Японд хүүхдүүд нь эцэг эхтэйгээ цуг унтдаг! Энэ нь зөв, яагаад гэвэл…

2

Хүүхэд хаана унтах ёстой талаар би нөхөртэйгөө хэзээ ч маргаж байсангүй. Зөвхөн тусдаа, өөр хувилбар үгүй. Төрөх тасагт хэн эзэн нь болох нь шууд л ойлгомжтой болсон юм. Миний охин байнга орилно: хөхөө идэхээс өмнө, идсэний дараа, бүүвэйлэгчдээ, тэргэндээ. Ээлжит нойргүй шөнөөр нөхөр маань охиноо тэврээд бид хоёрын оронд аваад ирэхдээ: “Одоо хангалттай, бид хоёртой унтаад дуугүй тайван болог”. Одоо 8 настай охиноо хэзээ өөрийнхөө өрөөнд унтдаг болохыг хүлээж л байна.

 

Хамтын нойр

Мэдээж бидний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. 3 наснаас хойш охин томорч цугтаа нэг оронд унтахад хэцүү боллоо. Түүнийг хүүхдийн өрөөнд унтуулах хичээл зүтгэл талаар болж байв. Бидний ганц чадсан ажил гэвэл түүнийг бие дааж унтуулж сургасан явдал. Одоо болтол шөнөөр сэрж бид хоёр дээр ирж унтана. Ирэхээр нь хөөдөггүй, энэ нь ч шалтгаантай.

Нэг удаа миний гарт санаандгүй байдлаар олон хүүхдийн эх Кристина Гросс-Логийн бичсэн “Хил хязгааргүй эцэг эх. Хүмүүжлийн дэлхийн туршлага” ном ирж билээ. Номоо уншиж дуусгалгүй бүгдийг зөв хийж байгаагаа олж мэдсэн юм.

Хүүхдийг нэг алгоритмоор хүмүүжүүлнэ гэж байхгүй. Тэднийг мэдэрч, шаардлагатай болгоныг нь өгөх ёстой – хайр, хамгаалалт, дэмжлэг. Жишээ нь Японд гэхэд л яаж цуг унтахаа болих талаар хэн ч санаа зовж энэ сэдвийг хөнддөггүй. Тэнд ийм асуудал байхгүй, хүүхдүүд нь эцэг эхтэйгээ л унтана.

Япон эцэг эхчүүд болон хүүхдүүд нь унтах гэдэг асуудалд өөрөөр хандана. Хүүхэд хаана унтмаар байна тэндээ л унтаг. Хүүхдийн нойрыг Кристина Гросс-Ло тайлбарлахдаа:

“Хэдий боломжтой ч гэсэн миний таньдаг япончуудаас хэн нь ч хүүхдийн тусдаа өрөө гэж бэлддэггүй. Хүүхдийн орыг өдрийн нойронд л зориулна, гэхдээ шөнө тэндээ унтуулахгүй. Хүүхдэд өөрийн хувийн орон зай шаардлагатай гэсэн ойлголт япон ээж нарт байхгүй. Эсрэгээрээ, тэд бяцхан үрээ удаан хугацаагаар ганцааранг нь үлдээх ямар ч сонирхолгүй.

Сайн эцэг эх байх – хүүхэд уйлахаас өмнө түүний хэрэгцээ, шаардлагыг мэдэх, түүний хүсэлтэнд хурдан хариу үйлдэл үзүүлж түүнийг тайван хувь хүн болгон хүмүүжүүлэхэд оршино”.

Японд хэн ч өдрийн нарийн тодорхой хэмнэл баримтлахгүй. Тэнд нойрны асуудал, дутуу нойр гэсэн асуудал байхгүй. Хүүхдийн эмч нар бага насны хүүхдийг өвөртөө авч унтахыг зөвлөхөөс гадна бага ангийн хүүхдийг ч өвөртөлж унтахыг зөвлөдөг. Энэ насанд аюулгүй байгаагаа мэдрэх мэдрэмж маш чухал гэж үзнэ. Сургууль – хүүхдийн хувьд маш том стресс, цугтаа унтаж байхад үүссэн хүндрэлийг даван туулахад тусалж хүүхдийг тайвшруулна.

Бид хүүхдүүдээ бага байхаас л биеийг нь даалгах гэж хичээдэг. Тэргэнд суулгаж түрнэ, машинд тусгай суудалд суулгана – яг л томчууд шиг. Хүмүүжлийн энэ зарчмыг олон эцэг эхчүүд хэвийн гэж хүлээж авдаг. Миний уншсан номонд үүнийг ингэж дүгнэсэн байна:

“Хэрвээ хүүхэд эцэг эхдээ хэтэрхий наалддаг бол ирээдүйд бие даан амьдарч чадахгүй гэж үздэг. Шөнө хүүхэд уйлахад түүнд таагүй байна гэдгийг ээж нь ойлгож байгаа хэдий ч сайн эцэг эх хүүхдээ хагацалд сургах ёстой гэж ойлгоно – ингэж байж тэд өөрсдийнхөө хүч чадалд итгэнэ”.

Дорнын соёлд хүүхэдтэй ингэж харилцаж байгааг эрүүл бус гэж үзнэ. Хүүхдээ өвөртөө авч унтаж байгаа нь хүүхдэд маш хэрэгтэй гэж үзэх бөгөөд нийгэмших харилцаанд сайнаар нөлөөлнө гэжээ.

“Японд хүүхдээ өвөртөлж унтах явдлыг нийгэмд эзлэх байр сууриа мэдрэхэд илүү дөхөм болно гэж итгэдэг. Хажуудаа эцэг эхийгээ унтаж байгааг мэдэрч байгаа хүүхэд мэдрэг, хүлээцтэй болж хүмүүжнэ. Эцэг эхдээ дассан хүүхдийг эрүүл бус гэж тэд хүлээн авахгүй. Эсрэгээрээ, томчуудын амьдралд ороход туслах чухал чадвар сууж байна гэж үздэг”.

Калирфорнийн их сургуулийн сэтгэл зүйн профессор Ирвайн Мерет Келлер болон Венди Голдберг нар сургуулийн сурагч болон эцэг эхийн дунд санал асуулга явуулжээ. Үр дүн тэднийг гайхшруулж орхисон. Эцэг эхээсээ тусдаа унтдаг хүүхдүүдэд зарим нэг ахуйн чадвар суусан байв.

Харин эцэг эхтэйгээ цуг унтдаг хүүхдүүд илүү бие даасан, өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон бөгөөд үе тэнгийнхэнтэйгээ асуудлаа амархан шийдэж чадаж байв. Мөн танихгүй нөхцөл байдалд амархан дасан зохицож байжээ.

Номонд судалгааны үр дүнг дурдсан: “Профессор Голдберг болон Келлер нар өөрсдийн судалгаагаар эцэг эх, хүүхдийн хамтын нойр ямар чухал болохыг баталж чадсан. Өөрөөр хэлбэл цугтаа унтсанаар хүүхдийн тогтвортой сэтгэл зүйн суурийг тавьж чаджээ”.

Би ч гэсэн Кристина Гросс-Логийн номын дүгнэлттэй санал нийлж байна. Хэрвээ хүүхэд өөрөө унтаж чадахгүй байгаа нь түүнд аймшигтай, хамгаалалтгүй санагдаж байгаа хэрэг. Охин уу, банди уу – энд хамаагүй. Шалтгаан хэдэн сая байж болно – харанхуй өрөөнөөс авахуулаад амин дэмийн дутагдал ч нөлөөлнө. Хүүхдийн айдсыг мэдэхийн тулд сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Өдөржингөө аав ээжээсээ хол байгаа хүүхэд шөнийн нойроор аав ээжтэйгээ байх харьцаагаа тэнцвэржүүлдэг байж болохыг ч үгүйсгэхгүй.

Ямар ч нөхцөлд хүүхдийг хүчээр эсвэл дарамталж ганцааранг нь унтуулах, цоожлох огт хэрэггүй! Бүх зүйл жам ёсоороо болох ёстой. Хүүхэд өөрийгөө аюулгүй, айдасгүй орчинд өсөж байгаагаа мэдрэх ёстой. Эцэг эх ч үүнийг бүрдүүлэх үүрэгтэй.

Дэлхий дахинд хичнээн хүүхэд байна вэ – хүмүүжүүлэх хичнээн ч арга байна. Сурган хүмүүжүүлэгч болгон төгс биш, миний үзэл бодолтой санал нийлэхгүй хүмүүс ч зөндөө бий. Гэхдээ би хүүхдээ өвөртөлж унтахыг аюултай, муу үр дагавартай гэж үзэхгүй байна. Миний бяцхан охин ч үүнийг баталсан.

Хүүхэд эцэг эхтэйгээ унтахыг та юу гэж бодож байна вэ? Орчин үеийн эцэг эх залхуу, хариуцлагагүй эсвэл эсрэгээрээ мэдрэг, аливааг гүн ойлгодог болоо юу? Үзэл бодлоо бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

Хэрвээ нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

59
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Otgonbayar Ulziikhutag

    Otgonbayar Ulziikhutag

    2018/03/09 at 13:08

    Mongold ch bas

  2. Nayantai Khishigsuren

    Nayantai Khishigsuren

    2018/03/09 at 13:37

    ашгүй дээ

  3. Luna Crystal

    Luna Crystal

    2018/03/09 at 13:47

    Bayrbileg Bayrbileg

  4. Khulan Batsuuri

    Khulan Batsuuri

    2018/03/09 at 13:48

    mongold ch gesen tsug l untdag shdee

  5. Baigalmaa Sodov

    Baigalmaa Sodov

    2018/03/09 at 14:32

    монголд энэ бол гайхаад бхаар зүйл биш, бараг ихэнхи нь хүүхдээ өвөртлөөд унтаж бгаа даг.

  6. Lkhagvadorj Sambuu

    Lkhagvadorj Sambuu

    2018/03/09 at 14:42

    ХҮҮХДЭЭСЭЭ ТУСДАА УНТАХЫГ ЧИНЬ ХАРИН ОЙЛГОХГҮЙ БАЙГАА

  7. Tsetsgee Chultemsuren

    Tsetsgee Chultemsuren

    2018/03/09 at 15:18

    Nylh nyrai baih ued ni etseg eh hamt u taj boloh ym,huld irood ehlenguut tusad ni untuulah ni zuv

  8. Н. Хандаа

    Н. Хандаа

    2018/03/09 at 15:38

    Ууганаа Түвшин

  9. Munkhjargal Sanjmyataw

    Munkhjargal Sanjmyataw

    2018/03/09 at 15:47

    Yun sonin gj

  10. Purevsuren Davaadorj

    Purevsuren Davaadorj

    2018/03/09 at 17:32

    Nancy J Kim Boloroo Jagaa

  11. Besren Besree

    Besren Besree

    2018/03/09 at 18:09

    Mongol humuust bol engiin asuudal. Harin gadaad humuus ter tusmaa zarim german eejuud huuhdee untuulah gej chirch guldarch uiluulan baij örööruu ni oruulaad baidag ni er taalagdaagui. Tiim ch bolohoor teruu zarim ni eceg eheesee höndii huiten.

  12. Dulma Saralein

    Dulma Saralein

    2018/03/09 at 19:49

    5tai 2 huhedteige udur bgon l hamt untdagshde tvan noiro sain avch untdag shunu serdeguishde

  13. Enkhstesteg Kopar Galsandamba

    Enkhstesteg Kopar Galsandamba

    2018/03/09 at 20:20

    Manai baga 10 nastai urgelj eej aavtaigaa untah sanaatai duugai baihiin bol untaad l bna schuu .

  14. Gan Tulga

    Gan Tulga

    2018/03/09 at 20:38

    Манайд бол хэвийн зүйл гайхах юм юу ч алга.

  15. Khishgee Khishgee

    Khishgee Khishgee

    2018/03/09 at 20:53

    Huuhdee tusdaa shunujin uur uruund untuulah ni baitugai tavan minut uur uruund bhad l taivan baij chaddaggui sanaa zovdog. Tavgui bga bolovu? Daarch bgaa bolovuu? Hamar am ni chuluutei amisgalj bgaa bolovuu geh met…… gantsaaraa untdag nyalkh amitad aij emeedeg l bhdaa gej boddog. Buruu ch baij boloh um… bid uursduu ch ingej l ussun. Medehgui umdaa.

  16. Зочин

    2018/03/09 at 22:05

    Big gantsaaraa untaj, uuriin gesen uruutei bolohiig huseh hurtlee eej, aavtaigaa untsan. Odoo 5,6 tai 2 huuhedteigee hamt untsaar l bna. Udahgui uursduu tusdaa untahiig husdeg bolno. Ter boltloo hamt untag dee l gej bodoj bna. Harin nuhurteiguu erhlehdee nuguu uruunduu ortsgoodog.

  17. Sunny Shmile

    Sunny Shmile

    2018/03/09 at 22:11

    Yu soliorood bgaan be mongold ch gesen ingj untdag bz dee sonin yum bichij bhiin bur unshhaas durgui hurchlee

  18. Haliun Venues

    Haliun Venues

    2018/03/09 at 22:50

    Manai huu 8tai odoo boltol cug untdag yaj tusad ni untuulah ve gej bodood bsiin bolihoos odoo ???

  19. Haliun Venues

    Haliun Venues

    2018/03/09 at 22:50

    Manai huu 8tai odoo boltol cug untdag yaj tusad ni untuulah ve gej bodood bsiin bolihoos odoo ???

  20. Byambaa Ganbat

    Byambaa Ganbat

    2018/03/10 at 01:28

    Sanal niilj bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *