Шинэхэн эцэг, эх болсон залуусыг ирээдүйд нурууны өвчтэй болохоос урьдчилан сэргийлэхэд туслах 10 зөвлөгөө

0

Хүмүүс нурууны өвчнөөсөө болж эмчид хандах явдал тун түгээмэл байдаг. Аз болоход таагүй нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байдаг ажээ. Тухайлбал, хүүхэдтэй болсон эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ буруу тэврэх, өргөхдөө буруу байрлалаар өргөснөөс үүдэлтэйгээр нуруу өвдөх зэрэг маш олон шалтгаан байдаг. Манай сайт уншигч шинэхэн эцэг, эх болсон залууст нурууны өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ.

1. Хүүхдийн үүргэвчийг зөв үүрэх

  • Хүүхдийн үүргэвчээ та урдаа үүрдэг бол аль болох өндөрт тааруулж үүрээрэй.
  • Хүүхэд тань таны биетэй ойрхон байгаа эсэхийг нягтлаарай. Хүүхэд биетэй ойр байх тусам нуруу өвдөх эрсдэл буурдаг.
  • Хүүхэд тань 10 кг буюу түүнээс хүнд жинтэй болсон бол нуруундаа үүрч байхыг зөвлөж байна. Түүнээс хүнд хүүхдийг урдаа үүрэх нь нурууны доод хэсэг өвдөх шалтгаан болдог ажээ.

 

2. Өөрт таатай зөв байрлалд сууж хүүхдээ xөхүүлэх

  • Нурууны түшлэгтэй сандал дээр сууж xөхүүлэх нь зүйтэй.
  • Өвөр дээрх хүүхдээ xөхүүлэхийн тулд тонгойх хэрэггүй. Дэр доор нь тавьж хүүхдээ xөхөндөө ойртуулаарай.

 

3. Хүүхдээ орноос нь өргөхдөө болгоомжтой байх

  • Хүүхдийг өргөхийн өмнө цээжээ хүүхэдтэйгээ аль болох ойртуулаарай. Ингэснээр хүүхдээ тэврэхийн тулд гараа хэт сунгах шаардлагагүй болно.
  • Хүүхдийг тэврэхийн тулд нуруугаа хотойлгож доош бөгтийх хэрэггүй. Үүний оронд хөлөө нугалж, нуруугаа цэх байлгаарай.

 

4. Хүүхдээ өргөхийн тулд бөгтийх хэрэггүй

  • Хүүхдээ өргөхийн тулд бөгтийхийн оронд хөлөө нугалж, гэдэсний булчингийн хүчээр өргөж хэвшээрэй.
  • Өргөхдөө хүүхдээ өөрийн цээжиндээ аль болох ойр барих хэрэгтэй.
  • Өргөхдөө нурууны булчиндаа ачаалал өгөлгүй хөлний булчингийн хүчээр өргөхийг урьтал болгоорой.

 

5. Өндөр сандал дээрээс хүүхдийг өргөх нь илүү хялбар

Өндөр хөлтэй сандал дээр хүүхдээ суулгасан бол хоолны тавиурыг нь авах нь зүйтэй. Ингэснээр хүүхдийг өргөхөд сандалны түшлэг болон хоолны тавиур хоорондын нарийн хэсгээр багтааж өргөх гэж зүдрэх шаардлагагүй болох бөгөөд тавиур дээгүүр гаргаж өргөж авахаас ч нэгэн зэрэг сэргийлэх боломжтой.

 

6. Хүүхдийн тэрэг түрж явах үедээ бөгтийх хэрэггүй

  • Хүүхдийн тэрэгтэй яваа үедээ нуруугаа цэх байлгах нь зүйтэй. Хүүхдийн тэрэг рүү бөгтийх үед нурууны булчинд хэт ачаалал нэмэгдэж, сээр нурууны яс үеэсээ мултрах эрсдэлтэй байдаг.
  • Хүүхдийн тэрэгт хүүхдээ хэвтүүлэхдээ бөгтийхөөс сэргийлж хөлөө нугалж хагас сууж байгаарай.

 

7. Хүүхэдтэйгээ тоглож байхдаа биеийн байрлалаа цэгнэж бай

Хүүхэдтэйгээ тоглож байхдаа анхаарал алдаж бөгтийсөн байх явдал олон байдаг тул биеэ цэгнэж байх нь нурууны өвчнөөс сэргийлэхэд нэн чухал. Түүнчлэн толгойгоо мөрний хэмжээнээс доош оруулж тонгойхгүй байхыг зөвлөж байна.

 

8. Хүүхдийг гуя хэсгээр нь тэврэх хэрэггүй

  • Хүүхдийг гуя хэсгээс нь барьж тэврэх нь тухтай мэт санагдаж болох ч биеийн нэг хэсэгтээ ийнхүү ачаалал өгснөөр нуруу өвдөх бас нэгэн шалтгаан болдог аж.
  • Иймээс хүүхдээ өөрийн цээжинд аль болох ойртуулж, хоёр гараараа тэвэрч байгаарай.

 

9. Хүүхдийг машины суудалд суулгах үедээ өөрөө дэргэд нь сууж бүсийг нь зүүх

  • Хүүхдийн сандал хүнд жинтэй тул хүүхдийг машинд суусан хойно машинд байрлуулахаас татгалзаарай. Юуны өмнө хүүхдийн суудлаа бэхлээд дараа нь хүүхдийг суулгах нь аюулгүй.
  • Хүүхдийг суудалд суулгахдаа өөрөө машины гадна зогсох хэрэггүй. Хүүхдийн суудлыг байршуулах хамгийн аюулгүй газар бол голын суудал байдаг тул түүний дэргэд орж суугаад хүүхдийн суудлын бүсийг бүсэлж өгөх нь зүйтэй.

 

10. Өөрийн өндөрт тохирсон хүүхдийн эд хэрэгсэл сонгож хэрэглэх

  • Живх солих гэж тонгойх, хүүхдээ тэврэх гэж намхан ширээ рүү бөгтийх зэрэг нь нуруу өвтгөх эрсдэлтэй байдаг. Иймээс та өөрийн бүсэлхийнээс дээш өндөртэй ширээ авч хэрэглэх нь зүйтэй.
  • Түүнчлэн нуруу өвдөхөөс сэргийлэхийн тулд ерөнхийдөө харьцангуй өндөр эд хэрэглэл худалдаж авч хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал, хүүхэд саатуулагчийн оронд хүүхдийн савлуур зэрэг бөхийх шаардлага үүсэх нь бага зүйлс авч хэрэглээрэй.

Хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлсний дараа нуруу тань өвдөж байсан уу? Нуруу өвдөхөөс сэргийлэх өөр ямар арга байдаг вэ?

4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *