
Бид амьтдын тухай бараг бүхнийг мэддэггэж боддог. Үнэндээ тийм биш юм. Жишээ нь буга исгэрч чаддаг, ирвэс яст мэлхийн хуягийг шүдээрээ зад татаж чаддаг зэргийг бид өдий хүртэл мэдэхгүй явжээ. Бас тагтаа, хэрээ өөрт нь гай тарьж байсан хүний царайг тогтоож авдаг байна. Судалгаагаар бол эдгээр шувууд нь хүнийг өмссөн хувцсаар нь биш бүр яг царай зүсээр нь тогтоож авдаг гэж баталсан байдаг.
Ингээд амьтдын тухай шинэ ойлголт өгөх сонирхолтой баримтуудаа та бүхний өмнө дэлгэж байна.
Тагтаа, хэрээ нь хүний царай зүсийг тогтоох чадвартай

Эдгээр шувууд нь хүнийг царайг тогтоох, таних чадвартай нь тогтоогдсон. Мөн зарим шувууд өөрт нь ямар нэг байдлаар аюул учруулах гэсэн хүмүүсийг нүүр царайг санаж авч өсөрхөж байдаг явдал ч ажиглагдсан байна.
Үхэр бол махчин загаснаас илүү аюултай

Жилд үхрээс болж амиа алдсан хүний тоо махчин загасанд бариулсан хүний тооноос хамаагүй их байдаг байна. WONDER хэмээх хүний өвчлөлд хяналт тавьдаг байгууллагын гаргасан мэдээллээр бол 2001-2013 оны хооронд 60 хүн үхэрнээс болж амиа алдсан бол махчин загаснаас болж жилд ердөө нэг хүн л үхдэг гэнэ. Тиймээс та үхэрнээс айж яваарай.
Цоохор ирвэс нь яст мэлхийн хуягийг шүдээрээ зад татаж чадна

Араатан амьтдын дотроос өөрийн хазалтын хүчээр ирвэс нь арслан, барын дараа гуравт орох хүчтэй амьтан юм. Түүний соёо нь их урт, хүчирхэг учир яст мэлхийний хуягийг эсвэл үхэрний толгойг бяц хазаж чадах ажээ.
Аксолотль хэмээх амьтан тархиа ургуулж, нөхөн сэргээж чадна

Энэ бол саламандрын нэгэн төрлийн амьтан бөгөөд өөрийн биеийн бараг бүх л эрхтэн – хөл, гар, сүүл, зүрхний зарим хэсэг, тархиа дахин ургуулж чаддаг гэдгээрээ алдартай юм. Гэтэл зөвхөн эдгээр эрхтнийг дахин сэргээн ургуулдаг төдий биш гэнэ.
Энэ амьтны бүх л эрхтэнг, бүр нүдийг хүртэл шилжүүлэн суулгахад мэдрэл болон дархлааны хувьд ямар нэг асуудал гардаггүй байна. 1968 оны судалгаагаар энэ амьтны толгойг салгаж авч өөр нэгэнд шилжүүлэн суулгахад ямар нэг бэрхшээлгүйгээр бүрэн ажиллах боломжтойг нь тогтоосон байдаг.
Цох нь одоор баримжаалан зүг чигээ олдог

Африкийн нэгэн цох газраар явахдаа тэнгэрийн заадсыг харж зүг чигээ тогтоодог байна. Энэ цох заримдаа өөрийн үүрнээс бараг 1 км орчим холдох боловч үргэлж гэрээ олж эргэн ирж чадна. Харин харанхуй өрөөнд хийхэд хөдөлгөөн нь ямар нэг замбараагүй болох эсвэл тойроод л яваад байдаг гэнэ.
Заан толинд өөрийгөө хараад танина

Заан толинд өөрийгөө хараад таньж чаддаг байна. Энэ нь уг амьтанд өөрийгөө таних чадвар бий гэдгийг харуулж байгаа бөгөөд ийм чадвар зарим төрлийн сармагчин, дельфинд байдаг билээ.
Скочоор матрын амыг нээлгэхгүй байлгах боломжтой

Матрын эрүү, амны хүч чадал маш их бөгөөд хурдаа авч байгаа ачааны машинтай зүйрлэх нь бий. Гэхдээ ийм хүчтэй эрүүний зарим хэсгийн булчин их сул хөгжсөн байдаг бөгөөд хүн гараараа эсвэл скоч, бүр зарим төрлийн нарийн резинээр ч амыг нь ангайлгахгүй барьж байх боломжтой гэнэ.
Үхэр үнэнч сайн анд нөхөр байж чадна

Үхэр нь өөр бусад үхрүүдээс сонгон найз нөхөр олж чаддаг амьтан юм. Ийм найз нөхөртэй үхэр нь цугтаа байх үедээ илүү бага стресстэй, тайван нөхцөлд байдаг байна. Харин ийм үхрүүдийг салган тусгаарлавал их амархан стресст орох төдийгүй удаан хугацаагаар тусад нь байлгахад хэсэг хугацааны дараа найзархаг, нөхөрсөг зан чанараа гээдэг гэнэ. Эргэн нэгтгэхэд ч гэсэн урьдын сайхан харилцаа нь эргэн сэргэдэггүй гэдгийг тогтоосон байна.
Муурны өөдөөс харахдаа аль болох нүдээ цавчиж байх хэрэгтэй
Ингэж нүдээ цавчих нь та мууранд ямар нэг аюулгүй гэдгийг харуулах учир муур танд илүү их итгэлтэй тайван хандах болно. Нүдээ цавчихдаа аль болох удаан хийх нь та уг амьтанд сайнаар хандаж байгаагийн илэрхийлэл гэнэ. Учир нь муурны төрөлд нүдээ аниастай байх нь нөгөө амьтандаа бүрэн итгэж байгаагийн шинж байдаг юм байна.
Аалз нь халсан элсэнд хоол ундаа болгоно

Seothyra хэмээх аалзны тэгш хэмт тор үүрийг нь хамгаалан бүрхсэн байдал
Өмнөд Африк, Намибын цөлд Seothyra хэмээх төрлийн аалз амьдардаг. Тэд элсэнд нуугдан шоргоолж барьж хооллодог байна. “Хоол хүнс” нь явах үед үүсгэх газрын чичирхийллийг аалз мэдэрч хөлнөөөс нь зуурч авч халсан элсэнд хийж дарах ба ийм байдлаар хоол хүнсээ болгож иддэг юм.
Анааш нь хэт нарийн дуу авиагаар хоорондоо ойлголцоно

Та анаашийг ёстой ямар л бол ямраар дуугарч чаддаг гэдгийг мэдэх үү? Хамгийн сонирхолтой нь анааш маань ихээхэн яриасаг амьтан юм байна. Тэд нэг нэгэнтэйгээ хэт нарийн дуу авиагаар ярилцах ба ийм авиаг хүний чих сонсох боломжгүй юм.
Сонирхуулахад мэргэжилтнүүд анаашийн гаргах зарим дуу авиаг нь тайлж уншиж сурсан гэдэг. Жишээ нь эр анааш найтаах нь эмэгчин анаашдаа өөрийнхөө сайнаар хандаж байгааг үзүүлж буйн тэмдэг гэнэ. Харин архирах мэт янз бүрийн дуу гаргах нь бусад эрэгчин анааштай сөргөлдөж байгаагийн шинж. Харин эм анааш нарийн дуугаар исгэрэх мэт авиа гаргах нь залуу, нялх анаашийг загнаж сургаж байгаа дохио ажээ.
Яагаад шувуу хаа дуртай газраа “бие засдаг” вэ?

Шувуунд сфинктер гэж үгүй. Илүү тодорхой хэлбэл ялгадас гаргах эрхтний булчин гэж бараг үгүй бөгөөд байлаа гэхэд их сул хөгжсөн байдаг юм байна. Тийм учраас тэд ялгадас гаргах процессоо хянах чадваргүй учир эдгээр ялгадас нь ямар нэг хэмжээгээр хуримтлагдах үед өөрөө шууд гадагшилна.
Окапи хэмээх энэ амьтныг зөвхөн үлгэрт гардаг хэмээн XX зуун хүртэл итгэж байжээ

Хагас анааш, хагас тахь болох окапи нь бусад амьтдаас хол, ганцаар амьдрах дуртай нэгэн юм. Тийм учраас энэ амьтны тухай амьтан судлалд XX-р зууны эхэн үе хүртэл ямар нэг зүйл тэмдэглэгдээгүй бөгөөд луу, ганц эвэрт морь зэрэг үлгэрийн амьтдын нэг гэж үздэг байсан гэдэг.
Алтан загасыг жижиг саванд байлгаж болохгүй

Алтан загасыг 4 литрээс бага багтаамжтай саванд тэжээдэг маш олон хүн бий. Хэдийгээр энэ амьтан ихээхэн тэсвэртэй боловч тэдэнд 20 литрээс багагүй багтаамжтай аквариум хэрэгтэй юм. Учир нь энэ загас маш их хэмжээний ялгадас гаргадаг учир сайн шүүлтүүр, цэвэрлэгээ хэрэгтэй болдог. Том саванд байлгах хэрэгтэй болдог хамгийн гол шалтгаан нь энэ загас их том хэмжээтэй болж өсөж томордог бөгөөд 25 см хүрэх, 20+ жил амьдрах нь ч бий. Олон хүн үүнийг нь мэддэггүй учир жижиг саванд байлгасаар залуугаар нь үхүүлдэг билээ.
Баавгай адууг ч гүйцнэ

Итгэхэд хэцүү ч майга хөлт баавгай нь хурдан морийг ч гүйцэх чадалтай гэдэг нь үнэн юм. Гэхдээ тэд богино зайд л ийм хурд гаргаж чадах ба холын замд адуу шиг тэвчээр гаргаж чаддаггүй байна.
Минжнүүд гар гараасаа барилцан унтана

Минж нь усны хөвөөнд дээш харан унтахдаа гар гараасаа барилцан байх бөгөөд унтаж байхдаа нэг нэгнээсээ салаад холдчихгүйн тулд ингэдэг юм байна. Их хөөрхөн байгаа биз?
Та амьтны тухай өөр сонирхолтой, олонд сонсогдоогүй мэдээ баримт мэдэх үү?








Munkhtugs Tsedensuren
2020/01/06 at 06:53
Испаничууд өөрсдөө үхэрт хөөгдөж мөргүүлж үхэцгээдэг байлгүй
Болд Алтанцэцэг
2020/01/06 at 08:49
Тагтаа өөрт нь аюул учруулах гэсэн нэгэнд өш сандаг гэж байна шүү 🤣
Мэн Дээ
2020/01/06 at 13:48
Халамжтай Дүү Лили
Khukk Tila
2020/01/06 at 19:10
Khaliun Bayarkhuu
Re Amgaa
2020/01/06 at 21:23
Amtan sudalaach medeegui ymiig xen medchiw
С. Тэлмэн
2020/01/07 at 09:17
Усан дотор ямар хүн амьдрах биш дээ ямар үхэр илүү аюултай даа биш хүний амьдралд ойр байгаа даа л бгаа ш үү дээ
Tomorbold Ariuka
2020/01/07 at 17:46
Amitan sudlaach medeegui yumiig hen meddeg yum . Shal ineedtei yum niitleh yum
Enerel Lynn
2020/01/08 at 02:47
uhernees aij yvaarai jgshg hahaha
Ydaj uhernees bolgoomjilj yvaarai ghgude ahahha
Mendee Mendee
2020/01/08 at 11:48
Baavgai handgain, buganaas ch hurdan shu