Хэрэв та байшиндаа засвар хийхээр шийдсэн бол гэнэт баяжиж ч магадгүй шүү! Яагаад гэдгийг нь та үүнийг уншаад ойлгоно

0

Амьдралдаа нэг удаа ч болов засвар хийж үзсэн хүн ямар их хөрөнгө мөнгө шаарддаг ажил болохыг сайн ойлгосон байгаа. “Хөнгөн” засварт ч гэсэн их мөнгө ордог, их засварт бол – бүр ч их гэсэн үг. Гэхдээ гайхалтай зүйл хэнд ч, хэзээ ч тохиолдож болно шүү дээ. Засвар хийж байгаа хүн гэнэт баяжих … Итгэмээргүй зүйл? Гэхдээ байх боломжтой гэдгийг манай нийтлэлээс уншаарай.

Америкийн Кливленд (Огайо муж) хотод энэ сонирхолтой зүйл тохиолдсон юм. Гэр бүлийн хос бусдын л адил байшин худалдаж авах мөрөөдөлтэй. Тэд мөрөөдлөө биелүүлэхээр мөнгөө хуримтлуулж байсан бөгөөд яг байшин авахдаа дээрээс нь мөнгө нэмж зээлэхэд хүрчээ. Мөнгөөрөө муугүй байшин худалдаж авч чадсан ч засвар хийх шаардлагатай байв.

Засварт дахиад л мөнгө хэрэгтэй болно. Нэг их баярлууштай зүйл биш боловч байшингаа өөрсдийн хүсэлд нийцүүлж засахаас өөрцгүй. Зоорины хэсгийг цэгцэлж эхлэхэд нөхөр нь санамсаргүй гэнэтийн бэлэгтэй учирчээ. Шуудхан хэлэхэд аз нь гийсэн гэр бүлийн хос байлаа.

Юу болсон юм бэ гэж үү? Зооринд хөглөрсөн хог нoвш цэвэрлэж байхдаа залуу хуучин цүнхтэй таарчээ. Цүнхийг нээж хараад нүд нь орой дээрээ гарсан байна. Цүнхэнд хэний ч санаанд оромгүй гэнэтийн бэлэг байв – боодол долларын дэвсгэртүүд. Үүгээр ч дуусахгүй. Хогоо цааш үргэлжлүүлэн цэвэрлэж байгаад дахиад нэг цүнх гаргаад ирж, бас л цүнх дүүрэн мөнгө.

Ингээд нийт дүнгээр 50,000 доллар цүнхэнд хадгалагдаж байжээ. Байшингийн шинэ эзэд олзондоо баярласан нь мэдээж. Мөнгөн дэвсгэртүүдтэй цуг 1951 оны 3 дугаар сарын сонины нэг хайчилбар байсан гэдэг. Хэний нуусан мөнгө юм бүү мэд, эзэн нь энэ олон жилийн хугацаанд гарч ирээгүй, тэр чигээрээ нууц хэвээр үлдлээ.

АНУ-ын хуулиар нуугдмал хөрөнгийг олсон хүн хүссэнээрээ захиран зарцуулах эрхтэй. Эрхийнхээ дагуу гэр бүлийн хос энэхүү мөнгийг ашиглаж зээлээ дарахаар шийдсэн. Тэд одоо ямар ч өр зээлгүй, мөнгөө хэмнэх шаардлагагүй амар амгалан амьдарцгааж байна.

11
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dolgor Dogsom

    Dolgor Dogsom

    2022/03/06 at 14:31

    Mongold iim zuil bhgui bha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *