Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд

0

Үнэндээ дараах тээврийн хэрэгсэл гээд байгаа зүйл маань таны бодож байгаа шиг гэрээс ажилд хүргэх, хэдэн зуун километрийг туулдаг хэрэгсэл биш юм. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь том барилга эсвэл паркаар зугаалахад илүү тохиромжтой юм. Тэд үнэхээр өвөрмөц загвартай бөгөөд технологийн дэвшлийг өөртөө агуулж чадсан учраас таны сонирхлыг татах болно.

1. Хоёр дугуйт скейт

Стандарт скейтээс ялгаатай нь гэвэл хоёр дугуйт загвар нь хөлөөрөө чөлөөтэй чиглүүлж эргэх боломжийг олгодог. Бүрэлдэхүүн хэсэг нь гэвэл – 25 см-ын диаметртэй хоёр дугуй, хөлд эвтэйхэн платформтой.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 1

2. Нисдэг скейтборд

Агаар дээр тогтох энэхүү Hendo скейт нь дөрвөн диск хэлбэрийн хөдөлгүүрээр тоноглогдсон ба эдгээр нь соронзон орон үүсгэж скейтийг газраас түлхэн хөндийрүүлдэг аж.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 2

3. Электромеханик нэг дугуйт скейт

Onewheel – өөрийгөө тэнцвэржүүлдэг нэг дугуйт электромеханик скейтборд. Энгийн үгээр хэлбэл өсвөр насны охид хөвгүүдэд зориулсан шинэ төрлийн тоглоом юм. Ойролцоогоор 19 км/ц хурдтай явах боломжтой.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 3

4. Өвөрмөц эрлийз

Segway нь өөрөө хөдөлдөг төхөөрөмжүүдийн шинэ урсгалын салбарыг бий болгосон юм. Зарим загварууд нь ямар галзуу гэж бодно. Aeyo – энэ бол скутер, унадаг дугуй, хос тэшүүрийн холимог төхөөрөмж юм.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 4

5. Хагас унадаг дугуй

Half Bike-ыг унана гэдэг – гүйлт болон унадаг дугуйны хослол юм. Хэдий та босоо байрлалд байх ч энэхүү дугуй нь биеийн хөдөлгөөнөөр тань жолоодогдон эргэх хөдөлгөөн хийх болно. Та илүү их авхаалж самбаа, илүү их зугааг мэдрэхээс гадна хажуугаар өнгөрөх хүмүүсийн гайхсан нүдийг олж харах болно.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 5

6. Агаарын байк Aero-X

Байк Aero-X-тэй байхад танд ямар ч зам, ямар ч саад тотгор хамаагүй байх болно. Эргэлдэх хөдөлгүүр болон хоёр эрэг нь яг жирийн мотоцикл шиг биеийн хөдөлгөөнөөр хариу үйлдэл үзүүлэх ба 70 км/ц-ийн хурдтай ниснэ. Aero-X ямар ч лицензгүйгээр таны нисэх хүслийг биелүүлэх болно. Үнэ – $ 85,000.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 6

7. Suitcase Scooter

Хятадад ачаа тээвэрлэдэг нэгэн хялбар төхөөрөмжийг үйлдвэрлэжээ. Үүгээр та ачаагаа зөөхөөс гадна өөрөө ч дээр нь суугаад зорчих боломжтой юм. Хе Лиэнгкая-ын зохион бүтээсэн Suitcase Scooter нь хоёр хүнийг тээвэрлэх чадвартай бөгөөд 19 км/ц хүртэл хурдтай давхиж, нэг бүтэн зайгаар 59 км явах чадалтай.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 7

8. Нэг дугуйт скутер

Airwheel-ын өөрийгөө тэнцвэржүүлдэг скутер нь ердөө 9,8 кг жинтэй, мөн эвтэйхэн бариул болон хөлийн гишгүүртэй. Энэхүү скутер нь энгийн чемоданыг бодвол зай бага эзлэх ба 80 минутыг дотор бүтэн цэнэглэгдэж 16 км/ц хүртэл хурдалж чадна.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 8

9. Сегвей

Жолоочийн хоёр талд хоёр дугуй байх ба энэ нь өөрийгөө тэнцвэржүүлдэг цахилгаан төхөөрөмж юм. Сегвей скутер нь бага хүч ашиглан урт зайг хурдан туулдгаараа онцлог юм. Сегвей ойролцоогоор 20 км/ц хүртэл хурдлах чадвартай ба аккумулятор нь 39 км зам туулах боломжийг олгодог.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 9

10. Jetpack

Хэдий дэлхий дээр аль хэдийнээ хангалттай их хүчин төгөлдөр хувилбарууд гарсан ч jetpack-ыг чөлөөт худалдаанд нэвтрүүлээхгүй байгаа юм. Шинэ Зеландын компани Martin Aircraft 2017 оны эхний улирал гэхэд jetpack эздийнхээ гарт очих болно гэжээ.

Технологийн дэвшлийг мэдрүүлэх тээврийн хэрэгслүүд 10

18
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. П. А. Й.

    П. А. Й.

    2015/12/27 at 21:15

    ХОЁР ТИЙШЭЭ САЛААД АЛЦАА ЗАД АВХААР Л ЮМ БНА

  2. Зочин

    2015/12/29 at 17:18

    xaxa

  3. Төгсөө

    2016/01/31 at 21:22

    yumnii hugjil soliorchiindoo saihan saihan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *