Шүд бол бидний өвөг дээдэстэй холбоотой хувь заяаны илэрхийлэл юм

2

Дорнын далдын хүчнийхэнд шүдэнд хүний карма байдаг гэж үздэг. Хэрвээ хүн сайхан, жигд шүдтэй бол карма сайтай гэж үзнэ. Шүд нь мурий, зөрсөн бол тэр хүнд хэд хэдэн тусгай хөтөлбөр боловсруулах арга хэмжээ авдаг.

Жижиг шүд ихэвчлэн сониуч хүмүүст байдаг бол “морин” шүд нь хорон муу санаатайг илтгэнэ. Яг л араатан шиг бусдыг ээлж дараалан хэмлэх ажээ.

Дээд болон доод шүд

Урд шүд нь эцэг эхээс хүүхдүүддээ өвлүүлсэн шинж чанарыг (сайн ч тэр, муу ч тэр) илэрхийлнэ. Хэрвээ урд шүд нь бусад шүднүүдээсээ эрс ялгаатай бол эцэг эхийн карма тэнцвэргүй, хүүхдээ бүрэн хамгаалах чадваргүй гэж үзнэ. Энэ тохиолдолд хүүхэд бусдаас хайр халамж эрэлхийлж явдаг. Дээд урд шүд нь эцгийн талаас өвлөгдөж ирсэн шинжийг илэрхийлнэ, харин доод шүд нь ээжийн талаас. 25-ны агт арааны хажуугийн шүднүүд нь эртний өвөг дээдсийн карматай холбоотой.

Урд, доод дөрвөн шүд нь тухай хүний амьдралд эцэг эхийн эзлэх байр суурийг харуулдаг, харин дээд дөрвөн шүд нь эцэг эхийнхээ хувьд тухайн хүний эзлэх байр суурийг илтгэдэг.

Хүний бие махбодийн баруун тал нь эцэгтэй холбоотой гэж үздэг, тэгэхээр баруун талаас шүд өвдвөл эцэгтэйгээ асуудалтай байна гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл тэр хүн эцэгтэйгээ харилцах харилцаагаа өөрчлөх шаардлагатай, түүнд илүү тэвчээртэй хандах хэрэгтэй юм. Хэрвээ зүүн талд шүд өвдөөд байвал ээжтэйгээ харьцаагаа сайжруулахын шинж ажээ.

Сүүн шүд

Сүүн шүд – хүүхэд томорч томчуудын амьдралд юу хүлээж байгааг илтгэнэ. Хэрвээ үүдэн шүд эхэлж цухуйсан бол хүүхдэд сайны шинж: тэд ирээдүйд амьдралаа өөрчилж чадна. Хэрвээ сүүн шүд нь удаан ургаад унахгүй байвал том болоод хариуцлагагүй хүн болох ажээ. Ийм хүмүүсийн тухай ярихдаа: “том болсон хүүхэд” гэдэг.

7-8 насанд хүүхдийн сүүн шүд солигдож үндсэн шүд гарч эхэлдэг. Энэ үед нь хүүхдээ эерэг сэтгэл санаатай байлгахыг хичээгээрэй, түүнтэй сайхан зүйл ярилц, түүнийг хайр халамжаар бүү дута а. Ямар ч тохиолдолд түүнд сөрөг бодол, үйл явдал бүү харуул – түүний цаашдын амьдралыг баллаж болзошгүй.

Сүүн шүд болон солигдож байгаа үндсэн шүд нь маш ховор тохиолдолд уулзалддаг. Сүүн шүд нь тухайн хүний амьдралд тулгарч болох асуудлыг илэрхийлдэг, хүн өөрөө энэ асуудлыг өөрчлөх боломжтой. Тийм учраас хүүхдийн ямар сүүн шүд хамгийн түрүүнд ургасныг сайтар анхаарч байгаарай. Хүүхэд мэндлэхдээ шүдтэй төрсөн бол сайны шинж гэж билэгшээдэг (ялангуяа үүдэн шүдтэй бол), чөлөөт хувь хүн гэж үзнэ. Ийм хүн кармагаа өөрчлөх чадалтай, түүнд хувь тавилангийн бүхий л боломж байна, тэрээр сонгох эрхтэй.

Сүүн шүдний хөгжлийг хараад эцэг эх хүүхдээ ямар чиглэлд хөгжүүлэхээ мэдэж авах боломжтой, ямар чадвар суулгах уу, амьдралын туршид түүнд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй вэ, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн авьяас чадлыг ч хөгжүүлж чадна.

Араа шүд болон 25-ны агт араа

Араа шүд нь гүн ёзоортой байдаг. Амьдралынхаа турш тулгарах асуудал, суралцах туршлагыг илэрхийлнэ. Мурий жигд биш, хорхойтой шүд нь таны хүүхэд ирээдүйд амьдралын хүнд ачаа үүрэхийг илтгэнэ. Араа шүд нь фатумагийн үзүүлэлт гэгддэг, өөрөөөр хэлбэл амьдралд тохиолдож байгаа зүйлийг бид өөрчлөх боломжгүй – бидний өвөг дээдсийн хийсэн алдаа, нүгэлтэй холбоотой ажээ.

25-ны агт араа нь сэтгэлийн хаттай хүмүүст ургадаг, тэд бие сэтгэлийн хувьд бат болцгоосон. 25-ны агт араа дөрвүүлээ ургах тохиолдол маш ховор, зөвхөн удмын хамгаалалтад орсон хүнд ургадаг ажээ. Тийм ч учраас эрт дээр үед 25-ны агт арааг авах дургүй байдаг байж.

25-ны агт арааг бусад шүднүүдээс тусад нь авч үзэх хэрэгтэй. Тодорхой тайлбарлавал: анхны 25-ны агт араа гарангуут ус цацаад амандаа хэлнэ:

“Миний ухаантай шүд намайг хамгаалаарай өвчин зовлон надаас хол байг!”. Усанд Сарны тусгал туссан байх ёстой. Ийм уншлагатай усаар амаа зайлаад уугаарай.

16
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Urnaa Ligden

    Urnaa Ligden

    2018/05/28 at 13:01

    байлай юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *