
Нэгэн аав хүүгийнхээ худалдан авалт хийсэн тоглоомын аппликейшны төлбөрийг төлөхийн тулд машинаа зарах шаардлагатай болжээ.
Их Британийн Умард Уэльс мужийн Колвин Бэйд амьдардаг Мухаммад Ашазын 7 настай хүү “Dragons: Rise of Berk” нэртэй домгийн мангасуудыг сургадаг нэгэн тоглоом дээр янз бүрийн зүйл худалдаж авсан байжээ.
Apple iTunes-ээс ирсэн $1785-ын нэхэмжлэлийг хараад тэрээр өөрийгөө хaлдлагад өртсөн байх гэж бодсон боловч $2.76-$72.22 хооронд нийт 29 удаагийн худалдан авалт хийсэн тухай и-мейл ирсэн байснаар тэрээр хaлдлага биш гэдгийг ухаарсан аж.
Энэ тухай тэрээр, “Эхэндээ би хaлдлагад өртсөн байх гэж бодож байлаа. Хүүхдийн тоглоомонд ийм их мөнгө зарцуулах боломжтой гэж хэн санах вэ?” хэмээжээ.

Тэрээр бага насны хүүхдийг ашиглан өөртөө давуу байдал үүсгэсэн хэмээн Apple компанид дургүйцлээ илэрхийлжээ. Уг тоглоомыг нэг цагийн турш үнэгүй тоглоод цааш үргэлжлүүлэн хязгааргүй тоглох бол $150-ын үнээр худалдаж авч тоглох саналыг тавьж байжээ.
Ийнхүү тэрээр хэрэглэгчийн төвтэй холбогдож, “Та нар намайг үнэхээр чадчихлаа. Та нар хүүхдийг маань ашиглаж байна” хэмээн гомдол мэдүүлжээ. Ийнхүү түүний гаргасан гомдлыг авч үзээд, Apple компани $286-ын буцаан олголтыг хийжээ.







