Back to the Future киноноос сэдэлтэйгээр бүтээгдсэн Nike MAG кет [13 зураг + 2 видео]

0

Back to the Future киноноос сэдэлтэйгээр бүтээгдсэн Nike MAG кет [13 зураг + 2 видео]


1989 оны “Back to the Future 2” хэмээх домогт киног мэдэхгүй хүн үгүй. Энэхүү кинон дээр 2015 онд Marty McFly-гийн өмсдөг кетний яг адилхан хуулбарыг спорт хувцас хэрэглэлийн Nike компани олон жилийн судалгаа, эрэл хайгуулын дүнд бүтээсэн байна. Ердөө 1500-хан хос үйлдвэрлэгдэж байгаа энэхүү кет онлайн дуудлага худалдааны eBay сайт дээр тавигдах аж. Гэхдээ нэг хос нь 3300 долларын үнэтэй Nike MAG кетийг худалдаалснаас олсон бүх мөнгө дээрх киноны Marty McFly-гийн дүрээрээ алдаршсан Канад-Америкийн жүжигчин Michael J. Fox-ын Michael J. Fox Foundation санд хандивлагдах гэнэ.Энэхүү сан нь төв мэдрэлийн системийн өвчин болох Паркинсоны өвчний талаарх судалгааны сан юм байна. Жүжигчин Michael J. Fox 1991 онд Паркинсоны өвчтэй гэсэн онош тогтоогдсон бөгөөд 1998 онд түүний дээрх өвчтэй болох нь олон нийтэд зарлагдсан юм. “Back to the Future” киног бүтээгчид дээрх санааг Nike брэндэд санал болгосноор Nike MAG кет бүтсэн бол киног бүтээгчид киноны жүжигчидтэй адил жүжигчнийг тоглуулсан сурталчилгааг бүтээсэн бөгөөд энэ нь энэ гутал яагаад 2011 онд ирээд байгаагийн учрыг тайлбарласан сурталчилгаа болжээ.

[ XopoM.com ] фото

Орегон муж, Бивертон хот (2011 оны 9-р сарын 9) – Nike компани www.nikemag.ebay.com сайтаар дамжуулан 1500 хос Nike MAG кетийг худалдаалах болсноо, мөн худалдаанаас олсон бүх орлого Паркинсоны өвчний эсрэг тэмцдэг Michael J. Fox Foundation санд шууд хандивлагдах тухай мэдэгдсэн байна.

 

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Анхны цэнэглэдэг кет болох Nike MAG кет нь “Back to the Future 2” кинон дээр гардаг кетний яг адилхан хувилбар болон бүтээгджээ. Гэрэлтдэг LED гэрлэн гоёлын оруулга, татуурган дээрх цахилгаан, гэрэл цацруулсан Nike гэсэн лого, ерөнхий хэлбэр гэхчилэн бүх зүйлс нь гайхалтай болсон энэхүү кетний кинон дээр гардаг кетнээс ялгарах цорын ганц ялгаа нь тав тухтай байдлыг хангах үүднээс уланд нь нэмэлт хөөсөнцөр хийж өгсөн явдал юм. Nike MAG кетний гэрлэн чимэглэл бүхий хэл нь нэг удаагийн цэнэглэлтээр таван цаг асах чадалтай аж.

 

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

“Back to the Future 2” киногоор үзэгчдэд анхны төсөөлөл нь хүрсэн Nike MAG кетний анхны эх загварыг киноны гол дүр Marty McFly-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Michael J. Fox 2015 онд өмсдөг.

 

[ XopoM.com ] фото

Nike компани хэдэн жилийн судалгааны дүнд бүтээсэн Nike MAG кетээ 2011 онд худалдаанд гаргах боломжтой болсноор түүнээс олох бүх ашиг буюу 5 сая доллар Michael J. Fox Foundation санд хандивлагдах болжээ.

