрлаж, эд материалыг дахин ашиглах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлдэг байна. Түүний анхны бүтээл болох горилла нь 2012 онд Монреалийн фестивальд тавигдсан бол түүнээс хойш Герман, Франц, Швед, АНУ, Өмнөд Солонгос зэрэг улсад болсон янз бүрийн үзэсгэлэн яармагт баримлууд нь оролцож байжээ. 2015 онд Филадельфийн амьтны хүрээлэн түүнд бас нэг горилла хийх захиалга өгснийг биелүүлсэн бол 2016 онд АНУ-ын Блэк-Рок хэмээх цөлд болдог Burning Man-д зориулсан баримлыг бас хийж байсан юм.
Энэ бүсгүйн хамгийн сонирхолтой бүтээлүүд
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.
26.
27.
28.
29.
30.
Танд түүний бүтээлүүд таалагдсан уу? Аль нь хамгийн их таалагдсан бэ?