
Залуу бүсгүйчүүд хэзээ ч ээж шигээ болохгүй гэж бараг л ам тангараг тавих нь бий. Гэхдээ тэдний хүслийн эсрэг цаг хугацаа өнгөрөх тусам тэд ээжийнхээ зан ааш, үг хэллэг, үйл хөдлөлийг дуурайх л болно. Тийм ээ, эмэгтэйчүүд өөрсдөө л хүлээн зөвшөөрдөггүй болохоос биш яг л тийм зүйл болдог.

Доктор Жулиан Де Сильва-ийн 2 мянга гаруй эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дунд явуулсан санал асуулгын хариулт чухам хэзээнээс эхэлж хүүхдүүд аав ээжийгээ “хуулбарлаж” эхэлдгийг хэлж өгнө. Эмэгтэй хүний хувьд хуулбарлалтын эхний шинж тэмдэг өөрөө ээж болсон үеэс эхэлнэ.

Өөрчлөлтийн үндсэн шинж тэмдэг 33 наснаас эхлэх бөгөөд дундаж наснаас хөгшрөлтийн шинж тэмдэг (нүдний зовхи унжих, урууланд үрчлээ гарах, буурал үс) илрэхэд өөрчлөлт улам мэдэгдэхүйц явагдана.

Цаашлах тусам – адилхан болох байдал ихэснэ. Том охин нь яг л ээжийнхээ үздэг нэвтрүүлэг, цуврал киног үзнэ дараа нь адилхан хобби сонирхоно. Охины хэлэх үг яг л ээжийн хэлж байсныг давтан хэлдэг болно. Бүр хэлэх дуудлага нь хүртэл адилхан.

Ээж хүн охин хүүхдийг нялх байхад нь л маш ихээр нөлөөлдөгтэй нь энэ өөрчлөлт холбоотой ажээ. Ээж охиноо хэмнэлттэй гэрийн эзэгтэй байхыг зааж сургана, хэрхэн зөв хувцаслах, гэр бүлийнхээ гишүүдэд хэрхэн анхаарал тавихыг өөрийн биеэр үзүүлнэ. Тэр ч бүү хэл эр хүн сонгох сонголтонд ч ээжийн нөлөө байдаг ажээ.
Харин эрчүүдийн хувьд аавтайгаа 34 наснаас эхэлж адилхан болдог. Давхар эрүүнээс ихэвчлэн өөрчлөлт гарна гэжээ, дараа нь радио сонсох, улс төр сонирхож эхэлнэ.

Хүүхдүүдэд гарах энэхүү өөрчлөлт нь таагүй тохиолдлуудыг багасгахад тусалдаг. Өөрөөр хэлбэл хэдэн жилийн тэртээ ээж охин, аав хүү нарын хооронд байсан үл ойлголцол багасч адилхан зүйл сонирхож эхэлдэг байна. Тэд одоо бие биенээ илүү амархан ойлгоно.
Та ээжийгээ дуурайж байгаагаа хэзээнээс анзаарч эхэлсэн бэ?