 

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Nike компаний жүжигчин Fox-ыг дэмжих Nike Foundation-ы хүсэл эрмэлзлэлийг мэдэж байсан “Back to the Future” киноны уран бүтээлчид Nike MAG кетийг худалдаанд гаргахтай зэрэгцэн санаанд оромгүй тусламжийг бас үзүүлсэн байна. Киноны гүйцэтгэх продюсер Frank Marshall кино болон кинонд тоглосон жүжигчдийнхээ хүндэтгэлд зориулан “Гээгдсэн анги”-ийг бүтээх санаачлагыг гаргасан бөгөөд энд 2015 оноор аялж явсан Dr. Brown 2011 онд зочлох боломжийг олж авч байгаа тухай гардаг байна.

 

[ XopoM.com ] фото

Энэхүү сурталчилгаанд киноны гол дүрийн нэг Dr. Brown-ы дүрийг бүтээсэн жүжигчин Christopher Lloyd, жүжигчин Donald Fullilove нар хайртай дүрүүдээ дахин бүтээсэн бол дэлгүүрийн эрхлэгч болон худалдан авагчдын дүрийг жүжигчин Bill Hader, сагсан бөмбөгийн од Kevin Durant нар бүтээжээ.

 

1500 хос Nike MAG кет энэ сарын 8-наас 18-ныг хүртэл 10 хоногийн турш өдөр бүр www.nikemag.ebay.com сайтаар дамжуулан худалдаалагдах юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

28 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/09/13 at 15:08

    adminaa iphone iin 4.3.5 ios-iig UNLOCK HIIH SOFTWARE OLOOD OGOOOCH

  2. watuus

    2011/09/13 at 15:08

    goe haragdaj bna shd

  3. Зочин

    2011/09/13 at 15:41

    unen nice

  4. indanaa

    2011/09/13 at 16:07

    bi negiig avtsiishd etr geed shaagaad bhguu yu nee bol mani meted haragdahguu biz

  5. BA3

    2011/09/13 at 16:13

    uneheer nice

  6. tuulaixan

    2011/09/13 at 16:30

    хмм

  7. xoosh

    2011/09/13 at 16:37

    VNETEI END BNA AAA 2125$ GJ BNA SH DEE AWCHIII GESEN CHIN

    [ Зассан: xoosh , өдөр 2011/9/13 16:46 ]

  8. zaika_kitty

    2011/09/13 at 17:25

    yanztai l nike bn

  9. sirusIP

    2011/09/13 at 17:27

    4999$ Гэж БАЙСАН ШДЭЭЭ 15 хийгдсэн гэсэн

  10. Зочин

    2011/09/13 at 18:20

    Back to the future биш Back for the future гэж байна шдээ.

  11. Suiton

    2011/09/13 at 19:17

    kkk eemr2

  12. Зочин

    2011/09/13 at 19:52

    enig omsood ybj bwlch. Muuhan shimaani hajuud tach haragdanda :-)

  13. 24c_Pl4yBoy

    2011/09/13 at 20:16

    hmm nice id bna

  14. bliss03

    2011/09/13 at 21:16

    aihtar aihtar

  15. Lightess

    2011/09/13 at 22:46

    hahah Saaral jordan ain

  16. BizY

    2011/09/13 at 22:47

    wow nice aan

  17. tuulaixan

    2011/09/13 at 22:51

    Хмм

  18. bayaka_0407

    2011/09/14 at 09:46

    nice nice

  19. InprezA

    2011/09/14 at 11:25

    shuud tsahilgaanaar vdegddegu n tiimerhvv yum

  20. jerry-man

    2011/09/14 at 16:27

    :D

  21. hiter_tt

    2011/09/14 at 17:21

    goe l ket bn

  22. pilguun

    2011/09/14 at 19:48

    zaawal awndaa harj bgaarai

  23. yodo01

    2011/09/14 at 21:11

    zaza daj

  24. SoL0

    2011/09/15 at 19:35

    yah we dee ym

  25. Sfile

    2011/09/18 at 14:51

    Saihan ket bna Shakderzaw!!!!!!

  26. lovableboy

    2011/10/01 at 23:38

    mongold hezee ireh boldoo

  27. Зочин

    2012/01/10 at 18:58

    yg huperdunk shig l ym bnshdee

  28. Зочин

    2012/03/11 at 19:21

    woooooow it is good

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *