Хэтэрхий яриа хүмүүсээс зайгаа барьж, өөрийн үнэт цагаа хий дэмий зүйлд үрэхгүй байхад чинь туслах 8 арга

2

Зарим хүмүүс бодол санаагаа хуваалцах хэрэгтэй болдог ба тэд хэзээ ч зогсоно гэж үгүй. Мэдээж найрсаг байх нь чухал ба хүмүүсийг яриаг тасалдуулах нь бүдүүлэг хэрэг. Гэвч энэ нь хүмүүсийн хэрэггүй яриаг сонсож, өөрийн үнэт цагаасаа хугаслахад хүргэдэг. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол, өөрийнхөө төлөө “хариу арга хэмжээ авах” ба тэдгээр чалчаа хүмүүсээс хэрхэн зайгаа барих талаар мэддэг байх хэрэгтэй.

Бид та бүхэнд хэтэрхий удаан үргэлжлэх харилцан яриаг эрт дуусгахад туслах 8 зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Бүү санаа зов, та зүй зохисгүй харагдахгүй, яагаад гэвэл та хэрхэн зөв арга замаар уг харилцан яриаг эртхэн дуусгахыг мэдэж авах болно.

 

1. Эелдгээр сонсох

Эхний алхам бол тэвчээртэйгээр сонсох. Тухайн хүн танд юуны талаар ярих гээд байгааг ойлгох нь чухал. Магадгүй тэдэнд танд мэдрүүлэх чухал үзэл бодол эсвэл мэдрэмж байж болох юм. Эсвэл магадгүй тэд өөрийгөө магтуулахыг хүсэж байж ч мэднэ. Хэрэв энэ үнэхээр чухал бол ярих зүйл нь тэгтлээ удаан үргэлжлэхгүй.

 

2. Гол санаа нь юу болохыг дандаа асуух

Тухайн хүн сэдвээсээ хазайх үед, хамааралгүй болон жижиг сажиг зүйлсийг яриандаа оруулна. Энэ нөхцөлд уг харилцан ярианы хамгийн гол санаа нь юу болохыг сануулах нь зөв. Мөн та тэднээс ярьж буй зүйлийнх нь талаар асууж болно. Ингэвэл тэд гол зүйлээ ярьж эхэлнэ. Эцэст нь та бусдад өөрийн чинь цаг ямар үнэтэйг ойлгуулах хэрэгтэй.

 

3. Яриаг нь тасалж болох эсэхийг асуух

Хэрэв таны өмнөх харилцан яриаг дуусгавар болгох оролдлогууд амжилттай болсон хэдий ч, тэд ярихаа болихгүй бол илүү өөртөө итгэлтэйгээр арга хэмжээ авах цаг нь ирсэн гэсэн үг. Хэрэв танд яриаг нь таслах хэрэгтэй юм шиг санагдвал та тэднээс найрсгаар, гэхдээ өөртөө итгэлтэй байдлаар асууж болно. Зарим хүмүүс харилцан яриаг удаан хугацаанд үргэлжилж байгааг анзаардаггүй бол, зарим нь таныг асуух үед яриаг дуусгах хэрэгтэй болохоо мэддэг.

Танд өөр уг харилцан яриаг дуусгах сонголт үлдээгүй бол, дээрх аргыг хэрэглэхэд буруудахгүй. Тэд үргэлжлүүлэн өөр сэдвээр яриа эхлүүлбэл, дахин энэ аргыг хэрэглэж яриаг нь тасалж болно.

 

4. Ярианы сэдвийг өөрчлөх

Тэдний яриаг тасалсны дараагаар, та ярианы сэдвийг өөрчлөх боломжтой. Харилцан яриаг тэр дор нь зогсоохын оронд та үзэл бодлоо илэрхийлж болно. Өөрийнхөө тухай эсвэл нохой, нэг бол найзынхаа талаар ярианы сэдвийг өөрчлөх нь эерэг хандлагыг бий болгоно. Ингэснээр та тэдэнд өөрийнхөө харилцан ярианаас юу мэдэрч байгааг болон энэ яриаг дуусгах хэрэгтэй гэдгийг ойлгуулах юм.

 

5. Яриаг нь сонсох цаг зав байхгүй гэдгээ хэлэх

Заримдаа хүмүүст сануулга өгөхөд гэмгүй. Тэднийг бага зэрэг яаруулах нь ямар нэгэн хор хөнөөл учруулахгүй. Тэдний яриаг сонсох хангалттай цаг зав байхгүй гэдгээ хэлэх нь тухайн мөчид та өөрийгөө завгүй гэдгээ ойлгуулахаас гадна, үнэт цагаа хий дэмий зүйлд зарцуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байна гэсэн үг. Хэрэв тэд яриагаа заавал дуусгах гэж үргэлжүүлэн ярьсаар байвал та тэдэнд “Одоо биш ээ, би завгүй байна” гэж хэлэхэд болно.

 

6. Тодорхой заасан цаг хугацаанд ярихыг зөвшөөрөх

Тэдэнд танд цаг бага байгааг сануулах нь үр дүнтэй арга юм. Зарим нөхцөлд та өөртөө цаг бага байгаагаа анхааруулж, өөр хийх чухал зүйлс төлөвлөгөөнд багтсан гэдгээ хэлэх хэрэгтэй. Хэрэв тэд яриагаа заавал дуусгахыг хүсэж байгааг та анзаарах юм бол, тэдэнд яриагаа дуусгах тодорхой цагийг олгож болно. Ингэхдээ та тэдэнд харилцан ярианд цаг гаргах үнэхээр хүндрэлтэй байгааг ойлгуулж, хийх ажил их байгаа гэдгээ мэдрүүлэх нь чухал.

 

7. Дургүй байгаагаа илэрхийлэх

Тэд юуг ч тоох сөхөөгүй, бас ярихаа болихгүй байвал энэ аргыг хэрэглэнэ. Хүмүүс заримдаа замдаа тааралдсан хэнд ч хамаагүй амьдралаа ярихыг хүсдэг. Хэрэв ямар ч арга тэдний яриаг зогсоож чадахгүй байвал, нөхцөл байдал танд таалагдахгүй байгааг илэрхийлэх хэрэгтэй. Уурласан нүүрний хувирал болон биеийн хэлээр дамжуулан тэдэнд ярьж буй зүйл нь таалагдахгүй байгааг илэрхийлж болно.

 

8. Зүгээр орхиж явах

Энэ бол бүдүүлэг арга, гэхдээ үр дүнтэй. Хэрэв тэд таны үнэт цагийг үрж, биеийн хэлийг чинь үл ойшоож байвал, үүнээс өөр хэрэглэх арга байхгүй. Тийм ээ, таны орхиж явах цаг болсон. Эцэст нь, одоо хангалттай. Танд өөрийн гэсэн амьдрал болон анхаарал хандуулах өч төчнөөн асуудлууд бий.

Та зогсолтгүй ярьсаар байдаг хэн нэгэнтэй уулзаж байсан уу? Ямар арга хэрэглэж тэдгээр хүмүүстэй учир зүйгээ ололцдог вэ? Бидэнтэй өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу.

6
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *