Эхнэр нь жоомноос маш их айдаг тул Энэтхэгийн нэгэн гэр бүл 3 жилийн хугацаанд 18 удаа байраа сольжээ

0

Жоом харахад таагүй амьтан боловч энэ Энэтхэг бүсгүйн хувьд жоомноос илүү аймшигтай зүйл гэж үгүй бололтой. Энэтхэгийн Бупал хотод аж төрж буй энэхүү гэр бүл дээрх шалтгааны улмаас гэр бүл болсноосоо хойш 3 жилийн хугацаанд 18 удаа байшингаа сольж нүүжээ. Opindia хэвлэлийн мэдээллэж байгаагаар ар гэр, найз нөхдөөсөө санаа нь зовсон нөхөр нь үүнээс болж гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргасан гэжээ.

Terminix

Түүний хувьд эхнэрийгээ жоомноос маш их айдаг гэдгийг нь 2017 онд гэр бүл болсныхоо дараа л мэдсэн аж. Тухайн үед шинэхэн хосуудын гал тогоонд жоом явж байхыг харсан бүсгүй маш их айж, орилж тусламж хүсч эхэлжээ. Үүнийг сонссон гэр бүлийнхэн нь түүний орилохыг сонсоод гайхан цочирдож байсан гэнэ. Энэ явдлаас хойш эхнэр нь гал тогооныхоо өрөөнд дахиж орохгүй байсан тул хосууд яах аргагүй байраа сольж байжээ. Ийнхүү энэ үйл явдал давтагдсаар өдгөө нийт 18 удаа нүүгээд байгаа ажээ.

Shutterstock

Тогтвор суурьшилтай амьдарч чадахгүй байгаадаа аргаа барсан нөхөр нь эхнэрийнхээ айдсыг нь дарахын тулд сэтгэлзүйчид хүртэл хандаж байсан ч эхнэр нь сэтгэлзүйчийн зөвлөгөөг хүлээж аваагүйгээс гадна нөхрийгөө өөрийг нь ойлгохын оронд сэтгэлзүйн өвчтөн гэж үзлээ хэмээн буруутгаж байсан тухай China Press мэдээллэжээ.

Мөн тэд гэр бүлийн xүчирхийлэл, xууран мэxлэлт зэрэг хүндрэлтэй асуудлуудтай хосуудад зөвлөгөө өгдөг BHAI Welfare Society байгууллагад хандаж, үүсгэн байгуулагч Zaki Ahmed хосуудад биечлэн цаг гаргаж зөвлөгөө өгсөн ч амжилт олж чадаагүй аж.

Улмаар ар гэр, найз нөхдөөсөө санаа нь зовж, тогтвор суурьшилтай амьдарч чадахгүй байгаа нөхөр нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргасан гэжээ.

9
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *