Сүрэг заанууд Хятадын Юнан тосгонд хоол хүнс хайж орж ирээд, 30 кг эрдэнэшишийн дарс олж уугаад тасраад унтацгаажээ

5

Нийгмийн тусгаарлалт, хөл хорио дэлхийн ихэнх улс орнуудад одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд үүний үр дүнд байгаль эх түүхэнд байгаагүй сонирхолтой хариу үйлдэл үзүүлж байна.

Хүмүүс завиар явахаа больж, усны бохирдол буурсантай холбоотойгоор хун шувууд болон дельфинүүд Италийн Венецийн сувагт эргэн иржээ. Үүнээс хүн төрөлхтөн байгальд хэр их хор хохирол учруулдаг болохыг харж болох юм.

Epicalyptic / Facebook

“Epicalyptic” фэйсбүүк хуудасны мэдээлснээр 14 заан Хятадын Юнан тосгонд хүрч ирж, хоол хүнс хайх үеэрээ 30 кг эрдэнэшишийн дарс олж, бүгдийг нь ууж орхижээ. Удалгүй заануудыг цай тариалдаг цэцэрлэгийн хажууханд нүүрэндээ мишээл тодруулан согтчихсон хэвтэж байхад нь хүмүүс олсон байна.

Болсон үйл явдлыг харсан хүмүүс ийн бичжээ, “Хүмүүс тусгаарлалтад ороод байгаа энэ үед 14 заан Юнан мужид орших тосгонд хүрч ирж, хоол хүнс хайжээ. Тэдний энэ хайгуул эцэст нь 30 кг эрдэнэшишийн дарс ууж согтоод, цайны цэцэрлэгийн хажууханд унтсанаар өндөрлөжээ.”

 

 

Эдгээр заануудын нүүрэнд тодорч буй инээмсэглэлийг харахад өхөөрдөм санагдах боловч, тэдний ойгоо орхиж, хүний хөлийн газраас хоол хүнсээ хайхад хүргэж байгаа нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж бодохоор үнэхээр харамсалтай мэдрэмж төрж байгааг хэлэх хэрэгтэй болов уу.

Epicalyptic / Facebook

Хөл хорио аюулт өвчнийг даван гарахад их, бага хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа билээ, гэхдээ бид хойшдоо ан амьтдын амьдрах орчинг бага сүйтгэх хэрэгтэйг эндээс ойлгох хэрэгтэй. Илүү их мод тарьж, ямар ч шаардлагагүйгээр байгаль дэлхийг сүйтгэхээ зогсоох ёстой.

Вирусын халдварын тархалт бидэнд хүмүүс бид байгальд ямар их хор хохирол учруулж байсан юм бэ гэдгийг ойлгуулж байх шиг байна.

Заануудын тухайн мэдээг одоогийн байдлаар фэйсбүүкт 113,000 SHARE хийжээ.

173
ХөөрхөнХөөрхөн
76
Ха ХаХа Ха
28
БахархмаарБахархмаар
27
ГоёГоё
27
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
13
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Хандмаа Сарантуяа

    Хандмаа Сарантуяа

    2020/03/22 at 20:49

    Хөөрхөн юм бэ.

  2. Зочин

    2020/04/06 at 09:10

    hoooooooooooorhooooon

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *