Ганцхан дусал цусаар хорт хавдрыг илрүүлэх боломжтой

0

Олон улсын эрдэмтдийн баг тромбоцитын РНХ-г ашиглан эрт үеийн хорт хавдрыг илрүүлэх сорил боловсруулжээ. Хорт хавдрыг олж, үе шат, байршлыг тодорхойлохын тулд ганцхан дусал цус шаардлагатай. Энэхүү шинэ сорил нь хавдрыг 96% үнэн зөв илрүүлдэг аж.

Ганцхан дусал цусаар хорт хавдрыг илрүүлэх боломжтой 1

Тромбоцитын РНХ-ийн шинжилгээн дээр үндэслэн гаргасан шинэ сорил нь ганцхан дусал цус ашиглан хавдар болон түүний үе шатыг тодорхойлох боломжтой хэмээн Science Daily Cancer Cell сэтгүүл дээр бичжээ. Энэхүү цусны шинэхэн шинжилгээний аргаар хорт хавдрыг 96%-ийн магадлалтай илрүүлэх боломжтой юм байна.

Umea Их сургуулийн хавдар судлалын мэргэжилтэн, шинэхэн судалгааны хамтран зохиогч Jonas Nilsson хэлэхдээ: “Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Бид цусны биопсийн шинжилгээнд тулгуурлан хавдрыг илрүүлж болох ба ирээдүйд жишээ нь, хорт хавдрын эсийг судлах инвазив аргыг хэрэглэхээ болих боломж бий гэдгийг судлан мэдсэн. Энэ судалгаагаар бараг бүх төрлийн хавдрыг илрүүлэх боломжтой гэдгийг олж мэдсэн бөгөөд цусны биопси ашиглах аргыг хэрэглэснээр бидэнд хавдрын эрт үеийг илрүүлэх асар их боломж байгаа гэдгийг баталж байгаа юм” гэжээ.

Швед, Нидерланд, АНУ-ын мэргэжилтнүүд тромбоцит нь судалгаа хийхэд хамгийн тохиромжтой, хялбар дээж гэж үзсэн бөгөөд улмаар энэхүү шинэ аргыг ашиглан хавдрыг илрүүлж эмчилгээний төлөвлөгөөг сонгоход хялбар болно гэжээ. 283 хүнээс цусны дээж авч цусыг туршилтаар шинжлэхэд 228 хүнд нь янз бүрийн хорт хавдар байгаа гэдгийг илрүүлжээ. Харин үлдсэн 55 хүн хавдрын өвчний ямар ч шинж тэмдэггүй гэж гарчээ.

Ганцхан дусал цусаар хорт хавдрыг илрүүлэх боломжтой 2

Хавдрын эрт үеийн оношилгоонд хамрагдсан нийт 39 өвчтөний дунд дахин шинжилгээ хийж үзэхэд хорт хавдрын үе шатыг 100% үнэн гаргажээ. Энэхүү шинэ аргыг ашиглан судлаачид нийт өвчтөний уушиг, хөх, нойр булчирхай, тархи, элэг, бүдүүн гэдэсний болон шулуун гэдэсний хорт хавдрыг 71%-ийн хамгийн өндөр магадлалтайгаар тогтоож чаджээ.

Мөн саяхан Английн эрдэмтэд шээс ашиглан эрт үеийн нойр булчирхайн хавдрыг илрүүлж сурсан. Энэ шинжилгээ нь эрт үеийн нойр булчирхайн хавдрыг архаг нойр булчирхайн үрэвслээс ялгах боломжийг олгосон юм. Үүнээс гадна шээсний шинжилгээ нь цусны шинжилгээний аргаас илүү өртөг өндөртэй байдаг аж. Судалгаагаар гурван уургийн хослол нь нойр булчирхайн нэг болон хоёрдугаар үе шатанд хавдрыг 90%-ийн магадлалтай үнэн зөв илрүүлж чадаж байна гэсэн дугнэлтэнд хүрчээ. Орчин үед хүмүүсийн 80 орчим хувь нь хорт хавдрыг мэс заслын аргаар авах боломжгүй болсон үе шатанд нь олж мэдэж байгаа юм.

Ганцхан дусал цусаар хорт хавдрыг илрүүлэх боломжтой 3

10
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ulziijargal Ulzii

    Ulziijargal Ulzii

    2015/12/29 at 12:04

    Yaj we bvh toroliin hawdar ilreh bolomjtoi yummy?tiim bol yagaad hojyy ilereed bdag yum be?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *