Өнгөрсөн болон өнєє үеийн алдартай хүүхэлдэйн баатруудын дууг оруулагчид [инфографик]

0

Өнгөрсөн болон өнєє үеийн алдартай хүүхэлдэйн баатруудын дууг оруулагчид [инфографик]


Дуу оруулах гэдэг бол уран сайхны кино, телевизийн хөтөлбөрүүд, богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд, видео тоглоомууд зэрэг багтсан хүүхэлдэйн дүрүүд болон радио болон аудио жүжиг, инээдмийн жүжиг түүнчлэн радио болон телевизийн зар сурталчилгаанууд, гадаадын кинонууд, видео тоглоомууд, хүүхэлдэйн шоунууд, хөгжөөнт нэвтрүүлгүүд зэргийн дууг оруулах урлаг юм. Дараах инфоргафикт харуулсан жагсаалт бол мэдээж хэрэг бүрэн төгс жагсаалт биш. Yзэгч, сонсогчдын танил болсон олон дүрүүд, нэвтрүүлгүүдэд дуу оруулсан жүжигчид маш олон бөгөөд тэднийг бүгдийг нь бичнэ гэдэг амаргүй.Дуу хоолойгоороо бүтээсэн дүрээрээ алдаршин танигдсан дуу оруулагч жүжигчдийн олонх нь зохиолч, дэлгэцийн жүжигчид, продюсерууд болон найруулагчид байдаг. Бидний танд сонирхуулж байгаа инфографикт олны танил болсон олон дүрүүдийн дууг оруулсан дуу оруулагч жүжигчдийн зураг болон дуу хоолойгоороо бүтээсэн дүрүүдийнх нь зураг хамтдаа багтсан байгаа юм. Танд сонирхолтой санагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
Хамгийн эхний хүн бол 20-р зууны зугаа цэнгэлийн талбарт нөлөө бүхий нэгэн байсан гэдгээрээ алдартай Америкийн кино продюсер Walter Elias “Walt” Disney буюу Walt Disney гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа. Зөвхөн кино продюсер бус найруулагч, кино зохиолч, хүүхэлдэйн кино бүтээгч, бизнес эрхлэгч, цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч, олон улсын алдартан, ивээн тэтгэгч буянтан энэ эрхэм дуу оруулагч гэдгээрээ машид алдартай. Домогт хүүхэлдэйн баатар Mickey болон Minnie хулгануудын анхны дууг энэ хүн оруулж байсан билээ. Тэрээр өөрийн ах Roy O. Disney-гийн хамт Walt Disney Productions-ыг байгуулж байсан нь хожмоо дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино бүтээгчдийн нэг болсон юм. Зөгийн баланд туйлын дуртай, гэнэхэн хөөрхөн Pooh баавгайн дууг анх оруулсан гэдгээрээ алдартай дуу оруулагч жүжигчин Sterling Holloway нь 150 кино болон телевизийн шоунуудад дуу оруулсан нэгэн. Holloway та бидний сайн мэдэх Snow White and the Seven Dwarfs хүүхэлдэйн киноны Унтаахай, Bambi хүүхэлдэйн киноны насанд хүрсэн Flower-ын дууг оруулсан. Alice in Wonderland-ын The Cheshire Cat болон The Jungle Book-ын Kaa могойн дуу мөн л түүнийх. Америкийн инээдмийн жүжигчин, дуу оруулагч Mel Blanc нь Америкийн хүүхэлдэйн киноны алтан үед Warner Bros.-той хамтран ажилладаг байжээ. “Мянган хоолойтой эр” хочит тэрээр дуу оруулалтын салбар дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэгддэг байна. Хэдэн арван жилийн турш үзэгч, сонсогчдын хайрладаг олон арван дүрүүдэд дуу оруулсан Daws Butler нь дан ганц хүүхэлдэйн киногоор тогтохгүй телевизийн шоунууд болон сурталчилгаануудад дуу оруулдаг байжээ. Мянга мянган радио сонсогчдын эчнээ танил Hal Smith нь мөн л маш олон бүтээлүүдэд дуу оруулж байснаас хамгийн анхных нь дууг оруулж байсан дүрүүд гэвэл Winnie The Pooh хүүхэлдэйн киноны ухаалаг шар шувуу, Beauty and the Beast хүүхэлдэйн киноны Philippe морины дүр юм. Энэ мэтчилэн олон олон алдартай дүрүүдийн дууг ямар ямар хүмүүс оруулж байсныг та бүхэн дараах инфографикаас олж уншаарай.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2011/07/26 at 15:48

    ene humuusiin gaihaltai duu hooliog huuhed nas min sonsoj ungurjeee

  2. Зочин

    2011/07/26 at 15:49

    haha nice2 ter Mel Blanc yasan olon cartoond voice hiisin javascript:justReturn()

  3. but1111

    2011/07/26 at 15:57

    iim humuus ard ni nuuugdj bjee mmmm^^

  4. Dx555

    2011/07/26 at 16:01

    bi bvgdend n durtai 8)

  5. BA3

    2011/07/26 at 18:03

    mel blanc aimar2

  6. CrEEeeZZZ

    2011/07/26 at 18:34

    :-)

  7. Mater

    2011/07/26 at 18:43

    sponge bob

  8. coralqq

    2011/07/26 at 19:02

    гоё л юм

  9. tuulaixan

    2011/07/26 at 19:09

    Гоё юм аа

  10. Crunch

    2011/07/26 at 19:09

    hooh medeegui ym bn

  11. Suiton

    2011/07/26 at 19:30

    wow

  12. Erdenesurenerdenesuren

    2011/07/26 at 20:49

    mel blanc buur alsan bnshd

  13. XuP

    2011/07/26 at 22:55

    nice ain ene cartoon uud bugdeerei goy shu :D

  14. astrod

    2011/07/27 at 01:10

    uuuu laitai shuu

  15. ben_jr

    2011/07/27 at 09:30

    bugd goy

  16. _V_

    2011/07/27 at 14:16

    Gaihaltai.

  17. GanGaNaa

    2011/07/27 at 16:07

    sponge bob od iim hun duu oruuldag bhnee en dundaas hamgin alia ni sponge bob l yumda:-)

  18. erxem_0505

    2011/07/27 at 20:15

    kakaz video oruulsan bol

  19. pilguun

    2011/07/28 at 02:36

    unheer gaihaltai duu oruuljee

  20. Зочин

    2011/07/29 at 12:37

    niaaaa…. whats up duck :D

  21. otgontogs

    2011/08/02 at 16:09

    goe medeelel bnaa… bayrllaa.. XOPOM

  22. TheLibertines

    2011/08/03 at 18:30

    LIKE

  23. trickymunh2001

    2011/08/09 at 15:54

    BYY M3d MuHuu yHl-l-lux l-0M Bul-l-l BauHa

  24. Зочин

    2011/12/13 at 19:08

    hooooh ymar goy yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *