Хүүхэд маань бие дааж тусдаа амьдарч эхэллээ: би унтаж, хоол ч идэж чадахгүй юм, юу хийхээ мэдэхгүй байна. Энэ бол – “Хоосролын хам шинж”

3

Шинэ хүн нэмэгдэхэд залуу эцэг эхчүүдэд амаргүй байдаг. Зөвхөн өөртөө анхаарал халамж тавьж сурсан хүмүүс бүх амьдралаа эрс өөрчилж хүүхдэдээ тааруулахаас өөр аргагүйд хүрэх ажээ. Бүх амьдрал тэс өөр, нэг бяцхан амьтны эргэн тойрон л бүх амьдрал эргэлдээд байгаа мэт, түүнд байнгын анхаарал халамж тавьж байх хэрэгтэй – өдөр ч тэр, шөнө ч тэр.

Хүнд хэцүү үед залуу эцэг эхчүүдийн сэтгэлийг тайвшруулах нэг сайхан бодол бий: “За яах вэ дээ, хүү том болно. Тэр үед нь л амаръя. Үхэхийн цагт толгой түших үртэй хүн шүү дээ би чинь”.

Хүүхдүүд томроод эцэг эхийн гэрээс яваад өгнө, харин өтөл болсон аав ээж нар эрх чөлөө, ганцаардалд бэлэн биш байжээ. Хүүхэд том болж бие даан амьдарч эхэллээ гэдэгт уг нь тэд баярлах ёстой баймаар.

Хүүхэд яваад өгөхийн зэрэгцээ эцэг эх оршин байгаагийн учир утгаа гээж эхэлдэг. Энэ мэдрэмж хий хоосон зүйл болох үзэгдэл маш түгээмэл. Сэтгэл зүйчид хүртэл нэршил зохиосон – эзгүйрсэн үүрний хам шимж.

Эцэг эх хүүхдэдээ хэдий хэр их уяатай байсан төдий чинээ хүүхдийнхээ биеэ даах чадварыг доогуур үнэлдэг, өөрөөр хэлбэл үр хүүхэд нь гэрээ орхин явах үеийг хүндээр хүлээж авна.

Хэрвээ сүүлийн жилүүдэд эцэг эх хоёрыг зөвхөн хүүхдийг халамжлах асуудал нэгтгэж байсан бол: түүний сурлага, хийл дээр тоглож сурах, хөнгөн атлетикаар хичээллэх – хүүхэд том хүний амьдрал руу шилжих үед эцэг эх өөрсдийгөө холбож байсан утас тасарсан мэт мэдрэмжийг мэдэрнэ.

Ийм эцэг эх хүүхдээ чанд хяналт дор байлгаж эхэлдэг. Хүү өсөж том болж охинтой болзоонд явж байна уу? Одоохон түүний тухай ярь. Ямар гэр бүлээс гаралтай вэ? Юу хийдэг вэ? Зургийг нь үзүүл…

Энэ мэт хараа хяналт хүүхдийг эцэг эхээсээ зайгаа барихад хүргэдэг. Өчүүхэн зүйлээр санаа зовж байгааг тэр анзаарна, ингээд л өөрийн амьдралын тухай ярьж эхлэхээ больдог. Хайртай эцэг эх нь дэмий зүйлд санаа зовж тайвшруулах эм уулгахыг тэрээр хүссэнгүй.

 

Том болсон хүүхэдтэй харьцах харьцаа

Хэрвээ та – хүүхдээ хайрладаг эцэг эх бол бас хүүхэд том болж эцэг эхийнхээ үүрнээс нисэх гэж байгаа бол танд айдас, гомдол, түгшүүр бүгд зэрэг төрнө. Тиймээс яаралтай арга хэмжээ авах ёстой.

1. Өөрийнхөө сонирхлын хүрээг тэл

Хүүхдэд эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй, тийм учраас анхаарлаа өөрчлөх хэрэгтэй. Шинэ танилуудтай учир, танилц, шинэ хобби нээж ол эсвэл сургалтанд явахаар бүртгүүлсэн ч болно.

2. Спортоор хичээллэ

Хүнд хэцүү бодлоос салж хөнгөн сэтгэл санаатай явахад туслах шалгарсан арга. Гүйх эсвэл явган аяллаар аялж болно.

3. Ажлаа соль эсвэл эрхэлж буй салбараа өөрчил

Хэрвээ сүүлийн жилүүдэд зөвхөн хүүхдийн шаардлагыг хангахын тулд ажил эрхэлж байсан бол яг одоо солих цаг нь мөн. Өөрт таалагдах ажлаа хий, одоо та өөртөө эрх чөлөөг олгож болно шүү дээ.

4. Нийгмийн идэвхтэй амьдралаар амьдар

Амьдралд амьд харилцаа үгүй болохоос байнга сэргийлж байх ёстой. Шинэ танилтай учир, хуучин харилцаагаа сэргээ. Гэртээ хаалгаа түгжээд бүгэх хэрэггүй. Өдөр болгон зугаатай үе мөч их байх тусам л хол байгаа хүүхдээ санах нь багасна.

5. Хайртай ханьдаа илүү их цаг зарцуул

Гэр бүлийн хоёрыг хүүхдээс гадна өөр нэг зүйл холбож байгаа нь ойлгомжтой. Магадгүй тэд юу гэдгээ мартсан байж болно. Тиймээс тэд өөрсдийн хүсэл сонирхлоо сэргээх хэрэгтэй болно. Бие биедээ илүү их анхаарал, цаг зарцуулж байгаарай. Цугтаа байгаа цаг мөч болгон таатай өнгөрч байвал сэтгэл амар байх болно.

Бодит байдлыг ухаарч ойлгох хэрэгтэй – хүүхэд томорч  насанд хүрчээ. Бид тэднийг том хүний амьдралд мэндэлсэн цагаас нь хойш бэлдсэн шүү дээ. Тэдэнд тусалж, зөвлөж болно, гэхдээ тэдэнтэй цуг тэдний том хүний амьдралыг хэрхэвч босголцож болохгүй.

Үүнээс гадна хүүхдийг цэцэрлэг, сургуулийн анхны босгыг хэрхэн даван туулахад бэлдэх ч мөн чухал. Хүхэд том болсон, тэр өөрөө юу хийж чаддагаа харуулах бие даасан хүн мөн. Үүнийг хийхэд нь түүнд саад болох хэрэггүй. Хүүхдүүд том болжээ. Яах вэ? Өөрийнхөө амьдралаас таашаал ав.

Таны эцэг эх өөрийг тань хэрхэн тавьж явуулж байв? Дурсамжаа сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Sohne Fem

    Sohne Fem

    2018/05/27 at 16:13

    empty nest syndrome

  2. Barsaa Osorkhuu

    Barsaa Osorkhuu

    2018/05/27 at 17:55

    том болсон хүүхдүүдийн хэрэгт оролцоно гэдэг чинь эмгэг ш дээ.

  3. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2018/05/27 at 19:11

    Монголчуудад элбэг байдаг өвчин. Хүүхэдтэйгээ зууралдаад л хувийн амьдралд нь хутгалдаад үүнийгээ тусалж байна гэж боддог. Аль болох үр хүүхэд хань ижилдээ хувийн орон зай гаргаж тодорхой хэм хэмжээнд харилцаж байх нь дээр гэж боддог. Уул усны ойр ураг төрлийн хол нь дээр

  4. Зочин

    2019/09/19 at 13:42

    Нийтлэл дээрээ яагаад дандаа гадаад хүмүүсийн зураг тавьдаг юм бэ? Монгол зураг тавьж бай л даа. Мундаг гоё нийтлэл бичсэнээ гадаад зураг тавьчихаар хол хөндий буугаад байх юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *